Дэлхийн хүчирхэг компаниуд хэрхэн байгуулагдсан бэ?

"Google", "Apple", "Amazon", "Harley-Davidson", "Disney" гэх мэт өнөөгийн алдартай, томоохон компаниуд бүгд анхны гараагаа гаражнаас эхэлж байжээ. Өөрөөр хэлбэл, орчин үеийн хэдэн тэрбумаар нь ашиг олдог компаниудын эхлэл бүгд тааруухан байсан гэж хэлж болох юм. Тэгвэл та дараах нийтлэлийг уншаад урам зориг авч, хувийн бизнесээ эхлүүлээрэй.

Дэлхийн хүчирхэг компаниуд хэрхэн байгуулагдсан бэ?

1 "Taco Bell" (1962 он)

"Тако Белл" компанийн үүсгэн байгуулагч Глен Белл нь гадаа хот-дог зардаг байх үедээ замын эсрэг талынхаа Мексик рестораныг байнгын урт дараалалтай байхыг хардаг байжээ. Түүнээс урам зориг авсан тэрбээр рестораны эздээс бага зэргийн туслалцаа авч, жорыг нь өөрчлөн өөрийн таког (хуушуурын төрлийн хоол) хийж эхэлсэн байна.

Улмаар Глен Белл 1964 онд "Тако Белл" нэртэй ресторанаа нээхээс өмнө 1951-1952 оны хооронд гадуур зогсож такогоо зардаг байжээ. Гэхдээ удалгүй түүний ресторан маш хурдан өргөжиж 1967 он гэхэд 100 дахь салбараа нээсэн юм.

"Taco Bell" (1962 он)

2 "Subway" (1968 он)

1965 онд 17-хон настай Фред Делука түргэн хоолны газартай болохоор зориглож, өөрийн гэр бүлийн найз Петр Бакээс 1,000 доллар зээлж байжээ. Тэгээд хоолны газраа нээж, эхэндээ "Pete’s Submarines" гэж нэрлэж байгаад хожим "Pete’s Subway" болгож өөрчилсөн юм (Pete бол түүнд 1000 доллар зээлдүүлсэн хүн билээ).

Харин 1968 онд тэрбээр нэрээ богиносгон "Subway" болгож байсан аж. Гэвч Фред саад бэрхшээл, дампууралтай нүүр тулж 1978 онд бизнес зогсоож байсан хэдий ч бууж өгөлгүйгээр ажиллан 1987 он гэхэд 100 дахь салбараа нээж чадсан билээ.

"Subway" (1968 он)

3 "Harley Davidson" (1903 он)

1901 онд ижил хоббитой ах дүү Дэвидсон болон тэдний найз С.Харли нар өөрсдийн шинээр зохион бүтээсэн дөрөөгүй мотоциклоор Милуокигийн толгодын дээгүүр явах туршилтаа хийгээд бүтэлгүйтэж байв. Гэсэн ч тэд бууж өгөлгүйгээр дахин шинэ машин зохион бүтээхээр оролдож эхэлжээ.

Улмаар залуус Дэвидсоны арын хашаанд өөрсдийн шинэ загвараа угсарч, 1906 онд анхны үйлдвэрээ байгуулж тэр жилдээ 50 орчим мотоцикл үйлдвэрлэж чадсан юм. Тэдний бизнес маш амжилттай явагдаж Америкийн 2 томоохон мотоциклын үйлдвэрийн нэг болсон төдийгүй Их хямралын үеэр ч дампууралгүй үлдэж байсан билээ.

"Harley Davidson" (1903 он)

4 "Boeing" (1930 он)

Америкийн худалдаачин, гуалин, дүнз, модон материал зардаг Уильям Э.Боинг, АНУ-ын Тэнгисийн цэргийн инженер Жорж Конрад Вестэрвелтэй хамтран 1916 онд "Pacific Aero Products" компанийг үүсгэн байгуулж, анх "Боинг 1" загварын онгоцоо үйлдвэрлэж байжээ.

