"Victoria’s Secret"-ийн загвар өмсөгчдийн хийдэг өгзөг чангалах 10 дасгал

Та булчинлаг, сайхан өгзөгтэй болохын тулд заавал фитнесст явж, олон цагаар хүнд туухай өргөж, суулт хийх шаардлагагүй. Хамгийн гол нь тууштай, тэвчээртэй байх л хэрэгтэй юм. Ингээд та бүхэнд сахиусан тэнгэрүүдийн хийдэг шинэчлэгдсэн өгзөгний энгийн дасгалуудыг танилцуулж байна. Хичээгээрэй, охидоо!

"Victoria’s Secret"-ийн загвар өмсөгчдийн хийдэг өгзөг чангалах 10 дасгал

10 Энгийн суулт

  • Номхон зогсоод, нэг хөлийхөө шагайг нөгөө хөлийхөө өвдөг дээр тавина. 
  • Доош суухдаа ташаагаа шалтай параллель байлгах ёстой. Өгзөгний булчиндаа ачаалал өгөх гэж урагш тонгойх хэрэггүй.
  • Хөл тус бүрдээ 15 удаа хийнэ.

Энгийн суулт

9 Гуяны өргөлт

  • Доош харж хэвтээд, өвдгөө нугална.
  • Нэг хөлөө аль болох өндөрт өргөж, ташаагаараа шалан дээр тулахыг хичээгээрэй. Энэ дасгалыг удаанаар, булчин бүрээ мэдэрч хийх хэрэгтэй.
  • Нэг талдаа 15 удаа хийнэ.

Гуяны өргөлт

8 Үсрэлттэй суулт

  • Цэх зогсоод 2 гараа урдаа нугална.
  • Дээш үсэрч буухдаа доошоо сайн сууж, гараа шаланд хүргэнэ. Гуяны доторх булчингаа оролцуулахын тулд нуруугаа цэх байлгаарай.
  • Хамгийн багадаа 20 удаа хийнэ.

Үсрэлттэй суулт

7 Хөлний барилт

  • Тохой болон өвдөг дээрээ тогтоод нэг хөлөө шалтай параллель өргөнө.
  • Хөлөө аажуухан дээш өргөж нөгөө хөл дээгүүрээ давуулаад хөлөө солино.
  • Хөл тус бүрд 20 удаа хийнэ.

Хөлний барилт

6 Алхалттай суулт

  • Нэг хөлөөрөө урагшаа жийгээд, доошоо сууна.
  • Суух үедээ гуя, хэвлийтэйгээ 90 градусын өнцөг үүсгэсэн байх хэрэгтэй.
  • Нэг талдаа 20 удаа хийнэ.

Алхалттай суулт

5 Эрвээхийний далавч

  • Хажуу тийшээ харж хэвтээд, өвдгөө хооронд нь нийлүүлж нугалаад, хоёр гараараа толгойгоо барина.
  • Удаанаар хоёр өвдгөө эрвээхийний далавч шиг салгаж нийлүүлнэ
  • Нэг талдаа 12 удаа хийнэ.

Эрвээхийний далавч

4 Хөл өргөх

  • Хажуу тал руугаа харж хэвтээд, өвдгөө нугалаад дээр байгаа хөлийнхөө өвдгийг цээж рүүгээ татна.
  • Дараа нь 45 градусын өнцөг үүсгэж, хөлөө түлхээд хэдэн секунд барина.
  • Нэг талдаа 15 удаа хийнэ.

Хөл өргөх

3 Тойрог хөдөлгөөн

  • Хажуу тал руугаа харж хэвтээд, өвдгөө нугалаад, дээд талын хөлөө өргөнө.
  • Хөлөө удаанаар нар зөв эргүүлнэ.
  • Нэг талдаа 10 удаа хийнэ.

Тойрог хөдөлгөөн

2 Таталттай суулт

  • Суулт хийгээд, өгзгөө хойшоо өргөөд, өвдгөө нийлүүлнэ.
  • Дараа нь, хөлөө шалнаас салгахгүйгээр ташаанаасаа арай том зай авч, өвдгөө аль болох хол салгана. 
  • Дасгалыг 30 секундийн турш хийнэ.

Таталттай суулт

1 Балетын үсрэлт

  • Үсрэхдээ нэг хөлөө хойш жийж, доошоо тонгойно.
  • Дээшээ босохдоо хоёр гараа толгой дээгүүрээ өргөж, хөлөө нуруу луугаа ойртуулна. Энэ байрлалаа хэдэн секунд бариарай.
  • Хөл тус бүрд 8 удаа давтаж хийнэ.

Балетын үсрэлт

Дасгал хийсний дараа бие чинь булрах болно. Түүнчлэн өдөр бүр юм идэхийн өмнө эдгээр дасгалыг хийснээр үр дүн нь таныг гайхшруулах болно шүү.
 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()