Түүхэн дэх хамгийн агуу гэрэл зургуудыг хэн, ямар камераар дарсан бэ?

2019-07-25, 11:54
11,395

Зарим зургууд мянга бүр сая үгтэй дүйцдэг гэхэд хилсдэхгүй. Түүнчлэн хүн бүрийн мэддэг алдартай зургууд дэлхийн түүхэнд тодоос тод бичигдэн үлдсэн байдаг билээ. Гэхдээ та тэдгээрийг хэн гэдэг зурагчин, ямар камераар дарсныг нь мэдэх үү? Мэдэхгүй байвал анхаарлаа нааш нь хандуулаарай. Бид танд хариултыг нь хэлж өгье.

Түүхэн дэх хамгийн агуу гэрэл зургуудыг хэн, ямар камераар дарсан бэ?

1 "Жаргаж буй дэлхий", Уильям Андерс, 1968 он. "Hasselblad 500" камер

1968 оны арван хоёрдугаар сарын 2-ний өдөр саран дээр буух даалгавараар ниссэн Аполлон хөлгийн сансрын нисгэгч Уильям Андерсон энэ зургийг дарчээ. Үүнийг Hasselblad 500 гэх 70 мм-ийн дурантай камераар авсан байна.

"Жаргаж буй дэлхий", Уильям Андерс, 1968 он. "Hasselblad 500" камер

2 Лайл Оуэрко, 2001 он. "Fuji 645zi" камер

Найруулагч, зураглаач Лайл Оуэрко 2001 оны тэр нэгэн золгүй өдөр Нью-Йорк хотод байж таарчээ. Тэрбээр ихэр цамхаг нурах мөчид хэд хэдэн зураг дарсан бөгөөд хэрэг явдлаас хойш төд удалгүй түүний зургуудыг "Таймс" сэтгүүл нүүрэн дээрээ гаргаснаар дэлхий даяар алдаршсан юм.

Лайл Оуэрко, 2001 он. "Fuji 645zi" камер

3 "Үл мэдэх босогч", Жефф Уайндер, 1989 он. "Nikon Fe2" камер

1989 онд Хятадын Тяньаньмений талбайд болсон аймшигт явдлын үеэр Засгийн газраас босогчдыг дарахаар иргэд рүүгээ танк явуулахад нэр нь үл мэдэх босогч эгнээ бүхий танкнуудын урд зогсож, хаалт хийж байгаа зураг дэлхий нийтийг цочроож байсан түүхтэй. Гэхдээ түүнд юу тохиолдсоныг хэн ч мэддэггүй билээ.

"Үл мэдэх босогч", Жефф Уайндер, 1989 он. "Nikon Fe2" камер

4 "Афган охин", Стив МакКарри, 1984 он. "Nikon Fm2" камер

Сэтгүүлч Стив Маккари энэхүү Афган охины хөргийг 1984 онд буулгаж авсан бөгөөд 1985 онд "National Geographic" сэтгүүлийн нүүрэн дээр гарч байжээ. Мөн зураг дээрх охин хэн болох нь 2002 оныг хүртэл тодорхойгүй байв. Энэ охиныг Шарбат Гула гэдэг ба тэрбээр Пакистаны дүрвэгсдийн лагерьт уг хөргөө даруулж байсан аж.

"Афган охин", Стив МакКарри, 1984 он. "Nikon Fm2" камер

5 "Шатаж буй лам", Малькольм Браун, 1963 он. "Petri" камер

Буддын шашны Тхит Куанг Дык лам Вьетнамын Камбож хотын төв талбайд өөрийгөө амьдаар нь шатааж, зулын гол болж байв. Тэрбээр Өмнөд Вьетнамын удирдлагуудын буддын шашинтнуудын эсрэг явуулж буй  үйл ажиллагааг эсэргүйцэж ийнхүү өөрийгөө шатаахаар шийджээ. Тус лам бадам лянхуа цэцгийн байрлалаар хөдөлгөөнгүй, огт дуу гаргалгүй галд шатан суусан гэдэг.

"Шатаж буй лам", Малькольм Браун, 1963 он. "Petri" камер

6 "Хинденбург агаарын хөлгийн осол", Сэм Шир, 1937 он. "Speed Graphic" камер

Германы Хинденрбуг гэх хүн тээвэрлэгч агаарын хөлгийн осол 1937 оны тавдугаар сарын 6-нд АНУ-ын Нью-Жерси мужийн Манчестер хотод болж өнгөрчээ. Хөлөг зангуугаа буулгах үед гал гарч, газарт унаж 34 секундын турш шатсан ба дотор нь байсан 97 хүнээс 36 нь амь насаа алдсан юм. Харин тэрхүү ослын мөчийг зурагчин Сэм Шир дурангийн хальснаа буулгаж чаджээ.