Гэхдээ тэд 1917 онд нэрээ "Boeing Airplane Company" болгон өөрчилсөн бөгөөд АНУ-ын тэнгисийн цэргийн захиалгаар 50 онгоцыг амжилттай зохион бүтээж байв. Харин Дэлхийн нэгдүгээр дайн дууссаны дараа "Боинг" арилжааны нисэх онгоцны буудал барихад анхаарлаа төвлөрүүлж эхэлсэн юм.

"Boeing" (1930 он)

5 "Walmart" (1962 он)

1945 онд бизнесмен Сэм Валтон хямд үнэтэй дэлгүүр нээж, ашиг багатай зах зээлд өндөр үнэтэй борлуулалтыг хийх болжээ. Тийм ч учраас худалдан авагчид хамгийн хямд бараагаар хангагч хэмээн түүнд талархдаг байсан юм. Харамсалтай нь түрээсийн үнэ дэндүү өндөр байсан тул тэрбээр нэг бус удаа алдагдал хүлээж байсан ч дахин дэлгүүрээ ажиллуулж "Walton's Five and Dime" гэж нэрлэж байв.

Хамгийн анхны "Walmart" хямдралтай дэлгүүр 1962 онд нээгдэж байсан бол 5 жилийн дараа гэхэд 24 салбартай болж, 12.6 сая долларын борлуулалтыг хийсэн байжээ. 

Түүнчлэн "Walmart" нь өнөөгийн хамгийн их ашиг орлоготой компаниудын нэгээр тодорч, 2.2 сая ажилтантайгаараа дэлхийн шилдэг хувийн ажил олгогч компаниар нэрлэгдэх болсон юм.

"Walmart" (1962 он)

6 "Burger King" (1953 он)

Макдоналд ах дүүсийн анхны дэлгүүрт зочилж, сэдэл авсан Кейт Ж.Крамер болон түүний эхнэрийн ах Матью Бернс нар 1953 онд анхны ресторанаа нээж "Insta-Burger King" гэж нэрлэж байжээ.

Гэвч 1954 онд тэдний бизнес санхүүгийн бэрхшээлтэй тулгарах үед Давид Эдгертон, Жеймс Макламор нар компанийг нь худалдан авч "Burger King" гэж нэрийг нь өөрчилсөн юм. Түүнчлэн 2018 оны 12-р сарын 31-ний байдлаар "Burger King" 100 улсад 17,500 гаруй салбараа нээсэн байжээ.

"Burger King" (1953 он)

7 "Coca Cola" (1912он)

АНУ-ын эм зүйч Жон Стит Пембертон 19-р зууны сүүлчээр шинэ төрлийн ундааг зохиож, 1888 онд нас барахынхаа өмнө Америкийн бизнесмен, эм зүйч Asa Griggs Candler-т 1750 долларын үнээр ундааныхаа эрхийг зарсан байдаг.

Гэвч тэрбээр дампуурлын ирмэгт хүрч, маш их цаг хугацааг зарцуулж, эрүүл мэндээ хүртэл золиосолсны эцэст түүний үүсгэн байгуулсан компани олон тэрбум долларын үнэд хүрч чадсан юм.

"Coca Cola" (1912он)

8 "Levi Strauss & Co" (1880 он)

Анх Леви Штраусс Нью-Йорк дахь ах, дүү нараасаа хувцас, ор хөнжлийн даавуу, сам, цүнх, гар нүүрийн алчуур зэрэг бараануудыг татан импортолж, борлуулах болжээ. Дараа нь тэрбээр майхан, жийнс зэргийг үйлдвэрлэж эхэлснээр Латвийн цагаач, оёдолчин Якоб Дэвис түүнээс бараа худалдан авч, орчин үеийн жийнсний загварыг гаргаж байв. Гэвч Якоб Дэвис үүгээрээ патент авахыг хүссэн боловч мөнгөгүй байсан тул Штраусстэй хамтран 1874 онд цэнхэр жийнс үйлдвэрлэх эрхийг авч байсан аж.

"Levi Strauss & Co" (1880 он)

9 "Ford" (ойролцоогоор 1900/1921 он)

Хенри Форд бага насандаа гэрээсээ явж, 1893 онд Детройт хотын Эдисоны компанид ерөнхий инженерээр ажилд орох хүртлээ хэд хэдэн авто машины компанид ажиллаж байжээ. Тухайн цаг үед машин нь зөвхөн баян хүмүүсийн хэрэглээнд тооцогдож байсан ч Хэнри машиныг хүн бүрд хүртээмжтэй болгоно гэдэгтээ итгэдэг байсан юм.

