Ромын эзэнт гүрэн мөхөөгүй байсан бол манай дэлхий ямар байх байсан бэ?

2020-02-24, 18:18
6,351

Ромын эзэнт гүрэн нуран унаагүй байсан бол өнөөгийн Европ болон дэлхий ертөнц ямар байх байсан бол?... Энэ асуултад хариулахын тулд бид эхлээд агуу Ромын эзэнд гүрнийг мөхөлд хүргэсэн жинхэнэ шалтгаан юу байсныг мэдэх хэрэгтэй. Үүний дараа бид энэ гүрнийг яаж аврах ёстой байсан, одоог хүртэл оршин тогтнож байсан бол дэлхий ертөнц ямар байх байсныг ойлгох болно. 

Ромын эзэнт гүрэн мөхөөгүй байсан бол манай дэлхий ямар байх байсан бэ?

1 Таатай орчин

Баруун Ромын эзэнт гүрэн дорнын төрт улсуудаас олон зүйлээрээ ялгаатай байв. Газарзүйн байрлалын хувьд тааламжтай, худалдааны замын огтолцол дээр оршихын сацуу аюулгүй байдлаа сахихад ч хялбархан байв. Ердөө Альпын нуруунаас ирэх аюулаас л өөрсдийгөө хамгаалж чадвал Итали улсад өөр аюул занал учируулах зүйл байхгүй шүү дээ.

Тухайн үеийн Константинополь хот илүү орчин үежсэн байсан бөгөөд шинэ эзэн хааны тушаалаар баригдсан ажээ. Яг л 1-р Петр хаан Санкт-Петербургийг бариулсантай адил. Гэвч Ромын эзэнт гүрэн цаг үеэ дагаж өөрчлөгдсөөр байсан юм. Олон үндэстний орон болох Грек үндэстний нэг хэсэг хэмээн үзэж Варварчуудыг өөртөө нэгтгэн цаашлаад бусад холбоотнуудаа ч өөртөө уусгаж "Ромжуулах" бодлого явуулж байлаа. 

Таатай орчин

2 Шашин шүтлэг

Византууд нь анхнаасаа ганц л шашин шүтдэг байсан бөгөөд эдийн засгийн хувьд боолчлолгүй феодлын нийгмийн загвараар хөгжиж байв. Гэвч Баруун Ромын эзэнт гүрэнд аюулгүй байдлаа хангах нөөц дутмаг байсан юм. Хэд хэдэн хямрал дарааллан гарсанаар эдийн засаг муудаж улс төр, цэрэг армийн тогтолцоо ч ганхах болжээ. Ромд металлын орд газар нь ухагдаж дуусаад, улмаар үйлдвэрлэлийн үр ашиг нь буурч, ямар ч эргэлтгүй болоход нөлөөлсөн байна. Улмаар ухаж, тэлэх газар нутаггүй болж, ажиллах хүчний ч хомсдол бий болжээ. Варварчуудын довтолгооны дараагаар хүмүүс олноороо Ромоос дүрвэх болсон юм.  Харин эзэнт гүрэн шинэ бодлоготой болсон нь христийн шашин байлаа. 

Шашин шүтлэг

3 Буруу бодлого

Үнэндээ Ромын эзэнт гүрнийг аварч болох олон арга зам байсан юм. Тухайлбал, Христийг шашныг оруулж ирэх бус улсын хэмжээнд нэг л шашинтай байхад болох байлаа. Боолчлолыг эсэргүйцдэг нэг л шашинтай байсан бол эдийн засгаа илүү эрчимтэй хөгжүүлж чадах байв. Мөн Ромын эзэнт гүрний үед байлдан дайгууллаа зүүн зүгт хийх гэж оролдсон нь эцэстээ эзэнт гүрний хүчийг сулруулж, асар их хохирол амсахад хүргэсэн ба үүний оронд уг бодлогоо өмнө зүгт чиглүүлвэл үр дүнтэй байсан юм. 

