Нэг нэгнээ үзэн яддаг Холливудын жүжигчид

Холливудын одод хүртэл хоорондоо нэлээд маргаан, өрсөлдөөнтэй байдаг гэнэ шүү. Тэд өөрсдийн нэр хүндэд маш их хайртай, болгоомжтойгоор ханддаг учир тэдний хооронд маргаан гарах нь хэвийн үзэгдэл гэнэ. Ингээд нэг нэгнээ үзэн яддаг Холливудын оддын талаар хүргэе.

Нэг нэгнээ үзэн яддаг Холливудын жүжигчид

1 Вин Дизель болон Дуэйн Жонсон

Энэхүү өрсөлдөөн хэдийгээр саяхан үүссэн ч дэлхий даяар, кино ертөнц даяар алдартай болжээ. "Галзуу хурд -7" кино зураг авалтын үеэр Пол Уокер нас барж, зураг авалтын талбар дээр нэлээд асуудал үүссэн бөгөөд энэ үеэс эхлэн хоёр гол дүрийн жүжигчний хооронд өрсөлдөөн үүссэн юм.

Вин Дизелийн хувьд "The Rock" түүнийг алдарт цувралд эзлэх байр сууриас нь шахаж байгаа мэт санагдсан аж. Хожим нь Вин Дизель одоо удахгүй гарах гэж буй Жонсон, Стэйтхэм нарт зориулсан "Hobbs & Shaw" киноны зураг авалтыг зогсоох гэж оролдсон байна. Харин "Галзуу хурд"-ын 9 дэх анги дээр "The Rock" тоглохгүй аж.

Вин Дизель болон Дуэйн Жонсон

2016 онд Дуэйн энэхүү маргааныхаа талаар цахим сүлжээнд дэлгэсэн байна. Ямар ч киноны зураг авалт “Furious” шиг түүний цусыг хөөргөдөггүй гэжээ.

Үүнээс гадна тэрээр зураг авалтад оролцсон бүх жүжигчиддээ дуртай гэж хэлсэн бөгөөд зарим жүжигчид нь зоригтой, чадварлаг  хүмүүс байсан бол зарим нь хулчгар, хөгийн нэгэн байсан гэж хэлж байсан аж.

Энэхүү маргаан хэрхэн өндөрлөхийг бид мэдэхгүй ч хүйтэн дайны дараа халуун нөхөрлөл үүсэх нь ч элбэг тохиолддог зүйл шүү дээ.

2 Эмма Уотсон болон Ченнинг Татум

Эдгээр жүжигчид даруухан, эелдэг ааш зантайгаараа олны танил болсон бөгөөд Эмма Харри Поттерын Хермионы дүрээс өөр дүрээр олонд танигдахыг хүсжээ.

Ингээд тэрээр “Magic Mike” кинонд дүр бүтээхээр болсон байна. Харин зураг авалтын үеэр Татум бүсгүйг ёс бус үг хэллэгээр доромжилсон учир тэрээр зураг авалтын талбайг орхисон аж.

Үүний дараа Уотсон энэхүү зураг авалтад оролцохгүй байхаар шийдсэн аж. Түүнд киноны зарим хэсгүүд хэтэрхий задгай болж байсан нь таалагдаагүйгээс гадна Татум түүнтэй бүдүүлэг харьцаж байсан гэнэ.

Эмма Уотсон болон Ченнинг Татум

Хэдэн жилийн дараа Эмма “Beauty and the Beast” кинонд тоглохоор болсон байна.  Анх дүрийн зохицуулалт хийхэд Араатны дүрд Райан Гослингийг тоглуулж, харин Гастоны дүрд Татумын тоглуулахаар төлөвлөж байсан гэнэ.

Гэхдээ л Татум энэ кинонд дүр бүтээгээгүй бөгөөд яагаад гэдгийг нь та ойлгосон биз.

3 Харрисон Форд ба Жош Хартнет

"Hollywood Homicide" киноны зураг авалтыг Форд, Хартнетт нар нэг нэгэн рүүгээ хэзээ ч эгцэлж харалгүйгээр дуусгасан гэнэ. Харин киноны сурталчилгааны ажлын үеэр хоорондоо "үг шидэлцэж" эхэлжээ. Харрисон Хартнетыг "'панк" хэмээн нэрлэсэн бол Хартнет Фордыг "хөгшин төгцөг" гэж дуудсан байна.

Харрисон Форд ба Жош Хартнет

4 Клэр Дэйнс ба Леонардо ди Каприо

Хэдийгээр кинон дээрээ Ромео, Жульетта хоёрын дүрийг бүтээсэн боловч хоёр жүжигчний бодит амьдрал дээрх байдал нь яг эсрэгээрээ байжээ. Клэр Дэйнс нь ди Каприогоос яг л халдварт өвчтэй юм шиг зугтдаг байсныг зураг авалтын багийнхан дурссан байдаг.

Дэйнс ди Каприогийн ярьж хэлж байгаа зүйл, тоглоом наргианд нь маш дургүй байсан бөгөөд "Титаник"-ийн одыг "яг л хүүхэд шиг" хэмээн багийн бусад гишүүддээ ярьж байжээ.

Клэр Дэйнс ба Леонардо ди Каприо

5 Ричард Гир болон Сильвестр Сталлоне

Эдгээр жүжигчдийн хоорондын маргаан 1973 онд "Lords of Flatbush" киноны зураг авалтын үеэс эхэлсэн гэнэ. Энэхүү кинонд гол дүрийг Ричард Гир бүтээх ёстой байсан ч гол дүрийг Перри Кингт өгсөн байна. Үүний шалтгаан нь юу гээч?

Тэд ердөө л нэгэн тахианы шөлнөөс болж муудалцсан байна.

Ричард Гир болон Сильвестр Сталлоне

Сталлонегийн хэлж байгаагаар, Ричард албаар түүн дээр тахианы шөл асгасан гэнэ. Ингээд тэрээр Ричард Гирийг өөр жүжигчнээр солих саналыг тавьжээ.

Ийнхүү жүжигчнийг сольсноор асуудал шийдэгдээгүй бөгөөд зураг авалтын үеэр тэдний дунд зодоон хүртэл үүссэн байна.

Тэдний маргааны талаар тодорхой мэдээлэл үгүй бөгөөд тэд олны нүдэн дээр сайндаагүй учир нэг нэгэндээ дургүй хэвээрээ л байгаа болов уу.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()