Америк дахь нэгэн гол вискигээр урсаж байна

Америкийн алдарт вискиний брэнд болох "Jim Beam"-ийн агуулахад гал гарсны улмаас их хэмжээний хохирол учирчээ. Гал сөнөөгч нар олон цагийн турш ажилласны эцэст галыг унтрааж чадсан боловч агуулахад хадгалагдаж байсан 40 мянган торх виски задарч ойролцоох гол руу цутгасан аж.

Америк дахь нэгэн гол вискигээр урсаж байна

Кентаки мужийн Лексингтон хотын ойролцоо Версалийн эдлэн газарт байрладаг тэрхүү агуулахад юуны улмаас гал гарсныг одоогийн байдлаар тогтоож чадаагүй байна.

Тус галыг унтраахаар гал сөнөөгчдийн нийт 4 анги ирж ажилласан гэнэ.

Гэхдээ тэд зарим газарт галыг бүрэн унтраалгүйгээр орхижээ. Ингэснээр тэнд агуулагдаж байсан төрөл бүрийн бодисуудыг гадагш урсахаас сэргийлсэн гэнэ.

Гэвч задарсан торхнуудаас их хэмжээний виски урсаж, ойролцоо байдаг Кентакс гол руу цутган орсон байна.

Одоогийн байдлаар байгаль орчинд хэр их хэмжээний хохирол учрах нь тодорхой бус байгаа бөгөөд "Jim Beam" компанийн удирдлагууд үүний "хамгийн том хохирол нь гол руу оруулсан явдал" гэж мэдэгджээ. 

Эдийн засгийн хувьд тус компанид энэ бүхэн тийм ч том гарз учруулахгүй нь үнэн. Учир нь энд хадгалагдаж байсан виски нь дөнгөж дарж эхэлсэн "залуу" виски байсан бөгөөд нийт компанийн нөөцийн 1 хүрэхгүй хувийг бүрдүүлж байжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()