"Хинденбург агаарын хөлгийн осол", Сэм Шир, 1937 он. "Speed Graphic" камер

7 "Ослын шат", Станли Форман, 1975 он. "Nikon F" камер

Энэ зураг дээр 19 настай Диана Брайант болон түүний 2 настай охин Тиара Жонс нарын Бостон хотын нэгэн шатаж буй барилгын ослын шатнаас унаж байгааг харуулжээ. Үүнийг 1975 онд дарсан бөгөөд гал унтраагчид сунадаг шатаа дээшлүүлж байх үед барилгын таван давхрын ослын шат нуран унасан гэдэг. Улмаар Диана нас барж, харин охин гал унтраагч дээр унаж амьд үлдэж чадсан юм.

"Ослын шат", Станли Форман, 1975 он. "Nikon F" камер

8 "Цагаач ээж", Доротея Ланж, 1936 он. "Graflex Super D" камер

1936 оны гуравдугаар сарын 6-ны өдөр Флоренс Томпсон гэр бүлийнхээ хамтаар манжин түүн Уотсонбилл хүрэх 101 дүгээр замаар явж байх үеэр машиных нь дугуй хагарчээ. Улмаар тэд бууцайны талбайд ажилладаг хүмүүсийн Нипомо Меса лагерьт хоргодох болов. Тэрбээр тус лагерьт 2500-3500 хүн амьдардаг гэдгийг мэдээд ихэд гайхжээ. Мөн тухайн үед ажилчдын хураасан бууцай нь бороонд үгүй болж, тэд мөнгө ч үгүй, юу ч үгүй хоцорсон байв. Харин нөхөр нь хүүхдүүдийнхээ хамтаар машинаа засуулахаар хот руу явсан хойгуур Флоренс хэдэн хүүхдийн хамтаар түр хугацааны лагерь барьсан гэдэг. Зурагчин Доротея Ланж Нүүлгэн шилжүүлэх яаманд ажиллах үеэрээ уг зургийг дарж байжээ.

"Цагаач ээж", Доротея Ланж, 1936 он. "Graflex Super D" камер

9 "Нормандийд буусан нь", Роберт Капа, 1944 он. "Contax Ii" камер

Дайны зурагчин Роберт Капа Францын Омаха-Бичэд хөл тавьсан анхны цэргүүдтэй хамт энд очжээ. Тэрбээр галын шугам дээр өөрийн "Contax Ii" камераа бариад 106 зураг авсан байна.

"Нормандийд буусан нь", Роберт Капа, 1944 он. "Contax Ii" камер

10 Битлз хамтлагийн "Abbey Road" цомгийн зураг, Иан Макмиллан, 1969 он. "Hasselblad" камер

1966 оны арван нэгдүгээр сарын 9-нд Жон Леннон Индика галерейд эхнэр Йоко Онотойгоо уулзаж байжээ. Харин эхнэр нь жилийн дараа түүнийг зурагчин Иан Макмиллантай танилцуулсан байна. Улмаар 1969 онд тэрбээр Жон Ианаас хамтлагийнхаа цомгийн нүүр зургийг авч өгөхийг хүссэн бөгөөд үр дүнд нь маш гайхалтай энэхүү түүхэн зураг бий болсон билээ.

Битлз хамтлагийн "Abbey Road" цомгийн зураг, Иан Макмиллан, 1969 он. "Hasselblad" камер

11 "Дайны аймшигт дүр зураг", Ник Ут, 1972 он. "Leica M3" камер

Вьетнам, Америк гаралтай зурагчин Ник Утагийн хамгийн алдартай энэ зураг дээр 9 настай Фан Тхе Ким Фук охин тодоос тод харагддаг. Тэрбээр Өмнөд Вьетнам Хойд Вьетнам руу дайрах гэж байхдаа андуурч халдсан Тронг-Банг тосгоноос зугтаж гүйж байгаа юм.

"Дайны аймшигт дүр зураг", Ник Ут, 1972 он. "Leica M3" камер

12 "Иво Жима дээр тугаа мандуулж байгаа нь", Жо Розенталь, 1945 он. "Speed Graphic" камер

Энэ зураг дээр Дэлхийн II дайны үед АНУ-ын 6 тэнгисийн цэрэг Иво Жимагийн тулаанд оролцож байхдаа Сурибачи уулын орой дээр Америкийн тугийг мандуулж байгааг харуулжээ. Гэхдээ тэдгээр цэргүүдийн гурав нь хэд хоногийн дараах тулаанд амь насаа алдсан гэдэг.

