Таны мартсан байж магадгүй 8 нандин дурсамж

Хүний удаан хугацааны санах ой хязгааргүй байдаг гэхэд хилсдэхгүй. Түүнчлэн амьдралын хором мөч бүхнийг санах ой хадгалж байдаг бөгөөд угтаа бол та мартсанаа сэргээх гэж оролдоход л хангалттай ажээ. Түүнчлэн өдөр тутамд хэрэглэгдэхгүй байгаа зарим дурсамжуудыг тархи зүгээр л далд нуучихдаг гэнэ. Тэгвэл бид танд үргэлж санаж, дурсаж байх ёстой хамгийн чухал мөчүүдийн талаарх мэдээллийг хүргэж байна.

Таны мартсан байж магадгүй 8 нандин дурсамж

1 Хамгийн анх бичсэн үг

Хүн бүр хамгийн анх хэлд орохдоо ээж гэж хэлж сурдаг. Гэхдээ тэр үеэ эргэн санана гэдэг маш хэцүү болов уу. Харин та үсэг сураад бичсэн хамгийн анхны үгээ санах боломжтой. Учир нь хүн ойролцоогоор 5-6 настай байхдаа бичиж сурсан байдаг шүү дээ. Тиймээс тухайн үеэ эргэн дурсаж, хэрвээ байвал зурж байсан зургуудаа нэг хараад үзээрэй.

Хамгийн анх бичсэн үг

2 Кино театрт үзсэн хамгийн анхны кино

Хамгийн анх кино театр орсон мөчөө яаж санахгүй байх билээ. Учир нь хүн анх удаа попкорн идэж, олон хүмүүсийн дунд сууж кино үзсэн тэр мөчөө хэзээ ч мартагддаггүй аж. Тийм ч болохоор дурсамжид тань тухайн үеийн кино театрын орчин болон ямар кино үзсэн нь тодоос тод үлдсэн байдаг юм. Тэгэхээр хааяа ч гэсэн сайхан мөчүүдээ эргэн дурсаж байх хэрэгтэй шүү.

Кино театрт үзсэн хамгийн анхны кино

3 Хамгийн анх сонссон дуу, хөгжим

Чихэвч, утсаараа сонссон хамгийн анхны дуугаа санах нь ямар ач холбогдолтой гэж? Гэхдээ үнэхээр л хамгийн анхны сонссон дуугаа эргэн санахад хэцүү байдаг. Гэхдээ та ядаж ямар хамтлаг, дуучин байсан, ямар цомог, хэдэн он байсныг санах гээд хичээгээрэй. 

Хамгийн анх сонссон дуу, хөгжим

4 Анх удаа аяллаар явж байсан үеэ

Та магадгүй хамгийн анх далай руу явж байхдаа жаахан хүүхэд байсан байж болно. Тиймдээ ч анх далайд очоод ямар гайхалтай мэдрэмж авснаа санахгүй байж болох юм. Харин насанд хүрсэн хойноо далайн эрэг дээр хөлөө усанд дүрж, давлагаанаас зугтан гүйж тоглож байсан бол тэрхүү мөчүүдээ эргэн нэг дурсаарай.

Анх удаа аяллаар явж байсан үеэ

5 Дугуй унаж сурч байхдаа унаж, гэмтэж байсан мөчөө

Ихэнх хүмүүс дугуй унаж сурчихаад насаараа түүнийгээ мартдаггүй. Харин анх яаж дугуй жийж сурснаа санахгүй байх нь бий. Тэгэхээр яаж тэнцвэрээ олох гэж хичээж, юм мөргөж, унаж өвдөж байснаа эргэн дурсахад хөгжилтэй биш гэж үү? Мөн хэн чамд дугуй унахыг заасан болон анх ямар өнгийн дугуйтай байсан зэргээ санах гэж хичээгээрэй.

Дугуй унаж сурч байхдаа унаж, гэмтэж байсан мөчөө

6 Компьютер дээр тоглож байсан хамгийн анхны тоглоом

21-р зуун гарснаар хүн болгон л амьдралдаа нэг удаа ч болов компьютер дээр тоглоом тоглож үзсэн байх. Харин одоо бол ихэнх хүүхдүүд бүх л цаг хугацаагаа компьютерын ард өнгөрөөх болсон бөгөөд тэд зарим тоглоомыг амтархан ном уншиж буйтай адил гэж боддог. Энэ нь ч зарим талаараа үнэн. Тиймээс анх тоглож үзсэн компьютер тоглоомоо эргэн нэг санахыг хичээгээрэй. Та хэдэн онд, ямар тоглоом тоглож байснаа эргэн дурссанаар техник технологи хэр их өөрчлөгдсөн болохыг олж мэдэх болно. Эхэндээ бол мэдээж шууд тоглох биш хэн нэгний тоглохыг харж суудаг байсан байх. Гэхдээ л нэг л өдөр та өөрөө компьютерын гар дээр суусан л байж таарна шүү дээ. 

Компьютер дээр тоглож байсан хамгийн анхны тоглоом

7 Төрсөн өдрүүд

Одоо санахад нэлээд хэцүү зүйл рүү орьё. Та сүүлийн арван төрсөн өдрөө хаана, хэрхэн өнгөрүүлснээ санах гээд оролдоорой. Хэн, хэн тантай хамт байсан болон юу хийсэн талаараа бодох нь сайхан биш гэж үү?  Түүнчлэн хүн бүр л жилд нэг удаа болдог төрсөн өдрөө онцгой байлгахыг хүсдэг. Тиймээс өнгөрсөн 10 жилийн бүх үйл явдлаа санахгүй юм аа гэхэд төрсөн өдрүүдээ яаж тэмдэглэснээ эргэн дурсаарай.

Төрсөн өдрүүд

8 Шинэ онуудыг хэрхэн угтсанаа

Төрсөн өдрөө санасантай адил сүүлийн 10 жилд шинэ оныг хэрхэн угтаж байснаа санаарай. Учир нь хэнтэй, хаана, юу идэж, ямар дуу сонсож байсан зэргээ эргэн дурсах нь хөгжилтэй шүү дээ. Жил бүр шинэ он гарахад дэлхий нэг нас нэмж, хүн бүр л ирэх оноо амжилт бүтээлээр дүүрэн байхыг бэлгэдэж, өөртөө шинэ зорилго тавьж, салют буудаж, хүмүүс үнсэлцэж, сэтгэл хөдлөлөөр дээд цэгтээ хүрдэг. Тиймээс тэрхүү сайхан мөчүүдээ эргэн нэг дурсаарай.

Шинэ онуудыг хэрхэн угтсанаа

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()