19-р зууны сэтгэцийн эмнэлгийн өвчтөнүүдийн эвгүйцэм хөрөг зургууд

Английн Лондон хотод байрлах "Бетлем Рояль" (Bethlem Royal) эмнэлэг нь Европын хамгийн эртний сэтгэцийн эрүүл мэндийн төв юм. Анх 1247 онд байгуулагдсанаасаа хойш олон ном зохиол, аймшгийн киноны сэдэв болсоор иржээ. Ихэнх өвчтөнүүд нь хүн амины хэргийн дараагаас бий болсон хурц хэлбэрийн сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүс байжээ. Сүүлд тус эмнэлгийг "bedlam" гэж хочлох болсон бөгөөд энэ үг нь галзуугийн эмнэлэг гэсэн утгатайгаас гадна маш их үймээн, эмх замбараагүй байдлыг илэрхийлдэг юм. 

19-р зууны сэтгэцийн эмнэлгийн өвчтөнүүдийн эвгүйцэм хөрөг зургууд

Гэрэл зурагчин Анри Херинг тэртээ 19-р зуунд эдгээр зургуудыг дарсан бөгөөд тухайн үедээ өвчтөнүүдийн царайнд сэтгэцийн өвчний шинж тэмдэг хэрхэн илэрч байгааг харуулахыг зорьжээ. 

 

1 Хөнгөн хэлбэрийн галзуу өвчтэй бүсгүй

Хөнгөн хэлбэрийн галзуу өвчтэй бүсгүй

2 Уильям Томас Грин - 1857 онд "хурц хэлбэрийн галзуу" гэсэн оноштой хэвтэн эмчлүүлж байв.

Уильям Томас Грин - 1857 онд "хурц хэлбэрийн галзуу" гэсэн оноштой хэвтэн эмчлүүлж байв.

3 Эстер Ханна Стилл - 1858 онд "архаг маниа", "галлюциноз" оношоор эмнэлэгт хэвтжээ

Эстер Ханна Стилл - 1858 онд "архаг маниа", "галлюциноз" оношоор эмнэлэгт хэвтжээ

4 Элиза Жозолин - "хүнд хэлбэрийн сэтгэл гутрал" (меланхоли) өвчнөөр 1856 онд эмнэлэгт хэвтжээ.

Элиза Жозолин - "хүнд хэлбэрийн сэтгэл гутрал" (меланхоли) өвчнөөр 1856 онд эмнэлэгт хэвтжээ.

5 Ахмад Жорж Жонстон - 1846 онд аллагын хэрэгт буруутгагдсан бөгөөд түүнийг "архаг галзуу өвчтэй" гэж үзэж бүх насаар нь Бэдлам эмнэлэгт хорьжээ.

Ахмад Жорж Жонстон - 1846 онд аллагын хэрэгт буруутгагдсан бөгөөд түүнийг "архаг галзуу өвчтэй" гэж үзэж бүх насаар нь Бэдлам эмнэлэгт хорьжээ.

6 Элиза Кемплин, 1857 онд "архаг маниа"- гаар орсон

Элиза Кемплин, 1857 онд "архаг маниа"- гаар орсон

Элиза Кемплины хоёр дахь зураг

Элиза Кемплины хоёр дахь зураг

7 Жирийн иргэдийг тус эмнэлэгт орохыг зөвшөөрдөг байсан боловч төлбөртэй байсан байна

Жирийн иргэдийг тус эмнэлэгт орохыг зөвшөөрдөг байсан боловч төлбөртэй байсан байна

8 Бэдлам эмнэлгийн цуутай нэгэн өвчтөн

Бэдлам эмнэлгийн цуутай нэгэн өвчтөн

9 Жон Бэйли, хүү Томас нар 1858 онд "хүнд хэлбэрийн сэтгэл гутрал" өвчнөөр хэвтсэн.

Жон Бэйли, хүү Томас нар 1858 онд "хүнд хэлбэрийн сэтгэл гутрал" өвчнөөр хэвтсэн.

10 Нэр нь үл мэдэгдэх нэгэн өвчтөн

Нэр нь үл мэдэгдэх нэгэн өвчтөн

11 Зураач Ричард Дуде - Эцгийгээ "чөтгөр болсон" хэмээн хөнөөсний дараа тус эмнэлэгт хэвтсэн

Зураач Ричард Дуде - Эцгийгээ "чөтгөр болсон" хэмээн хөнөөсний дараа тус эмнэлэгт хэвтсэн

12 Сара Гарднер - 26 настай гэрийн үйлчлэгч байсан тэрээр 1857 онд "хүнд хэлбэрийн сэтгэл гутрал"-д орж эмнэлэгт хэвтжээ.

Сара Гарднер - 26 настай гэрийн үйлчлэгч байсан тэрээр 1857 онд "хүнд хэлбэрийн сэтгэл гутрал"-д орж эмнэлэгт хэвтжээ.

13 Фанни Баррет - 1858 онд "галзуу" өвчнөөр хэвтсэн.

Фанни Баррет - 1858 онд "галзуу" өвчнөөр хэвтсэн.

14 Элиза Гриппин - 1855 онд "хурц хэлбэрийн галзуу" өвчнөөр хэвтсэн

Элиза Гриппин - 1855 онд "хурц хэлбэрийн галзуу" өвчнөөр хэвтсэн

15 Харрет Жордан- 1858 онд мөн "хурц хэлбэрийн галзуу" гэсэн оноштой.

Харрет Жордан-  1858 онд мөн "хурц хэлбэрийн галзуу" гэсэн оноштой.

16 Нэр нь үл мэдэгдэх бас нэгэн өвчтний зураг.

Нэр нь үл мэдэгдэх бас нэгэн өвчтний зураг.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()