1
Софи Лорен
Италийн дуучин, жүжигчин Софи Лорен зөвхөн өөрт нь зориулж санаачилсан олон шагналыг хүртэж байсан. Жишээлбэл, тэрбээр “Алтан бөмбөрцөг” наадмаас “Олны таашаалд нийцсэн жүжигчин”, “Оскар”-аас “Кино ертөнцөд гайхалтай хувь нэмэр оруулсан шилдэг дүрүүд” шагналуудыг авч байжээ. Түүнчлэн энэ бүсгүй 2019 оны 9 сарын 20-нд 85 нас хүрэх аж.
2
Жан-Поль Бельмондо
Францын хамгийн алдартай жүжигчин Жан-Поль Бельмондо нь 4 сарын 9-нд 86 нас хүрсэн боловч тэрбээр 2001 онд цус харваж 8 жилийн турш кино урлагаасаа хөндийрсөн юм.
3
Брижит Бардо
Жүжигчин, дуучин, фото модель Брижит Бардо нь Жак Шарьетэй гэрлэх үеэрээ ягаан өнгийн шоотой даашинз өмсөж загварын ертөнцөд шоотой хувцсыг дэлгэрүүлж байсан юм. Үүнээс гадна тэрбээр нүдний контур, гандсан жийнс, шорт, ханцуйгүй цамцны моодыг дэлхий даяар түгээж чадсан билээ.
Мөн энэ бүсгүй 1970 оноос эхлэн амьтны эрхийг хамгаалах байгууллагын төлөөлөгчөөр ажиллаж байгаа юм. Сүүлийн жилүүдэд олны анхаарлаас холуур, чимээгүй амьдарч байгаа тэрбээр 9-р сарын 28-нд 85 нас хүрэх ажээ.
4
Ален Делон
Парис дахь найз нөхдийнхөө зөвлөсний дагуу тэрбээр өөрийн зургаа кино продюсеруудад харуулсан боловч тэд түүнд “Та хэтэрхий үзэсгэлэнтэй учир жүжигчин болж чадахгүй” гэж хэлдэг байжээ.
Бүсгүйчүүдийн дунд маш их алдартай байсан Ален Делон 11 сарын 8-нд 84 настай болох юм.
5
Орнелла Мути
"Зөрүүд эрийг номхотгосон нь" киногоороо алдаршсан жүжигчин Франческа Романа Ривелли нь 15 настай байхдаа найруулагч Дамиано Дамианигийн кинонд тоглох үедээ Орнелла Мути хэмээх нэртэй болж байжээ. Тэрбээр өнгөрсөн жилийн 3-р сарын 9-нд 64 нас хүрсэн билээ.
6
Аль Пачино
Тайз, дэлгэцийн урлагийн алдартан Аль Пачино нь 1969-1977 оны хооронд “Тони” хэмээх театрын нэр хүндтэй шагналыг хүртэж байжээ. Тэрбээр 4 сарын 25-нд 79 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн юм.
7
Жейн Фонда
Жейн Фонда нь 1968 онд тоглосон “Барбарелла” киногоороо дэлхийн секс бэлгэ тэмдэг болж чадсан билээ. Энэ бүсгүй 12 сарын 21-нд 82 нас хүрэх аж.
8
Шон Коннери
"People" сэтгүүлийнхэн 1989 онд түүнийг хамгийн секси эрэгтэй жүжигчин хэмээн өргөмжилж байсан бөгөөд тэр үед Шон Коннери 59 настай байжээ. Харин 10 жилийн дараа тэрбээр ХХ зууны хамгийн секси залуугаар нэрлэгдэх болсон юм. Гэвч Шон Коннери 2003 онд «The League of Extraordinary Gentlemen» киноны зураг авалт дууссаны дараа урлагийн амьдралаасаа холдсон ба 2011 онд түүний төлөөлөгч "Жүжигчин залууг олон нийтийн өмнө гарсаар залхсан" гэдгийг хэлж байв. 007-ийн жүжигчин маань 8 сарын 25-нд 89 настай болох юм.
