ХААН Банк харилцагч байгууллагууддаа зориулсан хөгжлийн хөтөлбөрийн сүүлийн элсэлтээ авч эхэллээ

2019-08-13, 12:00
1,629

ХААН Банк жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор компанийн стратеги, менежментийг сайжруулах “Харилцагч байгууллагууддаа зориулсан хөгжлийн хөтөлбөр”-г хэрэгжүүлж байгаа билээ. Бид жижиг, дунд бизнес эрхлэгчдийг бизнесээ дараагийн шатанд гаргахад нь шаардагдах менежментийн арга барилыг сайжруулах, стратеги төлөвлөлт гэсэн үндсэн чиглэлээр чадавхижуулж байна. Та бүхнийг 9-р сарын 4-ний өдрөөс эхлэх энэ оны сүүлийн элсэлтэнд маань 8 сарын 16-ны өдрийн дотор амжиж бүртгүүлэхийг урьж байна.

ХААН Банк харилцагч байгууллагууддаа зориулсан хөгжлийн хөтөлбөрийн сүүлийн элсэлтээ авч эхэллээ

Хувийн бизнесээ эхлүүлж, өргөжүүлэх гэдэг хэн бүхний хувьд томоохон эр зориг, амаргүй даваа байдаг. Бид өрсөлдөөнийг нэг нэгнээсээ өрсөх гэдэг утгаар ойлгодог байсан бол цаг үеэ дагаад энэ хандлага өөрчлөгдөж, хамтраад нэгэн зүгт урагш тэмүүлэх, хамтын амжилтын тухай ойлголт болж хувирсан. Монгол Улсын хэмжээнд нийт ажиллах хүчний 47.6 хувь нь жижиг, дунд бизнесийн салбарт харьяалагдаж буй бөгөөд ЖДБ эдийн засгийн эрсдэлд өртөх магадлал өндөртэйд тооцогддог байна.

ХААН Банк жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор компанийн стратеги, менежментийг сайжруулах “Харилцагч байгууллагууддаа зориулсан хөгжлийн хөтөлбөр”-г хэрэгжүүлж байгаа билээ. Бид жижиг, дунд бизнес эрхлэгчдийг бизнесээ дараагийн шатанд гаргахад нь шаардагдах менежментийн арга барилыг сайжруулах, стратеги төлөвлөлт гэсэн үндсэн чиглэлээр чадавхижуулж байна. Та бүхнийг 9-р сарын 4-ний өдрөөс эхлэх энэ оны сүүлийн элсэлтэнд маань 8 сарын 16-ны өдрийн дотор амжиж бүртгүүлэхийг урьж байна.

 

Хөтөлбөрт хамрагдахыг хүсэгчдэд дараах шалгуур тавигдана. Үүнд:

1. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч компани байх;

2. ААН нь компанийн бүтэц зохион байгуулалтад орсон байх;

3. Удирдлагын багийн 2 гишүүн танхимын хөтөлбөрт хамрагдах боломжтой байх;

4. Нийт ажилтны тоо 15-аас доошгүй байх;

5. Тасралтгүй 3 жил үйл ажиллагаа явуулсан байх;

6. Хөтөлбөрт бүрэн цаг зарцуулж, суралцах хүсэл эрмэлзэлтэй байх;

7. Бизнесээ өргөжүүлэн, дараагийн шатанд гаргахаар төлөвлөсөн байх;

Эдгээр шалгуурыг хангасан компаниуд, удирдлагын арга барилыг сайжруулах, компанийг бүхэлд нь чадавхижуулах хөтөлбөрт хамрагдах боломжтой. Мөн хөтөлбөрийн хүрээнд танхимын хөтөлбөр болон ганцаарчилсан зөвлөгөө өгөх тусгайлсан уулзалт зохион байгуулж, компанийнхаа өнөөгийн байдлыг шинжилж, дунд хугацааны стратегиа тодорхойлсон байх юм.

Өдөр тутмын ажилдаа түүртээд төдийлөн олж анзаардаггүй бизнес менежмент, стресс менежмент, багийн ажиллагаа, баг удирдах, зах зээл, өрсөлдөөний тактик, судалгааны арга зүй, манлайллын ур чадвар, хандлага, өөрчлөлтийн менежментийн тухай ХААН Банкны бизнес зөвлөхүүд болон Монгол Улсын менежментийн мэргэшсэн зөвлөхүүдээс сонирхолтой арга хэлбэрээр зөвлөгөө мэдээлэл авах боломж ийнхүү жижиг дунд бизsнес эрхлэгчдэд нээгджээ.

Эрхэм бизнес эрхлэгч та энэхүү хөтөлбөрт бүртгүүлэхийг хүсвэл ХААН Банкны цахим хуудаснаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Мөн онлайнаар бүртгүүлэхийг хүсвэл ЭНД дарна уу. Бүртгэл 2019 оны 8-р сарын 23-нд дуусна.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.