1
Биохөргөгч
Оросын инженер Юрий Дмитриев нэгэн шинэ төрлийн хөргөгч зохион бүтээжээ. Түүний бүтээсэн хөргөгчийг «Bio Robot Refrigerator» гэж нэрлэжээ. Гэхдээ анх хараад хэн ч хөргөгч гэж хэлэх аргагүй. Учир нь ямар ч хаалга, тавиур байхгүй харин хүнсийг өөртөө агуулах чадвартай шингэн гелиэр дүүргэсэн агуулах шиг ажээ.
Цахилгаан зарцуулалт маш бага учир уг биохөргөгч нь эдийн засагт хэмнэлттэй байх гэнэ. Биополиемр гель нь ямар нэг үнэргүй, хоргүй бөгөөд өөрийн энергиэрээ хүнсийг хөргөж, хөлдөөдөг. Тус хөргөгчний хамгийн том давуу тал бол хязгааргүй том багтаамж нь ажээ. Та хананд урт нарийн толь шиг хөргөгчөө наагаад л хүссэн хэмжээгээрээ их зүйл хийх боломжтой аж.
2
Өндөр хурдны 5G интернетэд зориулсан дронууд
Зарим улс оронд иргэд нь зөвхөн 4G сүлжээг ашигладаг байхад Гүүгл компани дээд зэргийн хурдан 5G сүлжээг зохион бүтээхээр шийджээ. Тэд энэ дэвшилтэт төслөө Project Skybender гэж нэрлэсэн байна. Төслийн хамгийн гол зүйл нь нарны энергиэр цэнэглэгддэг, нисгэгчгүй онгоцнуудын тусламжтай дэлхий нийтэд 5G сүлжээг түгээхэд оршино. Харин тус сүлжээний хурд нь секундэд нэг гигабайт байх юм.
Google компанид утасны долгион сүлжээний багтаамжийн асуудлыг шийдвэрлэх л дутуу байгаа аж. Хэрвээ инженерүүд энэ асуудлыг хурдан шийдвэлэж чадвал ирээдүйд бидний ашигладаг интернэт хурдны хязгааргүй болох юм байна.
3
Хязгааргүй багтаамжтай 5D диск
Их Британий эрдэмтэд туршилтаар хязгааргүй шахуу их мэдээлэл суулгаж болох 5D дискийг зохиожээ. Диск мэдээллийг 5 хэмжээст, мянган жилийн турш хадгалах боломжтой. Хэмжээгээр жижиг энэ дискний багтаамж нь 36 терабайт юм. Диск нь нугаларч, мууддаггүй, 1000 градусын даралтанд ч тэсвэртэй аж. Төлөвлөгөөгөөр бол тун удахгүй 5D диск нь мэдээлэл хадгалах гол хэрэгсэл болж хувирах аж.
Дискэнд мэдээлэл хуулах үед 3 давхар нано цэг болж хувирна. 5D нь цэг шиг хэмжээтэй. Харин нано цэгүүд нь гэрэлд хувирдаг. Дискийг уншихын тулд поляризатор, микроскоп зэрэг гэрлийн нөлөөг өөртөө шингээх зүйл хэрэгтэй юм. Английн эрдэмтэд зохион бүтээсэн дискэндээ Библ, Хүний эрхийн тунхаглал, Ньютоны ажлын тэмдэглэл зэрэг олон мэдээллийг суулгасан байна.
4
Хүчил төрөгчтэй тарилга
Америкийн Бостон хотын хүүхдийн эмнэлгийн эрдэмтэд өвчтөний цусанд хийж болох микро хэмжээтэй хүчил төрөгчийг зохион бүтээжээ. Микро хэмжээтэй хүчилтөрөгчтэй тарилга нь огт амьсгалах боломжгүй болсон хүний амьдралыг аврах чадвартай гэнэ. Энэ аргын тусламжтай эрдэмтэд хүний цусанд 70 хувийн хүчил төрөгчийг оруулах боломжтой аж.