9
Жина Лоллобрижида
1947 онд Лоллобрижида миссийн тэмцээнд хүч үзэхээр шийдэж “Италийн Мисс” тэмцээнд оролцож 3-р байрыг эзэлж байжээ. Мөн тэрбээр мэргэжлийн гэрэл зурагчин учир олон үзэсгэлэнг зохион байгуулдаг байсан ба түүний “Миний Итали” хэмээх нэртэй зургийн цомог нь Италийн нэвтэрхий толь болж чадсан юм. Энэхүү гайхалтай бүсгүй 7 сарын 4-нд 92 нас хүрчээ.
10
Майкл Кейн
2016 оны 7 сард Морис Жозеф Миклвайт албан ёсоор өөрийн нэрээ Майкл Кейн болгож өөрчилсөн юм. Түүнчлэн Кейн 1960, 1970, 1980, 1990, 2000 онуудад 5 жилийн турш дараалан “Оскар”-ын шагналд нэр дэвшсэн жүжигчдийн нэг билээ. Олны хайр хүндэтгэлийг хүлээсэн тэрбээр 3 сарын 14-нд 87 нас хүрсэн байна.
11
Клаудия Кардинале
Клод Жозефин Роз Кардинале (Жүжигчин бүсгүйн жинхэнэ нэр) 1957 онд Италийн Тунисын хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйгээр тодорч Венецийн кино наадамд уригдаж байжээ. Тухайн үед тэрбээр 19 настай байсан бөгөөд 2011 оны 2-р сард "Los Angeles Times" сэтгүүлийнхэн түүнийг дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 50 эмэгтэйн тоонд багтааж байсан юм. Оросын “Алтан бүргэд” хэмээх шагналыг кино урлагт оруулсан хувь нэмрээрээ авч байсан энэхүү бүсгүй 4 сарын 15-нд 81 нас хүрсэн билээ.
12
Уоррен Битти
"Бонни Клайд хоёр" (1964) киноны Клайд Бэрроугийн дүрээрээ нэр алдарт хүрсэн тэрбээр 2000 онд кино урлагаа орхиж, улс төрд хүч үзэх болсон юм. Уоррен Битти нь 3 сарын 30-нд 82 насныхаа төрсөн өдрийн тэмдэглэжээ.
13
Ракель Уэлч
Ракель 1966 онд "One Million Years B.C" кинонд бугын арьсаар хийсэн бикини өмсөөд туслах дүрд тоглож, 3 үг хэлээд л алдартай болж чадсан юм. "Playboy" сэтгүүлийн шалгаруулалтаар 1970-аад оны үеийн хамгийн халуухан, хүсэмжит эмэгтэйгээр тодорч байсан тэрбээр 9 сарын 5-нд 79 нас хүрэх гэнэ.
14
Клинт Иствуд
5 сарын 31-нд 89 нас хүрсэн тэрбээр 1960-1980 оны хооронд Холливудын хамгийн алдартай оддын тоонд багтаж байжээ. Иствуд жүжигчин, найруулагчаас гадна жазз сонирхдог байсан бөгөөд өөрийн тоглосон зарим киноныхоо дууны найруулагчаар хүртэл ажиллаж байв.
15
Катрин Денев
Катрин Денев нь "Les Parapluies de Cherbourg" (1964) киноныхоо ачаар нэр алдарт хүрч, 1970-аад оны сүүл үеэр "Chanel № 5" үнэртэй усны брэндийн нүүр царай болж борлуулалтыг нь өсгөж байжээ.
Түүнчлэн нүдний шил, гутал, гоёл чимэглэлийн дизайнер мэргэжилтэй тэрбээр 1986 онд өөрийн "Deneuve" хэмээх үнэртний брэндийг нээж байсан юм. Катрин Денев 10 сарын 22-нд 76 нас хүрэх ажээ.
