Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
LG Electronics-ийн урилгаар Өмнөд Солонгос улс руу сэтгүүлчдийн баг аялж ирээд удаагүй байгаа билээ. Өнөөдрийн ярилцах сэдэв бол гэр ахуйн цахилгаан барааны нэгэн шинэхэн бүтээл болох олон үйлдэлтэй LG NeoChef богино долгионы зуух юм. Энэ нь ажиллуулахад хялбар, хурдан, бас амттай сайхан хоол хийх боломжтой. Үүний хажуугаар энэхүү бүтээгдэхүүн маань багтаамж сайтай төдийгүй 1000Вт бүхий өндөр хүчин чадалтай, түүнийхээ ачаар түргэн шуурхай, ямар нэгэн төвөггүй гэсгээж, халааж бас хийхэд хэцүү хоолыг ч хийж чадна.
LG NeoChef нь духовка болон грилийг орлож чадах төдийгүй нүүрсэн дээр шарсан мэт үр дүнг ч хүртэл өгч чадна! Нүүрс төрөгч мяндсаар хийгдсэн халаах хэсэг нь нүүрсэн дээр шарж байгаатай ижил өндөр түвшний дулаанаар хангадаг ба энэ нь хоолыг жигд болон түргэн болгоход тусалдаг байна.
Бүтээгдэхүүний дотор талд нь EasyClean буюу хялбар цэвэрлэгддэг, бактерийн эсрэг хамгаалалттай гадаргуу хийгдсэн. Энэ нь механик гэмтэлд тэсвэртэй, өөх тос болон хүнсний бүтээгдэхүүнүүд хананд хялбар наалдахгүй учир бактер үржихгүйгээс гадна, маш хялбар цэвэрлэгддэг.
LG NeoChef – ийн өөр нэгэн чухал давуу тал бол эргэдэг тавцангийн суурь (дугуй) бусад зуухныхтай адил 3 биш харин 6 юм. Ийм учраас тавцан нь илүү тогтвортой бөгөөд эрмэг дээр нь юм тавьсан ч бэхэлгээнээсээ салахгүй. Түүний даац нь 2кг хүртэл байна.
Ердийн лампаас илүү тод ба удаан хэрэглэгддэг, эрчим хүч хэмнэгч LED гэрлийн тусламжтайгаар хоол болох процессийг гаднаас нь ажиглах боломжтой.
Лазанья, бялуу, шүүслэг тахиа, пицца болон өөр олон төрлийн хоолыг LG NeoChef-тэй хамт хийж болно! YouTube дэх LG Electronics -ийн сувгаас та хийхэд хялбар, амттай хоолны жоруудыг олж үзэх боломжтой.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.