Бүсгүйчүүд ээж болсныхоо дараа хэрхэн өөрчлөгддөг вэ? (Фото төсөл)

Ээж хэмээх эрхэм алдрыг хүртсэний дараа эмэгтэй хүний бие махбоь болон сэтгэл санаанд ихээхэн өөрчлөлт гардаг байна. Тэгвэл эдгээр өөрчлөлтүүд царай төрхөнд хэрхэн илэрдэг бол? Энэхүү асуултад хариулт олохоор Литва улсын гэрэл зурагчин Вайда Маркевичич  "Ээж болох нь"  хэмээх гэрэл зургийн төслөө хэрэгжүүлжээ. Дараах зургуудыг хараад  ямар өөрчлөлт гарсныг та бүхэн өөрсдөө шинжлээрэй. 

Бүсгүйчүүд ээж болсныхоо дараа хэрхэн өөрчлөгддөг вэ? (Фото төсөл)

Вайда өөрөө ээж болсныхоо дараа энэ сэдвийг ихээр сонирхож эхэлсэн байна. Тэрээр “Анхны хүүхдээ төрүүлсний дараа дэлхий ертөнц, эх хүний талаарх миний бодол эрс өөрчлөгдсөн” хэмээсэн юм. Ээж болох нь эмэгтэй хүний ертөнцийг үзэх үзлийг өөрчилж цоо шинэ, гүн гүнзгий мэдрэмж төрүүлдэг гэжээ.

Тэрээр хүүхэдтэй болсноор эцэг эхийн үүрэг хариуцлага нэмэгдэж, төвөгтэй асуудлууд үүсдэг ч эх хүний хувьд энэ бол хамгийн сайхан бэлэг гэдгийг энэхүү төсөл баталсан гэж үзжээ. 

Энэхүү төсөлд оролцсон 33 эмэгтэйгээс 20 хүү, 16 охин төрсөн буюу 2 эмэгтэй ихэр хүүхэд төрүүлснээр нийт 36 хүүхэд энэ хорвоод мэндэлжээ. Уг ажилд тэвчээр гарган оролцон нийт бүсгүйчүүдээрээ бахархаж байна хэмээн зурагчин Вайда өгүүлжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()