16
Ким Новак
Мэрилин Полин Новакыг "Columbia Pictures"-тэй гэрээ байгуулах үед байгууллагын ажилчид түүнд нэрээ Ким болгож өөрчлөх саналыг тавьж байжээ. Эс тэгвээс бүсгүйн нэр нь Мэрилин Монрогийн нэртэй андуурагдах магадлалтай байсан аж. Мөн тэрбээр 1995 онд "Empire" сэтгүүлийн гаргасан дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 100 эмэгтэйн жагсаалтын 92-т багтаж байсан юм.
17
Энн-Маргрет Ульссон
Америкийн жүжигчин, дуучин Элвис Преслигийн найз гэдгээрээ алдарт хүрсэн энэ бүсгүй хэд хэдэн удаа томоохон шалгаруулалтуудад нэр дэвшиж байжээ. Энн-Маргрет Ульссон нь 4 сарын 28-нд 78 нас хүрчээ.
18
Жоан Коллинз
5 сарын 23-нд 86 нас хүрсэн тэрбээр 1950 оны үед Британийн "Пинап" сэтгүүлийн зураг авалтад их оролцдог байсан учир Их Британийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйгээр нэрлэгдэх болжээ. Харин "20th Century Fox" студитэй гэрээ байгуулсны дараа түүнийг Элизабет Тейлортай харьцуулж эхэлсэн гэдэг. Гэхдээ Жоан Коллинз хэсэг хугацаанд чимээгүй байсан ч 1981 онд "Dynasty" кинонд тоглож, дахин алдартай болж чадсан юм.
19
Жаклин Биссет
Тэрбээр 1960-1970-аад оны үеийн секс бэлгэ тэмдгүүд болох Одри Хепберн, Пол Ньюман, Шон Коннери, Жан-Пол Бельмондо нартай зураг авалтад оролцдог байжээ. Мөн Биссет хэзээ ч гэрлэж байгаагүй боловч Оросын балетчин Александр Годуновтай урт удаан хугацааны турш, нас барах хүртэл нь дотно харилцаатай байсан гэдэг. Үүнээс гадна Анжелина Жолигийн загалмайлсан эх гэгддэг тэрбээр 9 сарын 13-нд тэрээр 75 нас хүрэх аж.
20
Фэй Данауэй
"Бонни Клайд хоёр" (1967) киноны Боннигийн дүр түүнд “Оскар”-ын шагнал болон хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйн нэр хүндийг авчирсан юм. Тэрбээр 2 сарын 14-нд 78 нас хүрчээ.
21
Анжела Лэнсбери
10 сарын 16-нд 94 нас хүрэх Анжела Лэнсбери нь "Murder, She Wrote", "The Picture of Dorian Gray" (1945) болон "The Manchurian Candidate" (1962) киногоороо дэлхий даяар алдартай. Мөн түүний 2018 онд тоглож байсан "Mary Poppins Returns" киноны хийн бөмбөлгийн худалдагчийн дүр олон хүний сэтгэлд үлдсэн байдаг юм.
22
Оливия де Хэвилленд
- Оливия де Хэвилленд нь 1930-1940-өөд оны үеийн хамгийн халуухан, алдартай одуудын нэг байсан бөгөөд тэрбээр "Gone with the Wind" киноны Мелани Хамильтоны дүрээрээ олны танил болж чаджээ.
- Оливия де Хэвилленд одоо байгаа хамгийн ахмад жүжигчин билээ.
- Тэрбээр "Warner Bros" студитэй шүүхдэж, жүжигчдийг продюсерын дарангуйллаас аварч, Холливудын хамгийн хүнд асуудлыг шийдвэрлэж байсан юм.
- 2003 онд Оливия де Хэвилленд Америкийн кино академийн шагнал гардуулах 75 дахь ёслолд оролцож олныг гайхшруулж байв.
Энэ зоригтой бүсгүй 7 сарын 1-нд 103 нас хүрсэн ажээ.