"Иво Жима дээр тугаа мандуулж байгаа нь", Жо Розенталь, 1945 он. "Speed Graphic" камер

13 "Японыг ялан дийлсний дараа", Альфред Эйзенштат, 1945 он. "Leica Iiia" камер

Энэ алдартай зураг дээр 1945 оны наймдугаар сарын 14-ний өдөр Япон улсыг ялсан баяраа тэмдэглэж буй АНУ-ын усан цэрэг нэгэн үл таних бүсгүйг үнсэж байна. Альфред Эйзенштат тус сэтгэл хөдөлгөм мөчийг өөрийн хальсан дээр буулгаж чаджээ. Гэхдээ маш олон хүн үүнийг эвлүүлэг гэж хардаг байсан юм.

"Японыг ялан дийлсний дараа", Альфред Эйзенштат, 1945 он. "Leica Iiia" камер

14 "1968 оны дайралт", Прага, Йозеф Куделка, 1968 он. "Exacta Varex" камер

1968 оны наймдугаар сард ЗХУ-ын цэргүүд Чехословак руу нэвтрэн орсон явдал бол Парисын хаврын төгсгөл байв. Түүнчлэн хөрөг зурагчин Йозеф Куделка нь Варшавын гэрээний улсуудын танк хэрхэн Прага хотын гудамжид орж ирсэн мөчийг өөрийн камерын дурандаа буулгаж чаджээ.

"1968 оны дайралт", Прага, Йозеф Куделка, 1968 он. "Exacta Varex" камер

15 "Рейхстаг дээр тугаа мандуулсан нь", Евгений Халдей, 1945 он. "Leica Iii" камер

ЗХУ-ын цэргийн сонины сурвалжлагч Евгений Ананьевич Халдей нь 1945 оны тавдугаар сарын 2-ны өдөр Берлин хот тэр чигтээ Зөвлөлтийн цэргүүдэд эзлэгдэж байгаа дүр зургийг хальснаа буулгажээ. Чухам энэ зураг л ЗХУ-гийн Нацист Германыг буулган авсны бэлгэ тэмдэг болсон юм.

"Рейхстаг дээр тугаа мандуулсан нь", Евгений Халдей, 1945 он. "Leica Iii" камер

16 "Жон Леннон болон Марк Дэвид Чепмен", Пол Гореш, 1980 он. "Minolta Xg-1" камер

1980 оны арван хоёрдугаар сарын 8-ны өдөр Жон Леннон уг зураг дээрх Марк Дэвид Чепмений гарт амиа алдсан юм. Энэ өдөр тэрбээр эхнэр Йокогийн хамтаар гэрээсээ дуу бичлэгийн студи руу гарч явжээ. Улмаар тэднийг лимузенд явж байхад нэгэн эр дөхөж очиж, гарын үсэг гуйсан гэдэг. Харин тэр хүн Жон Ленноныг алсан билээ.

"Жон Леннон болон Марк Дэвид Чепмен", Пол Гореш, 1980 он. "Minolta Xg-1" камер

17 "Токио дахь аллага", Ясуси Нагао, 1960 он. "Speed Graphic" камер

1960 оны аравдугаар сарын 12-ны өдөр Японы социалист намын тэргүүн Инэзиро Асанума Токиод улс төрийн мэтгэлцээнд оржээ. Тэрбээр үг хэлж байх үедээ 17 настай баруунтны террорист залуугийн гарт амиа алдсан ба энэхүү зураг нь "World Press Photo"-ын шагналыг хүртэж байсан аж.

"Токио дахь аллага", Ясуси Нагао, 1960 он. "Speed Graphic" камер

18 "Ли Харви Освальдыг буудсан нь", Роберт Жексон, 1963 он. "Nikon S3" камер

Америкийн марксист үзэлтэн, хуучин тэнгисийн цэрэг байсан Ли Харви нь Ерөнхийлөгч Жон Кеннедийг 1963 оны арван нэгдүгээр сард буудан хороож байв. Гэхдээ уг хэрэг явдлаас хойш хоёр хоногийн дараа тэрбээр Далласын цагдаагийн газрын гадна нэгэн шөнийн клубын эзэнд буудуулсан юм.

"Ли Харви Освальдыг буудсан нь", Роберт Жексон, 1963 он. "Nikon S3" камер

19 "Баатарлаг партизан", Альберто Корда, 1969 он. "Leica M2" камер

Хувьсгалч Эрнесто Че Геварын хамгийн алдартай хөрөг зургийг Альберто Корда 1960 оны гурав дугаар сард Кубын Хаван хотод авч байжээ. Тус зураг дээр Че 31 настай байсан гэдэг.

"Баатарлаг партизан", Альберто Корда, 1969 он. "Leica M2" камер

20 Стэнли Форман, 1976 он. "Nikon F" камер

Зурагчин Стэнли Форман энэхүү зургийг Америкийн Бостон хотод арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг бослого хийж байх үедээ дарчээ. Түүний зураг "Pulitzer"-ийн шагналыг хүртэж байсан юм.

Стэнли Форман, 1976 он. "Nikon F" камер

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()