1
Ожани Ноа (Ojani Noa)
Майамигийн ресторанд зөөгч хийдэг байсан Куба гаралтай Ожани Ноатай Лопес 1996 онд танилцаж байжээ. Түүнд залуугийн ямар ажил хийдэг нь огтхон ч хамаагүй байсан бөгөөд тэд 2-р сард албан ёсоор гэр бүл болж 11 сарын дараа салсан юм. Гэхдээ тэднийг найзууд болж салсан гэдгийг дурдах нь зүйтэй. Мөн Лопес өөрийн Madre's рестораныг түүнд хариуцуулсан боловч 2004 онд Ноаг ажлаас нь халахад тэрбээр хуучин эхнэртээ хорсож, 5 сая доллар өгөхгүй бол гэр бүлийн нууц бичлэгийг тараах болно хэмээн сүрдүүлсэн байна. Хэдийгээр шүүхийн байгууллагаас Ноагийн хэргийг хэрэгсэхгүй болгож Лопес мөнгөтэйгөө үлдсэн ч зүрх сэтгэл нь маш ихээр шархалсан гэдэг.
2
Шон Комбс (Sean Combs)
Лопесын шархалсан зүрхийг түр хугацаанд ч болов эдгээх хүн нь рэппер P-Diddy буюу Шон Комбс байлаа. Тухайн үед ид мандаж байсан рэппертэй үерхснээр дуучин бүсгүйн карьер эрс дээшилсэн бөгөөд Шон анхны цомгийг нь гаргахад маш том тус хүргэж байсан гэдэг.
Харамсалтай нь рэппер залуугийн хөнгөмсөг зан, удаа дараалан араар тавьсан явдал нь тэр хоёрыг харилцаагаа дуусгаж, тавьсан сүйгээ цуцлахад хүргэсэн юм.
3
Крис Жадд (Cris Judd)
Шон Комбсоос салсныхаа дараа тэрбээр өөрийн бүжгийн хамтлагийн гишүүнтэй хайр сэтгэлийн холбоотой болжээ. Тухайн үед Крис Жадд «Love Don't Cost a Thing» клипний зураг авалтаар олонд танигдаж, бүсгүйн зүрх сэтгэлийг ч хөдөлгөж чадсан юм. Улмаар тэд 2001 онд гэрлэсэн боловч залуу нь ажил хийлгүйгээр баян эхнэрийнхээ нөмөр нөөлгөнд амьдрахаар шийджээ. Ялангуяа Крис Жадд их хэмжээний мөнгийг казинод үрж байсан юм. Харин Лопес гэрлэлтээ цуцлуулахын тулд 18 сая долларыг зарцуулсан гэдэг.
4
Бен Аффлек
“Gigli” кинонд тоглож байхдаа тэрбээр Бен Аффлектай танилцаж, зураг авалт дууссаны дараахан хосууд болжээ. Тэр ч бүү хэл, Лопес хайр дурлалдаа мансуурч «Jenny from the block» хэмээх дууныхаа клипийг өөрийн түүхээс сэдэвлэн хийж байв. Тухайн үед Бенийг "Беннифер" гэж хэвлэл мэдээллийнхэн хочилдог байсан ч тэрбээр ягаан алмазан шигтгээтэй бөгж худалдан авч, гэрлэлтийн дараа бүх зүйл өөрчлөгдөнө гэдэгт итгэлтэй байжээ. Харамсалтай нь Санта-Моникад болсон ёслол түүний итгэлийг бүр мөсөн хөсөрдүүлж тэрбээр илүү даруухан, алдар хүнд багатай хүн Женнифертэй тохирно гэж үзсэн байна.
5
Марк Энтони (Marc Anthony)
Лопес болон Энтони нар "P Diddy"-ээс өмнө харилцаа үүсгэх боломжтой байсан ч залуу өрсөлдөөнийг давж чадаагүй юм. Гэвч 2004 онд бүх зүйл өөрчлөгдөж Лопес Энтонитай гэрлээд зогсохгүй хүү Макс, охин Эмма нарыгаа төрүүлсэн юм. Гэхдээ 2011 онд хосууд салсан гэх мэдээлэл албан ёсоор цацагдсан ч яг юунаас болсон нь тодорхойгүй байв. Хэдэн жилийн дараа Лопес өөрөө “Миний нүдний дор хэзээ ч хөхөрч байгаагүй. Би хэзээ ч хавдсан уруулын зовлонг эдэлж байгаагүй. Эхэндээ бүх зүйл хэвийн байсан ч Энтонитой хамт амьдарснаар би бие махбодийн болон сэтгэл зүйн хүчирхийллийн талаар бүгдийг мэддэг болсон” гэж хэлж байсан юм.
6
Каспер Смарт (Casper Smart)
Энэ удаад Женнифер 18 насаар дүү өөрийн бүжгийн хамтлагийн нэгэн гишүүнтэй учир ургуулжээ. Каспер түүний ихэр хүүхдүүдтэй сайн харилцаатай байсан нь Лопест маш ихээр таалагдсан гэх яриа бий. Мөн бүсгүй харилцаагаа хэнээс ч нуулгүй цахим сүлжээндээ хайртай залуудаа зориулсан постыг бичиж байсан гэдэг. Гэвч залуухан амраг нь түүнийг араар тавьж байсан учир 2016 оны 8 сард тэдний харилцаа төгсгөл болжээ.
7
Дрейк (Drake)
Бүсгүй дахин өөрөөсөө 17 насаар дүү залуутай харилцаатай болж, аз жаргалыг мэдрэхийг хүссэн бөгөөд тэд хамтдаа авахуулсан зургаа цахим сүлжээндээ нийтэлж байв. Гэвч хосууд гурван сарын дараа салсан юм. Хачирхалтай нь Женнифер болон Дрейк нар хайр сэтгэлийн холбоотой байснаа огт дурсдаггүй аж.
8
Алекс Родригес (Alex Rodriguez)
Женнифер болон Алекс нарын хайр сэтгэлийн харилцаа яг л үлгэр аз жаргалтайгаар төгсдөг гэдгийг баталж буй мэт хүмүүст санагддаг билээ. Америкийн бэйсболын дээд лигийн "New York Yankees" багт тоглож байсан тамирчин Родригес нь 2017 оноос эхлэн Женнифертэй үерхэж эхэлсэн бөгөөд энэ оны гуравдугаар сард гэрлэх саналаа тавьсан билээ. Дуучин бүсгүй ч түүний саналыг дуртайяа хүлээн авсан юм.