Сурахад хамгийн хэцүү 6 хэл

Орон орны хэлийг сурахад тухайн хэлний онцлог болон төрөлх хэлнээс шалтгаалан өөр өөр хугацаа, хичээл зүтгэл шаарддаг. Тиймдээ ч зарим хэлийг сурахад бусдаасаа илүү төвөгтэй байх нь бий. Тэгвэл дараах 6 орны хэл сурахад хамгийн хэцүүд тооцогддог байна.

Сурахад хамгийн хэцүү 6 хэл

1 Япон хэл

Зарим хүмүүс Хятадын Мандарин, Унгар, Финлянд зэрэг хэлийг нь энэ жагсаалтыг тэргүүлнэ гэж бодсон байх. Гэвч энэ жагсаалт Япон хэлээр эхэлж байна. Уг хэл нь Япон үгэнд ашиглагддаг “хирагана”, гадаад үгэнд ашиглагддаг “катагана” гэх хоёр цагаан толгойтой ч, тэднийг сурах тийм ч хэцүү биш. Харин Хятад үсгээс сэдэвлэн зохиосон “канжи” гэх бичгийн систем нь таны толгойг эргүүлж дөнгөнө. Мөн Япончууд маш хурдан ярьдаг тул ярьж сурахад тийм ч амар биш. 

Япон хэл

2 Мандарин хэл

Хятадын албан ёсны хэл болох Мандарин хэл нь тус улсын хүн амын тооноос шалтгаалан дэлхий дээр хамгийн өргөн хэрэглэгддэг хэл болоод байна. Дэлхийн дахины хэл шинжлэл судалдаг Ethnologue сэтгүүл дээр нийтлэгдсэн судалгаагаар 2014 оны байдлаар 1.197 тэрбум хүн мандарин хэлээр ярьдаг нь тогтоогджээ. Мандарин хэлний бичгийн систем нь дангаараа ямар ч хэл шинжээчийн толгойг эргүүлж дөнгөнө. Учир нь тэмдэгтүүд нь хоорондоо маш төстэй зурлагатай, мөн тэднийг бүгдийг нь цээжилбэл хязгааргүй юм шиг л санагдана. Хэдийгээр хялбаршуулсан бичиг байдаг ч түүнийг суралцагчид мөн л шинээр сурах хэрэгтэй болдог. Ярианы хувьд ч ялгаагүй хэцүү бөгөөд 4 гол өнгө байдаг. Хэрвээ буруу өнгөөр дуудвал үгийн утга тэр чигтээ өөрчлөгдөх эрсдэлтэй.

Мандарин хэл

3 Унгар хэл

Бусад хэлний нэг богиновтор өгүүлбэрийг Унгар хэлэнд нэг урт үгээр л илэрхийлдэг зэрэг хэлний ялгаатай байдлаас шалтгаалан  тус хэлийг сурахад маш хэцүү байдаг. Жишээ нь, barátnőmmel гэх үг нь дангаараа “эмэгтэй найзтайгаа хамт” гэсэн утгыг илэрхийлдэг. Мөн тус хэлэнд 18 дагавар байдаг нь сурахад төвөгтэй болгодог зүйлсийн нэг юм. Энэхүү нарийн төвөгтэй дүрмүүд, соёлын ялгаатай байдал зэргийг нэмж оруулбал, Унгар хэлийг шинээр сурахад хялбар биш байх болно. 

Унгар хэл

4 Финлянд хэл

Финлянд хэл нь Унгар хэлтэй төстэй тул сурахад хэцүү хэлний тоонд орох нь гарцаагүй. Түүхэн дэх хэд хэдэн гадаадын эзлэн түрэмгийллийн нөлөөгөөр дээрхи 2 хэл Финно-Угриан хэлний бүлэгт багтах болсон юм.  Унгар хэлнээс ялгаатай нь Финлянд хэл үйл үгийн ердөө 15 цагтай. Харин төстэй зүйл гэвэл  Унгар хэлний адил хэлэхийг хүссэн зүйлээсээ шалтгаалан үг уртсаж болдог. Ид шидийн гэж болохоор байгаа биз. Сонирхолтой нь Толкиен тус хэлний онцлогийг ашиглан “Бөгжний эзэн” зохиолынхоо үг хэллэгийг сайжруулж байжээ.

Финлянд хэл

5 Араб хэл

Бичгийн хэл гэгддэг орчин үеийн Араб хэл нь гоёмсог бичгийн хэлбэр дүрсээрээ дэлхий дахинд танигдсан билээ. Араб хэлний цагаан толгойг сурахад хэцүү биш ч, ярих болон бичиж сурахад нилээд төвөгтэй аж. Үгийг гурван үндсэн гийгүүлэгч дээр суурилан бүтээдэг бөгөөд тэдгээрээс цаашид ярих гэж буй зүйлийн бүх дүрэм, бүтэц хамаардаг.  Мөн эгшиг үсгүүд нь бичгийн хэлэнд орхигддог тул анхлан суралцагчидад текст орчуулахад хүндрэл үүсгэдэг байна. Түүнчлэн олон төрлийн нутгийн аялга үгийг ойлгоход төвөгтэй ажээ. 

Араб хэл

6 Польш хэл

Польш хэлэнд гийгүүлэгч үсгийг өргөн хэрэглэдэг. Тиймдээ ч “Сайн уу” гэдэг үг хүртэл ингэж харагддаг: cześć. Дуудахад маш хэцүү харагдаж байгаа биз. Мөн дүрмийн 7 хувиралтай тул тус хэлний дүрмийг ойлгоход ч амаргүй юм шүү. Та ганц өгүүлбэр хэлэхийн тулд толгойгоо эргэтэл нарийн тооцоолол хийх шаардлага гарна даа. Польш хэлийг сурахад хэцүү гэдгийг батлах өөр нэгэн жишээ нь тооны хэрэглээ бөгөөд нэг тоонд 17 боломжит хувилбар байдаг.

Польш хэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()