Маш жижиг хэмжээтэй хүчил төрөгчийг липид капсулд оруулна. Харин капсулын хэмжээ ердөө 2-4 микрометр юм. Тэдгээр микро хэсгүүд нь шингэн дотор хадгалагдах бөгөөд өвчтөнд тарьсан үед капсулууд нь цусанд хүчил төрөгч дамжуулдаг ажээ.
5
Усан доорх туннель
Норвегийн эрдэмтэд энэхүү агуу бүтээлийн эзэд юм. Удахгүй Норвегид усан доогуурх автомашины туннель барьж магадагүй аж. Тус туннель нь усан доор 30 метрийн гүнд байрлах юм.
Ийм огт өөр ертөнцийн замууд нь тээврийн томоохон асуудлуудыг шийдэж чадна гэж эрдэмтэд үзэж байна. Тус туннелийн бүтээн байгуулалтад 25 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Улмаар 2035 онд ашиглалтад орох юм. Харин инженерүүдэд усны урсгал, хүчтэй салхи, давалгаа зэргийг тэсвэрлэх аргыг олох л дутаад байгаа.
6
Био гэрэлтүүлэгтэй моднууд
Хэсэг эрдэмтдийн багийнхан шөнө орой гэрэлтдэг биогэрэлтүүлэгтэй моддыг бий болгохоор ажиллаж байгаа юм. Хэрвээ хуурай газар дээрх модод гэрэлт цох эсвэл далайн залхаг шиг гэрэл цацруулдаг байсан бол шөнийн цагаар манай дэлхий харьцангуй гэрэлтэй байх байсан. Эрдэмтэд өдгөө гэрэл цацруулдаг хэд хэдэн ургамлыг гаргаж аваад байгаа. Харин одоо ийм төрлийн модод л дутуу байна.
7
Нугардаг зурагт
LG корпораци уян дэлгэцтэй, эвхэгдэж нугалардаг зурагтны туршилтын загварыг зохиогоод байгаа юм. Тус зурагтыг полимерээс бүрдсэн LED дэлгэцээр хийжээ. Цахилгаан барааны бусад компаниуд ч мөн адил тэсрэлт хийсэн уян дэлгэцтэй зурагт бүтээх ажилдаа ороод байгаа. Харин бидэнд одоо хүлээх л үлдлээ.
8
Ер бусын хараа бэлэглэх нүдний линз
Канадын нэгэн эмч жирийн хүний хараанаас гурав дахин илүү сайн, нягтаршилттай линз бүтээхээр сэтгэл шулууджээ. Түүний бүтээсэн линз нь хүний хүүхэн харааг сайжруулах зорилготой аж. Тиймээс линз суулгахын тулд 8 минутын багахан хэмжээний хагалгаанд орох шаардлагатай. Хагалгааны дараа 10 минут болоод линз хүүхэн хараанд байрлалаа олж сууж өгдөг байна. Ингэснээр та насан туршдаа хэн хүнээс ч илүү сайн хараатай амьдрах болно.
9
Шүршдэг хувцас
Испанийн зохион бүтээгч хувцас гаргаж авдаг ер бусын шүршдэг будаг зохион бүтээжээ. Тус шүршдэг зүйлийг биеийнхээ аль ч хэсэгт шүршиж болно. Шүршдэг будас хатсны дараа түүнийг тайлаад, угаагаад дахин өмсөхөд хувцас бэлэн болж байгаа юм. Түүний бүтээсэн энэ зүйл нь зориулалтын даавуу, полмерээс бүтжээ. Энэ технологийн тусламжтай хосгүй загварлаг хувцасыг ч бүтээх боломжтой юм.
10
ДНК-ийн тусламжтай бүтээсэн хүний хөрөг
Хизер Хагбог хэмээх америкийн нэгэн оюутан тухайн хүний ДНК-гийн тусламжтай хөргийг нь гаргадаг технологи зохион бүтээжээ. Тэрээр хүмүүсийн ДНК-г зажилсан бохь, тамхины ишнээс авсан юм. Ингээд тэдгээр ДНК-г 3D принтерт зориулсан программар дамжуулж компьютерт оруулна. Улмаар тухайн ДНК-ний эзний хөрөг үнэн бодитоор бий болох нь тэр ажээ.