Хүний биеийн хамгийн бохир хэсгүүд хаана байдаг вэ?

2019-07-24, 14:18
41,828

Бидний бие махбодь олон жижиг микро организмын гэр орон болдгийг та мэдэх үү?  Хүний биеийн гадна болон дотор ойролцоогоор 10 мянган төрөл зүйлийн бактери байдаг. Хэрвээ тэд устах юм бол хүн дунджаар 3 кг хасах ажээ. Гэхдээ тэдгээр дунд хүний биед зайлшгүй шаардлагатай бактери байдаг хэдий ч аймшигт өвчин үүсгэдэг нь ч олон бий. Тиймээс та биеийнхээ зарим нэг хэсэгт онцгой анхаарал хандуулах хэрэгтэй шүү.

Хүний биеийн хамгийн бохир хэсгүүд хаана байдаг вэ?

1 Ам

Хүн хоол хүнсийг хамгийн түрүүлж амандаа хийдэг болохоор энэ нь нян оршин тогтнох хамгийн боломжтой гэж газар юм. Учир нь аман дотор дулаан, чийглэг байдаг ба үүнд нян үржиж болох хангалттай их "хоол" бий шүү дээ. Түүнчлэн судалгаагаар аман доторх нэг см талбай бүрд 100 сая бактери байдаг нь тогтоогдсон бөгөөд шүдээ угааснаас хэдэн цагийн дараа аман дотор стрептоккок үүсдэг байна. Тиймээс шүдний эмч нар өдөрт хэл, шүдээ дор хаяж 3 удаа угаахыг зөвлөдөг юм. Өдөр бүр хоол идсэнийхээ дараа шүдээ угааж хэвшвэл бүр ч сайн.

Та амны хөндийгөө угааж, цэвэрлэхдээ хатуу ширхэгтэй сойз, шүдний утас болон хэл угаагч зэргийг ашиглаарай. Түүнчлэн эрүүл хүний хэл ягаан өнгөтэй байдаг учир хэлнийхээ өнгийн сайтар анхаарч байх хэрэгтэй. Хэрвээ хүн өвдсөн тохиолдолд хэл нь шараас эхлээд саарал өнгөтэй болдог. Гэхдээ хоол идсэний дараа хүний хэл саарал өнгөтэй болох нь ердийн л үзэгдэл бөгөөд энэ нь амархан арилдаг. Харин бусад үед хэл чинь тогтмол ийм өнгөтэй байвал мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй.

Ам

2 Суга

Ихэнх хүн суганы ариун цэврээ сахихдаа усанд ороод, үнэр болон хөлс дарагч ашигладаг. Гэхдээ суганы нэг см талбай бүрд 80 мянга хүртэлх бактери амьдарч байдаг болохоор эвгүй үнэр ялгардаг юм.

Мөн суганы үс бүх зүйлийг илүү доройтуулдаг. Учир нь суганд үс их байхын хэрээр бактери үржих таатай орчин бүрэлддэг. Улмаар бактериас гадна өөр олон төрлийн микро организмууд нэмэгдэж тэднээс салахад улам хэцүү болдог аж.

Суга

3 Хүйс

Хүний хүйсэнд дунджаар 67 төрлийн бактери байдаг. Тэдний ихэнх нь та бидний сайн мэдэх стафилоккок бактери юм. Мөн хүний хүйсэнд эрдэмтдийн өмнө нээж байгаагүй огт өөр микро организм байх нь ч бий. Учир нь хүйс дандаа халуун дулаан байдаг болохоор тэнд бүхэл бүтэн гадны микро организмын экосистем бүрэлддэг гэж хэлж болно. Тиймээс та хүйсээ тогтмол угааж, цэвэрлэж байгаарай.

Хүйс

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()