Хэрэв Ром Африкийн нөөцийг шинэ ордуудаас (жишээлбэл, Этиоп дахь алтны уурхайгаас) нөлөөндөө оруулсан бол нутгийн овог аймгуудын удирдагчдаас боолуудыг олноор нь худалдан авч болох бөгөөд эзэнт гүрэн олон зуун жил оршин тогнох ч боломж байлаа. 

Буруу бодлого

4 Газар тариалан

Ромын эзэнт гүрнийг мөхлөөс аврах өөр арга замууд ч байв.  Жишээ нь, Суэцийн суваг биш хоолой байсан бол ромын худалдаачид Энэтхэгийн далай руу орж, худалдаагаа өргөжүүлж, эдийн засаг нь илүү хөгжих байсан. Эсвэл Гольфстримийн дулаан урсгал Европыг дайрдаг байсан бол Скандинав, Балтын тэнгисийн газар усан үзэм тариалахад таатай нөхцөл бүрдэх байв.

Хэрвээ тухайн үед ийм нөхцөл бүрдсэн бол Ромын эзэнт гүрэн бүх л Европыг байлдан дагуулж умардын газар нутгийг хөдөө аж ахуйн системд оруулах байжээ. Ромчууд Өмнөд Галли шиг газарт тариалан эрхэлсэн бол Европын худалдаачид ямар ч ашиг хүртэхгүй болж улмаар Ромчууд тэднийг маш хурдан элзэх байлаа.

Газар тариалан

5 Ромын эзэнт гүрэн

Дээрх бүх боломжит таамгууд биеллээ олсон бол өнөөгийн дэлхий ертөнц ямар байх байсан талаар хоёр хувилбар гарч ирнэ.  

  1. Хэрвээ Ромд илүү хурдтай хөгжсөн бол Византийн эзэнт гүрэн шиг буюу космополитан хоттой, шашин төр сайн зохицсон хүчирхэг улс болох байсан юм. 
  2. Эсвэл Ромд аз таараад уур амьсгалын таатай орчин бүрдэх юмуу, Африкийг эзэлж авсан бол Европ даяар тэлж, Ойрхи Дорнод, төв Африк гээд маш том газар нутагтай улс болох байжээ.

Дээрх 2 таамаглалын аль нэг нь биелэлээ олсон бол өнөөгийн дэлхий ертөнцийг дараах байдлаар төсөөлж болох юм.

Ромын эзэнт гүрэн

6 Дэлхий ертөнц ийм байх байсан

Хэрвээ эхний хувилбар биелсэн бол өндөр хөгжсөн феодалын нийгмийн системтэй нэгэн улс байх байлаа.  Хоёр дахь хувилбарын хувьд бол Европын улс орнууд Ромын эзэнт гүрний нөлөөнд орсноор эртний Хятад шиг нэгдмэл, бат бөх улс болох байв. Өөртэй нь адил энэ тэнцэх хүчтэй улс гарч ирэхгүй бол мэдээж улс орон хөгжихгүй. Энэ тохиолдолд Ромын соёл уламжлал, технологи, нийгэм олон мянган жилээр хаагдмал болох байв. Мэдээж иргэний дайн, үзэл сурталын ялгаа зэрэг үүсэх боловч хэчнээн хүнд зүйлийг туулсан ч яг л Хятад улс шиг эргэн нэгдэх байсан юм.

Бодит байдал дээр Баруун Ромын эзэнт гүрнийг аварахад нэг биш нэлээд олон зүйл нөлөөлнө. Ромын эзэнт гүрний түүх, соёл уламжлал, технологи, эдийн засгийг нь хадгалж үлдсэн бол дундад зууны Европ гэж байхгүй байх байлаа.

Гэхдээ улс цаашид хэрхэн хөгжиж, ямар философ, соёлыг олон зууны туршид түгээх байсан, хэддүгээр зуунд аж үйлдвэрийн хувьсгал гарч, Америк тивийг хэзээ нээх байсныг хэн ч таашгүй билээ. 

Дэлхий ертөнц ийм байх байсан

Асуулт: Таны бодлоор Ромын эзэн гүрэн оршин тогтнож байсан бол өнөөгийн дэлхий ертөнц ямар байх байсан бэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()