1.Таны хэлэх баримт баттай биш үед
Хэлэх гэж байгаа зүйлийнхээ талаар сайн мэдэхгүй байвал юу ч ярих хэрэггүй. Учир нь, хэрвээ та өөртөө итгэлгүй, хангалттай хэмжээний баримтгүй байгаа бол чимээгүй байсан нь дээр байдаг юм. Эс бөгөөс бусдад боловсролгүй мэт харагдаж, өөр хэн нэгнийг ч эвгүй байдалд оруулах магадлалтай.
Тиймээс та аливаа асуудалд нухацтайгаар хандаж, үнэн зөв мэдээллийг цуглуулах хэрэгтэй юм. Гэхдээ түүнийгээ танилаасаа сонссон эсвэл цахим сүлжээнээс уншсан гэх нь утгагүй зүйл гэдгийг санаарай.
2.Таны үг хэн нэгнийг гомдоохоор бол
Хэрвээ та яриагаараа хэн нэгнийг гомдооно гэж бодож байвал хэлэхээсээ өмнө сайтар бодоорой. Мөн бид ямар үр дүн гарахыг мэдэж байгаа хэрнээ заримдаа уур бухимдлаасаа болж тэнэг зүйл хийх нь бий.
Тэгэхээр ууртай, сэтгэл хөдлөл ихтэй үедээ хамгийн түрүүнд тайвшрах нь чухал юм.
3. Хэлэх зүйл үнэхээр байхгүй бол
Хамт олон хэсэг хугацаанд чимээгүй байх нь галзуурмаар зүйл боловч бүхнийг хамарсан яриаг эхлүүлэхийн тулд та чадвартай байх хэрэгтэй. Учир нь энэ бол зүгээр нэг найзуудтайгаа элдэв зүйл ярихаас өөр асуудал юм. Тиймээс танд ярианы сэдэв байхгүй бол юуг ч битгий хүчээр ярь.
4.Таныг өдөж байгаа үед
Та хүн бүрд таалагдах албагүй. Заримдаа хүмүүс дургүйг чинь хүргэхийн тулд ямар нэг зүйлийг хэлэх магадлалтай байдаг ч та заавал түүнд нь хариулах шаардлагагүй. Учир нь тэгэж өстнийхөө бах тавыг хангах хэрэггүй байдаг юм.
5. Сэтгэл санаа тавгүй байх үед
Та уурласан, сэтгэл санаа таагүй байгаа үедээ өөрийгөө хүчилж заавал бусадтай ярих гэсний хэрэггүй. Эс бөгөөс нөхцөл байдал улам дордох учир нөгөө хүндээ юм ярихыг хүсэхгүй байгаагаа илэрхийлж, тайвшрах хүртлээ хүлээгээрэй.
6. Тухайн мэдээлэл хэн нэгэнд муугаар нөлөөлөх үед
Та хэн нэгний нэр хүндэд халдсан, таагүй мэдээллүүдийн талаар ярих гэж байвал яг одоо болиорой. Мөн ямар нэг хүнтэй маргалдсан бол тэр тухайгаа хүн бүрд хэлж, түүнийг бусдад муулахын оронд нүүр тулж, асуудлаа хэлэлцсэн нь зүйтэй юм.
7. Хариуцлагаас мултрах гэсэн оролдлого бол
Ихэнх хүмүүс өөрт хэрэгтэй чухал зүйлийг хийхийн оронд энгийн яриагаар хариуцлагаас мултрахыг оролддог. Тиймээс та өөрт хамааралгүй элдэв ярианаас татгалзаж, бүтээлч байдлаа нэмэгдүүлээрэй.
8. Хэлсэн зүйлдээ харамсахаар бол
Хэлсэн зүйлийнхээ төлөө дараа нь харамсах юм шиг санагдаж байвал чимээгүй байсан нь дээр. Ялангуяа хүний сэтгэл хөдлөл ихтэй байх үедээ хэлсэн үгс бусдыг зовох магадлалтай байдаг юм.
9. Бодит байдлыг нуух гэж байгаа бол
Заримдаа муу зуршлаасаа салж, биеэ авч яваа байдлаа өөрчлөхийн тулд хүмүүс худлаа ярьж эхэлдэг. Гэвч энэ нь маш олон сөрөг үр дагаврыг дагуулдаг. Тиймээс хуурамч дүр эсгэлгүй өөрийнхөөрөө л байгаарай.
10. Таны бодлыг хэн ч асуугаагүй байхад
Хэрвээ тухайн хүн танаас үзэл бодлыг чинь асуугаагүй бол тэр чамайг сонсохыг хүсэхгүй байна л гэсэн үг. Түүнчлэн өөрийн үзэл бодол, зөвлөгөөг үргэлж тулгадаг хүмүүс ихэнхдээ бусдын дургүйцлийг хүргэж байдаг юм.
11. Хэн нэгнийг сонсох хэрэгтэй үед
Ихэнх хүмүүс сонсохоос илүүтэй өөрөө ярих эрмэлзэлтэй байдаг. Тиймээс ч бид бусдыг ярьж байх үед дундуур нь орж, төрөл бүрийн асуулт тавьж, зөвлөгөө өгч, өөрт тохиолдсон явдлаа ярьж эхэлдэг юм. Гэхдээ заримдаа зүгээр л хэн нэгэнд өөрийн сэтгэлийг нээж, дотор болж байгаа зүйлээ ярихыг хүсдэг үе гардаг шүү дээ.
12. Бодол, хэлэх үг чинь хоорондоо зөрж байгаа үед
Хэрвээ таны хэлэх гэж байгаа зүйл бодлоос чинь өөр байвал хэлэх гэсний хэрэггүй. Ялангуяа хэн нэгний талаар ямар нэгэн зүйл ярихыг хүсэж байгаа ч тэр нь таны үзэл бодолтой нийцэхгүй байвал хариулт өгөхөөс татгалзах хэрэгтэй юм.