Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Солонгост төрсөн өдрөө тэмдэглэж буй хүмүүст эсвэл дөнгөж амаржсан эмэгтэйд заавал энэ шөлийг хийж өгдөг. Далайн байцайтай шөлийг төрсөн эмэгтэйд шууд уулгадаг учир нь миёг нь илчлэг багатай, амин дэм, эрдэс тэжээлээр баялаг байдагт оршино. Мөн энэ нь жин хасахад нөлөөлж, хаванг буулгадаг аж. Үүнээс гадна Чосон үеийн эрүүл мэндийн сударт миёгийг өөх шатааж, эрч хүчийг сэлбэдэг талаар өгүүлсэн байдаг билээ. Ингээд та бүхэнд Солонгосын алдарт "Миёггук" буюу далайн байцай, үхрийн мах, сүмстэй шөлийг хэрхэн бэлдэх жорыг хүргэе.