Хүмүүсийн нүдийг хуурдаг цамц Японд эрэлт ихтэй байна

"Зуны галбир"-аа хараахан бий болгож чадаагүй байгаа хүмүүс нэгэн бүтээгдэхүүний ачаар санаа зоволгүй алхах боломжтой болжээ. Японы "ekoD Works" брэнд хүний галбирыг бусдад сайхан болгож харагдуулдаг богино ханцуйтай цамц зохион бүтээсэн байна. Өмссөн хүнийг хараа булаам сайхан биетэй, тэр нь цамцных нь цаанаас гэрэлтэж буй мэт харагдуулдаг энэхүү бүтээгдэхүүн нь эрэлт сайтай байгаа гэнэ.

Хүмүүсийн нүдийг хуурдаг цамц Японд эрэлт ихтэй байна

Нэвт гэрэлтэн харагдаж буй мэт сэтгэгдэл төрүүлэх бүдэг хээний ачаар энэ цамц хүний нүдийг хуурдаг аж.

Энэхүү цамц нь эрэгтэй эмэгтэй гэсэн 2 загвартай. Эрэгтэй загвар нь цээж болон гэдэсний сайхан булчинтай болгодог бол эмэгтэй загвар нь том хөхтэй харагдуулдаг.

Энэхүү бүтээгдэхүүний тайлбар дээр "Бид таны мөрөөдлийн ертөнцийг бодит байдал болголоо. Одоо та өөрийн хүссэн галбираа бусдад харуулж чадна" гэж бичсэн байна.

Энэхүү цамц нь 36 ам.долларын үнэтэйгээр зарагдаж байна.

Цамцны зургийг аль болох удаан хадгалахыг хүсвэл зөвхөн гараар угааж хатаах бөгөөд угаах үедээ заавал эргүүлж харуулах ёстой ажээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()