1
Клоэ Морец - "Кэрри" (Carrie)
1976 онд гарсан "Кэрри" киноны 2013 оны шинэ хувилбар Бокс Оффист тийм ч их амжилт үзүүлээгүй. Мөн хэрэв та "Кэрри" киноны шинэ хувилбарыг хийсэн бол гол дүрийг нь ямар байлгах байсан бэ?
Магадгүй Кэрри жийрхэл төрүүлэм, эв хавгүй, дорой харагддагаасаа болж бусдад дээрэлхүүлдэг өсвөр насны ичимхий охин байх ёстой биз. Гэвч тус дүрд тоглосон Клоэ Грэйс Морец нь эсрэгээрээ манлайлагч шинжтэй, Кэрри шиг охидыг дарамтлахаар хүчирхэг төрхтэй байсан юм.
2
Женнифер Лоуренс - "Joy"
Залуу жүжигчидтэй харьцуулахад 30-аас дээш насны жүжигчдэд дүрдээ орох нь илүү хэцүү байдгийг мэргэжилтнүүд онцолдог. Тиймдээ ч уран бүтээлчид энэхүү Жой-ийн дүрд Женнифер Лоуренсыг сонгоход хүрчээ. Уг кинонд 34 настай ганц бие ээж Жой Мангано өөрөө эргэдэг шүүр зохион бүтээж, амьдралаа өөрчилдөг талаар өгүүлдэг. Гэхдээ бид үүн дээр Жой-ийн 40 настай үеийг харах ёстой байсан ч 25 настай Лоуренс нь 30 гаруй настнуудын мэдрэмж, үйл хөдлөлийг гүйцэд илэрхийлж, ганц бие ээжийн дүрдээ сайн орж чадаагүй юм.
3
Рианна - "Байлдааны хөлөг" (Battleship)
“Байлдааны хөлөг” киног ганцхан Рианаг сүйтгэсэн гэж хэлэхгүй. Магадгүй энэ кино түүнгүйгээр ч муу л байх байсан биз. Үнэндээ алдартай дуучин Рианагийн жүжиглэлт тийм ч сайн байгаагүй бөгөөд тэрбээр хамгийн бага дэмжигдсэн жүжигчнээр тодорч, "Golden Raspberry" шагналыг хүртэл авч байсан юм. Гэхдээ ядаж л түүнийг гайхалтай дуучин гэдэгтэй нь хэн ч маргахгүй биз ээ.
4
Кейт Босворт - "Супермэний эргэн ирэлт" (Superman Returns)
Кейт Босвортыг Лойс Лейний дүрд тоглуулсан нь бага зэрэг хачирхалтай. Магадгүй зөвхөн жүжиглэх чадварт гэхээс илүү түүнийг наснаас нь болж сонгосон байж мэдэх юм. Учир нь “Супер мэн эргэн ирлээ” кинон дээр тэр хоёр анх удаа уулзаж байх үед бүсгүй 22 настай байх нь асуудалтай байв. Гэтэл тус кино нь супер мэнийг дэлхийгээс явснаас 5 жилийн дараах үйл явдлыг харуулдаг тул тэд анх уулзахад (жирэмсэн болохдоо) бүсгүй 17 настай байсан байж таарна. Тэгэхээр яаж ч бодсон түүнийг 17-хон настайдаа нэр нөлөөтэй сэтгүүлч байсан гэж төсөөлөхөд бэрх шүү дээ.
5
Топер Грейс - "Хүн аалз 3"
Магадгүй шинэ “Хүн аалз” кинонууд тийм ч сайн биш байж болох ч, Сэм Раимигийн найруулсан нь бидний зүрх сэтгэлд үргэлж онцгой байр суурь эзэлсээр байх биз. Харин Топер Грейсийн тухайд зарим хүмүүс түүнийг хамгийн муу сонголт байсан гэж үзэх нь бий. Үнэхээр л, 1970-аад оны шоу нэвтрүүлгээс даруухан Эрик Форманын дүрээрээ олонд танигдсан Топер Грейсийг энэ дүрд тоглуулсан нь нэлээд хачирхалтай шийдвэр байсан билээ.
6
Эмма Стоун – "Aloha"
Эмма Стоун бол олны хайрыг татсан, гайхалтай дуу хоолойтой жүжигчин. Гэвч Эмма нь Ази ч биш, Номхон далайн арлаас ч гаралтай биш боловч түүнийг Хятад, Хавай гаралтай нисгэгч, ахмад Эллисон Нг-ийн дүрд сонгосон нь тун хачирхалтай. Тиймдээ ч Стоун ч хожим алдаагаа хүлээн зөвшөөрч, уучлалт гуйсан боловч уг кино бокс-оффисст шүүмжлэл дагуулсаар л байсан юм.
7
Киану Ривз – "Дракула"
Киану Ривз зарим киноны дүрдээ гайхалтай сайн тоглож, харин зарим дээр нь бүтэлгүйтэж байсан юм. Үүний нэг жишээ бол Дракула кино бөгөөд магадгүй энэ нь түүний хамгийн муу жүжиглэлт байх. Мөн жүжиглэлтээс гадна Британи аялга, өргөлттэй яриа нь үзэгчдээс муу үнэлгээг авахад нөлөөлжээ. Гэхдээ найруулагч Фрэнсис Форд Коппола "Киану дүрээ төгс бүтээх гэж хэтэрхий хичээсэн нь алдаа болсон байх" хэмээн хэлж байжээ.
8
Халле Берри - "Муур эмэгтэй"
Ихэнх хүмүүс “Муур эмэгтэй”-г бүх цаг үеийн хамгийн муу супер баатрын талаарх кино гэдэгтэй санал нийлдэг. Гэхдээ Оскарын шагналт Халле Берригийн оронд өөр хэн нэгэн энэ кинонд тоглосон бол илүү дээр болох байсан ч юм билүү? Учир нь түүний жүжиглэлтэд муур эмэгтэйн сэтгэл татам араншин дутагдсан нь илт харагддаг юм. Гэсэн хэдий ч жүжигчин бүсгүй "Би амьдралаа өөрчлөх хэмжээний их мөнгө олсон" гэж хэлээд тус дүрд тоглосондоо харамсахгүй байгаа тухайгаа ярьж байсан билээ.
9
Скарлетт Йоханссон - "Ghost in the Shell"
Тэр үргэлж сайхан харагддаг учраас бид Скарлетт Йоханссоныг дэлгэцээр харах дуртай байдаг. Гэвч түүнийг "Ghost in the Shell" кинон дээр Ази жүжигчинд зориулагдсан томоохон дүрд тоглохоор болсонд олон хүмүүс бухимдаж байжээ. Тиймдээ ч "Ghost in the Shell"мангагийн фенүүд Йоханссоны дүрийг эргүүлэн татах өргөдөл гаргаж байсан гэдэг. Гэвч өөр өөр үндэстний олон жүжигчнээс эцэстээ тэр л сонгогдож байжээ. Харин хожим тус кино уналтад ороод дууссан юм.
10
Колин Фаррелл - "Александр"
Колин Фаррелл олон удаа гайхалтай дүр бүтээж байсан ч, Александрын дүр тэднийх нь нэг байгаагүй юм. Учир нь түүний тоглосон Александрын дүр түүхийн хуудаснаа "Их Александр" хэмээн бичигдэн үлдсэн шунахай удирдагчийн төрх шиг байсангүй. Мөн тэрбээр Ирланд аялгаа засаж чадаагүй тул кино багийн бүх жүжигчид түүнтэй адил аялгаар ярих хэрэгтэй болж байжээ.