1
Нугасан хошуу
Энэ дасгалыг хийхдээ хацрын төв булчингуудыг ажиллуулж, уруулаа цорвойлгон, амаа нээж, хаах маягаар ээлжлэн хийнэ. Ийнхүү уруулаа гадагш цорвойлгох үед хацрын булчингууд ажиллаж байгаа нь мэдрэгдэх ёстой гэдгийг санаарай.
Давталт: 15 удаа
2
Хагас муруйлт
Энэ дасгалыг хийхдээ амаа нэг тал руу нь муруйлгаж, хүзүүний булчинд ачаалал өгөх үед буцаан суллах хэрэгтэй. Энэ үед толинд харахад таны хүзүүн дээр зураас үүсч байвал та дасгалыг зөв хийж байна гэсэн үг юм.
Давталт: 15 удаа
3
Загас шиг царай
Хүн бүр л яаж хөгжилтэй царай гаргахаа мэддэг шүү дээ. Яг дээрх зураг шиг хацраа дотогш сорон, загас шиг царай гаргаарай. Дараа нь толгойгоо гэлжийлгэн, хүзүү болон эрүүгээ чадах чинээгээрээ сунгана.
Хугацаа: 15 удаа, нэг хийхдээ 10 сек барина
4
Хацрын ясны дасгал
Хацрын яс том байх нь нүүрний хэлбэрийг улам бөөрөнхий харагдуулдаг. Тэгвэл хацрын ясны дасгалыг хийхдээ шүдээ гарган инээмсэглэж, уруулаа зууван хэлбэртэй болгоод хацрынхаа ясан дээр хуруугаараа даран, дээш нь өргөж өгнө.
Хугацаа: 30 сек хийнэ
5
Нүдээ аних дасгал
Итгэмээргүй санагдаж болох ч, зөвхөн нүдээ аних нь таны хацрын өөхлөлтийг шатаана гээд бод доо. Дасгалыг хийхдээ таны нүүрэнд ачаалал өгөхүйц аль болох нүдээ чанга аньж хийнэ.
Хугацаа: 15 удаа хийж, нэг хийхдээ 3 сек барина
6
Эрүүгээ дээш өргөх
Доод уруулаа дээд уруул руу түлхэж эрүүгээ аль болох дээш өргөнө.
Давталт: 15 удаа
7
Тал үнсэлт
Та Франц найзуудтайгаа мэндчилж байна гээд төсөөлөөрэй. Уруулаа бага зэрэг цорвойлгон, үрчийлгэж баруун, зүүн тийш нь хөдөлгөнө. Ингэхдээ аль болох чадах чинээгээрээ хоёр тал руугаа болгохыг хичээгээрэй.
Давталт: 15 удаа
8
Амаа ангайх
Энэ дасгал нь зөвхөн сунгалт болоод зогсохгүй, хацрын өөхлөлт шатаахад тустай. Дасгалыг хийхдээ хэлээ доод талын шүд рүүгээ түлхэн, эрүүгээ чадахаараа доош сунгана.
Давталт: 15 удаа
Бонус: Хэлний байрлал
Заримдаа бидний бие буруу байрлалтай байдаг шиг, хэл ч мөн зохисгүй байрлалтай байх нь бий. Хэлний буруу байрлал нь биднийг давхар эрүүтэй, дугуй нүүртэй харагдуулах зэргээр эрүү нүүрний харагдах байдалд нөлөөлж байдгийг хүмүүс тэр бүр анзаардаггүй. Тиймээс хэлээ зохистой байрлалд байлгах нь чухал юм. Ингэхийн тулд таны хэл тагнайд наалдан байрлаж, шүд тань чөлөөтэй байрлалд байх ёстойг анхаарна уу.