Тэрбээр энэхүү мөрөөдлөө биелүүлэхийн тулд 1899 онд "Детройт" авто машины компанийг үүсгэн байгуулж, 1901 онд "Хенри Форд" болгон нэрийг нь өөрчилжээ. Түүнчлэн дөнгөж гарааны бизнесээ эхлүүлсэн бусад хүмүүсийн л адил Хэнрид саад бэрхшээл тулгарч компаниа орхиж байсан түүхтэй. Гэхдээ түүний урам зориг мохоогүй тул өнөөдрийн бид бүгдийн мэдэх "Форд Моторс" компани бий болж байсан юм. Үүгээр ч зогсохгүй тэрбээр мөрөөдлөө биелүүлж, жирийн хүмүүс ч худалдан авч чадахаар боломжийн үнэтэй машинуудыг үйлдвэрлэж чадсан билээ. 

"Ford" (ойролцоогоор 1900/1921 он)

10 "Wendy’s" (1969 он)

1950-иад оны дундуур "KFC"-ийн үүсгэн байгуулагч хурандаа Харланд Сандерс рестораныхаа франчайзуудыг зарахын тулд Форт Вейн хотод очжээ. "Wendy"-ийн үүсгэн байгуулагч, тэргүүн тогооч Дэйв Томас үүнийг мэдээд Кол.Сандерстэй хамтран ажиллахаар очиж уулзсан ч эхлээд татгалзсан хариу авсан юм. Гэсэн ч Томас олон шинэ санаа гаргаж, тэдгээр нь "KFC"-ийг ашигтай ажиллахад хүргэж байжээ. Улмаар тэрбээр 1968 онд "KFC"-ийн 4 рестораны борлуулалтыг өсгөж, хувьцааг нь Сандерст 1.5 сая доллароор буцааж худалдсан гэдэг.

Харин Томас тэр мөнгөөрөө дараа жил нь "Wendy"-г байгуулж, 8 настай өөрийн охин Мелинда Лоу "Венди"-гийн нэрээр нэрлэх болсон байна.

"Wendy’s" (1969 он)

11 "Pepsi" (1915 он)

1893 онд АНУ-ын эм зүйч Калеб Брэдхам эмийн сандаа хоол боловсруулалтыг дэмжих ундаа хийж, түүнийгээ "Бредийн ундаа" гэж нэрлэжээ. Гэсэн ч тэрбээр 5 жилийн дараа нэрээ "Pepsi-Cola" болгон өөрчилсөн юм. Грекээр хоол боловсруулалт гэдэг үг нь “Пепси” гэх үгтэй төстэй дуудагддаг бол "Кола" нь кола модны самрыг илэрхийлдэг аж.

Улмаар 1904 он гэхэд энэхүү ундааны борлуулалт жилдээ 19.848 галлон болж өссөн байдаг.

"Pepsi" (1915 он)

12 "Amazin" (1999 он)

"Амазон"-ын үүсгэн байгуулагч Жефф Безос нь "Wall Street" компанийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад интернет худалдааны салбарт орохоор шийджээ. Тэгээд гэрийнхээ гаражнаас компаниа эхлүүлж, түүнийгээ “Кадавер” гэж нэрлэсэн байна. Гэсэн ч хэдэн сарын дараа Жефф Безосын хуульч нэрийг нь зохимжгүй байгааг хэлсэн тул тэрбээр нэрээ өөрчлөхөөр шийджээ. Ингээд түүний хувьд компани нь “Ер бусын бусдаас өөр” сэтгэгдэл төрүүлж байсан тул Жефф Безос "Амазон" гэх нэрийг сонгосон гэдэг.

Мөн "Амазон" нь анх зөвхөн онлайн номын худалдаа байсан бол одоо бид бүгдийн мэддэг олон төрлийн бараа борлуулдаг онлайн худалдааны сайт болсон билээ.

"Amazin" (1999 он)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()