"Италийн мисс" тэмцээнийг хэзээ ч мартагдахааргүй болгосон охин

2018 оны 9-р сард болж өнгөрсөн "Мисс Итали" тэмцээн дэлхий дахины анхаарлыг татаж чадсан билээ. Учир нь тус тэмцээнд 3-р байр эзэлсэн 18 настай Киара Борди (Chiara Bordi) бусад оролцогч нараасаа эрс өөр байж чадсан юм.

"Италийн мисс" тэмцээнийг хэзээ ч мартагдахааргүй болгосон охин

Тэмцээний турш түүнийг үзэгчид шүүмжилж байсан юм. Түүнийг тэмцээн зохион байгуулагч нар өрөвдсөндөө сүүлийн шатанд орууллаа хэмээн тэд дургүйцэж байжээ. Учир нь Киара Борди өрөөсөн хөлгүй юм.

Тэрбээр 13 настай байхдаа автомашины осолд орж зүүн хөлөө тайруулж байжээ.  Гэхдээ багаасаа загвар өмсөгч болохыг мөрөөддөг байсан тэрбээр энэ золгүй явдлаас болоод зорилгоосоо буцсангүй. Киара одоо хиймэл хөл ашиглахаас өөр аргагүй ч өндөр өсгийтэй гутал дээр төвөггүй явж чаддаг аж.

Тэрбээр "Мodels of Diversity" хэмээх загварын агентлагтай гэрээ байгуулсан байна. Тус загварын агентлаг нь хөгжлийн бэрхшээлтэй загвар өмсөгчидтэй голчлон ажилладаг юм.

Киара спортоор хичээллэдгээс гадна мэс заслын эмч болих зорилго тавьжээ.

Тэрбээр 2018 оны Италийн миссийн тэмцээнд ялах гэж бус өөрийгөө мэдрэхийн тулд оролцсон гэнэ.

Энэ тухай Киара "Би хөлгүй байж болно. Гэхдээ би зүрх, тархигүй биш" гэж хэлсэн байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()