1
Норвеги
Норвегийн Ерөнхий сайдаар 2013 онд сонгогдсон Эрна Сульберг (Erna Solberg) жирийн онгоцонд бизнес ангиллаар нисэхийг илүүд үздэг байна.
2
Герман
Германы канцлер Ангела Меркел ихэвчлэн энгийн нислэгээр аялдаг.
Онгоцон дахь Меркелийн үдийн хоол
3
Литва
Литвийн Ерөнхийлөгч Даля Грибаускайте бизнес ангиллаар нисэхээс татгалздаггүй.
4
Серби
Серби улс төрийн тэргүүндээ зориулсан 8 хүний багтаамж бүхий хувийн онгоцтой юм. Гэхдээ Ерөнхийлөгч Томислав Никотичийн хувьд хямд үнийг нь бодолцон бизнес ангиллаар нисдэг гэнэ.
5
Хорват
Хорватын Ерөнхийлөгч Колинда Грабар-Китарович 2018 оны ДАШТ-ыг үзэхээр очихдоо шигшээ багийнхаа фанатуудын хамт бизнес ангиллаар ниссэн байна.
6
Израиль
2019 онд Израилийн Ерөнхийлөгч Реувен Ривлин (Reuven Rivlin) бизнес ангиллаар нисэхийг илүүд үздэгээ мэдэгдэж байжээ. Тус улс нь өөрийн гэсэн төрийн тэргүүний онгоцтой ч Реувен түүгээр нисэх нь үргүй зардал гаргана гэж үздэг аж.
7
Грек
Грекийн Ерөнхийлөгч Каролоса Папульяс (Karolos Papoulias) мөн адил бизнес зэрэглэлээр нисэхийг илүүд үздэг байна.
8
Мексик
Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор хувийн онгоцоор аялах нь улсын мөнгийг дэмий үрсэн хэрэг болно гэж үздэг учраас энгийн онгоцоор нисдэг гэжээ.
9
Индонези
Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо бусад оронд аялахдаа илүү мөнгө зарахгүйн үүднээс бизнес ангиллаар нисдэг болсон байна. Индонезийн өмнөх төрийн тэргүүнүүд тусгай онгоцоор нисдэг байсан юм.
Төрийн тэргүүнүүд энгийн онгоцоор аялах нь яг ч шинэ зүйл биш юм. Өмнө нь Латвиин Ерөнхийлөгч Андрис Берзиньш, Польшийн Ерөнхийлөгч Лех Качиньский, Финландын Ерөнхийлөгч Тарья Халонен (Tarja Halonen) нар мөн энгийн онгоцоор нисдэг байжээ.