1
V-дохио
Америк-Энх тайвныг илэрхийлдэг. "Victory" буюу ялалт гэдэг үгний илэрхийлэмж.
Хятад, Япон, Өмнөд Солонгос, Тайван, Тайланд-Зураг авахуулахдаа гаргадаг эгдүүтэй поз.
Англи, Өмнөд Африк, Австрали, Шинэ Зеланд, Ирланд-Хэрвээ энэ тэмдгийг гаргахдаа гарын алгыг дотор тал руу харуулбал хэн нэгнийг доромжилсонд тооцдог.
Америк дохио зангааны хэлэнд-Хоёрын тоог илэрхийлдэг.
2
Салаавч
Америк-Гараа атгаж байгаад эрхий хуруугаа завсраар нь гаргах нь “Хамрыг чинь авсан даа” гэх хүүхдийн тоглоом юм.
Турк-Салаавч нь яг л дунд хуруу шиг бүдүүлэг хийгээд үгүйсгэсэн үйл хөдлөлд тооцогддог.
Бразил-Муу муухай болон атаа жөтөөнөөс хамгаалдаг аз бэлгэддэг дохио зангаа аж.
Индонез-Бүдүүлэг дохио.
Америк дохио зангааны хэлэнд-Энэ нь "Т" үсгийг илэрхийлдэг.
3
Ялагдагч
Америк-Ихэнх тохиолдолд нөгөө хүнээ элэглэж, хожигдогч гэж дуудахдаа ашигладаг.
Хятад-Наймын тоог илэрхийлдэг. Харин наймын тоо нь аз бэлгэддэг юм.
4
Эрхий хуруугаа гозойлгох
Америк-Энэ нь бүх зүйл сайн байгааг илэрхийлдэг ба хүмүүс үүнийг замын унаанд дайгдахдаа ашигладаг.
Ирак, Иран-Доромжилсон бүдүүлэг дохио.
Америк дохио зангааны хэлэнд-Баруун, зүүн гарынхаа эрхий хурууг ээлжлэн гозойлгох нь 10-ын тоог илэрхийлдэг. Харин огт хөдөлгөөнгүй байлгах нь "Чи" гэсэн утгатай юм.
5
Чигчий хуруугаа гозойлгох
Америк-Цай ууж байхдаа чигчий хуруугаа гозойлгох нь хээнцэр, дэгжин байдлыг илэрхийлдэг. Мөн чигчий хуруугаа гозойлгож хүнд амлалт өгдөг байна.
Хятад-Эрхий хуруугаа доош гозойлгохтой адилхан утгатай. Тэд сэтгэл хангалуун бус байгаагаа ийнхүү илэрхийлдэг юм.
Япон-Заяаны хосуудын хайрын бэлгэ тэмдэг.
Америк дохио зангааны хэлэнд- Англи хэлний "I" үсэг.
6
Нааш ир гэсэн дохио
Америк, Эквадор- Нааш ир. Хэн нэгэнд сээтэн хаяж байхдаа гаргадаг биеийн үйл хөдлөл.
Филиппин-Зөвхөн нохойгоо дуудахдаа л гараа ийм болгодог. Хүн дээр ийм үйлдэл гаргавал та баривчлагдаж ч болзошгүй юм.
7
Зогс!
Америк-Зогс, 5-ын тоо эсвэл чамтай яримааргүй байна гэсэн утгатай.
Грек, Пакистан-Энэ үйл хөдлөлийг "Moutza" гэдэг бөгөөд доромжлолд тооцогддог.
Мексик, Панам-Мэнд мэдэх дохио. Харин хэн нэгэнд ойртож очихдоо гараа ингэж гаргавал "Чи харж л бай!" гэж нөгөө хүндээ анхааруулж байгаа хэрэг болно.
Малайз-Таньдаг хүндээ "Сайн уу" гэж хэлэх мөн хоолны газар зөөгчийг дуудах эсвэл 2 жолооч нэг нэгэндээ баярлаж байгаагаа энэ үйлдлээр илэрхийлдэг. Мөн явган зорчигч зам хөндлөн гарахдаа ашигладаг.
8
Чи үхсэн дээ!
Америк-Хоолойдоо хуруугаа тулгах нь "Чи үхсэн дээ!" гэж хэлж байгаагаас өөрцгүй юм.
Япон-Энэ үйл хөдлөл нь "Чи халагдсан!" гэдгийг илэрхийлдэг. Учир нь Японоор халагдах гэдэг үг буюу "kubi" нь хүзүү, хоолой гэсэн үгтэй адилхан сонсогддог юм.
9
Итали дохио зангаа
Америк-Италичуудыг дуурайж ярихдаа гаргадаг үйлдэл.
Итали-Ямар нэгэн зүйл ойлгомжгүй байгааг хэлэхдээ гаргадаг үйлдэл юм. "Юу гэж хэлээд байгаа юм бэ?" гэсэн утга санааг илэрхийлдэг.
Үнсэж буй мэт дохио
Малайз-"Chup" буюу түр хүлээгээрэй гэсэн утгатай. Харин гараа амныхаа ойролцоо байлгавал ид гэсэн утгыг илэрхийлдэг.
Америк дохио зангааны хэлэнд-Хоёр гараараа ингэх үед үнсэлцэх гэсэн утгыг гаргана.
10
Үнэртэй юм бэ!
Америк-Гараараа юм сэвэх мэт үйлдэл хийвэл ямар нэгэн муухай үнэр гарч байгааг илэрхийлдэг.
Япон-"Үгүй, чадахгүй, боломжгүй, баярлалаа" гэсэн утгатай.
11
Мөнгө
Америк, Герман-Долоовор хуруун дээрээ эрхий хуруугаа эргэлдүүлэх нь мөнгийг илэрхийлдэг.
Зүрх
Өмнөд Солонгос-Долоовор хуруун дээрээ эрхийгээ тавивал зүрхэн хэлбэр буюу хайрын бэлгэ тэмдэг болдог.
12
Амьтны чих, эвэр
Америк-Амьтан дуурайж хөгжилдөн хүүхдүүдтэй тоглохдоо энэ дохиог зангааг ашигладаг.
Япон-Хэн нэгэн ууртай байгаагаа илэрхийлэхдээ хоёр гараа толгой дээрээ байрлуулдаг.
13
ОК
Америк- Бүх зүйл хэвийн, ОК
Япон-Доош харсан ОК байвал мөнгийг илэрхийлдэг.
Бразил-Бүдүүлэг зан авирыг илтгэдэг. Нэгэн удаа Америкийн Ерөнхийлөгч асан Ричард Никсон Бразилд зочлох үеэрээ ОК тэмдэг гаргахад олон нийт дургүйцэж, хашхирч уураа илэрхийлж байсан гэдэг.
14
Хоёр хуруугаа орооцолдуулах
Америк-Аз дуудахдаа долоовор болон дунд хуруугаа орооцолдуулдаг.
Вьетнам-Энэ тэмдэг нь эмэгтэй хүний бэлэг эрхтнийг илэрхийлдэг бөгөөд дунд хуруу гаргаж буйтай ижил бүдүүлэгт тооцогддог.
Америк дохио зангааны хэлэнд-Англи хэлний "R" үсэг.
15
Рок тэмдэг
Америк-Рокерууд ихэвчлэн энэ дохиог ашигладаг.
Аргентин, Бразил, Колумб, Куб, Испани, Итали, Португали-Хэн нэгний эхнэр, нөхөр араар нь тавьж буйг хэлэхдээ энэ үйл хөдлөлийг гаргадаг.
Бонус- Энэ дохио ямар утгатай болохыг та мэдэх үү?