Энгийн мөртлөө хариултыг нь хэн ч баттай мэддэггүй 10 асуулт

Эрдэмтэд хорвоо ертөнцийн маш олон нууцуудыг нээн илрүүлж чадсан байдаг. Тиймдээ ч тэд хар нүх, дэлхийн үүсэл, нэг эст организмоос эхлээд хүн төрөлхтөн хэрхэн үүсэж хөгжсөн талаарх санаанд оромгүй зүйлүүдийг онол болгон боловсруулсан байдаг шүү дээ. Гэхдээ энгийн юм шиг хэрнээ одоог хүртэл хариулт нь олдоогүй маш олон асуултууд байсаар л байна. Магадгүй та ч эдгээрийг өөрөөсөө асууж л байх...

Энгийн мөртлөө хариултыг нь хэн ч баттай мэддэггүй 10 асуулт

1 Цагаан толгойн дараалал яагаад ийм байдаг вэ?

Бид цэцэрлэгийн наснаасаа эхлээд л цагаан толгой заалгадаг ч үүнийг яагаад ийм дараалалтай байдгийг огт мэддэггүй. Ямартай ч цагаан толгойн үсгүүд маш урт удаан хугацааны туршид энэ дараалалтайгаараа байсан нь тодорхой. Тодруулбал МЭӨ 19-15-р зуунд буюу Англи хэл үүсэхээс ч өмнө цагаан толгойн дараалал бий болсон гэж үздэг.

Мөн зарим нь цагаан толгойг Египетийн нутагт амьдарч байсан Канаанчуудаас үүсэж, тархсан байх магадлалтай хэмээн тодорхойлдог. Тэр нь яваандаа Финикчүүдийн цагаан толгой болж, дараа нь Грек, Латин цагаан толгойн үндсийг тавьсан юм. 

Тэгэхээр ойролцоогоор 4000 орчим жилийн өмнө цагаан толгой бий болж өнөөдрийг хүртэл уламжлагдан ирсэн тул хэн ч түүнийг яагаад ийм дараалалтай болсныг мэддэггүй юм.

Цагаан толгойн дараалал яагаад ийм байдаг вэ?

2 Аянга яагаад буудаг вэ?

Бид халуун агаар тэнгэрт хөөрч, хөрөөд үүл болж, тэдгээр үүлс нь томроод борооны үүл болон хувирч, улмаар 100 сая вольт хүчдэлтэй цахилгаан эрчим хүч гаргаж чаддагийг мэддэг. Гэхдээ тэр жижигхэн үүл яаж үхэлд хүргэх хүчтэй цахилгааныг гялбуулж чаддаг юм бол? 

Хэрэв үүнийг цахилгаан эрчим хүчний онол дээр тулгуурлан бодвол тийм ч боломжгүй зүйл биш. Гэхдээ хүчтэй аадар борооны цахилгаан нь аянга буухад шаардлагатай цахилгаанаас арав дахин бага байдаг юм. Тиймээс л бид тэрхүү хүчтэй аянга хаанаас үүсэж байгааг огт мэддэггүй юм.

Мэдээж энэ талаарх янз бүрийн онолууд байдаг. Нэг хэсэг нь мөстсөн хэсгүүд хоорондоо мөргөлдөн цахилгаан цэнэг үүсгэдэг гэж үздэг бол, зарим нь нарны туяа нөлөөлдөг ч гэж ярьдаг. Гэхдээ батлагдах хүртэл аль ч онол нь эргэлзээтэй хэвээр л байгаа билээ.

Аянга яагаад буудаг вэ?

3 Бид яагаад унтдаг вэ?

Хүн нойроо бүтэн авахгүй удвал оюун санаа доголдож, зан ааш  тогтворгүйжиж, анхаарал төвлөрөхөө больж цаашлаад хий юм харж эхэлдэг.

Гэвч яагаад гэдэг нь бас л тодорхойгүй. Ямартай ч нойр нь тархинд сайнаар нөлөөлж, үйл ажиллагаагаа хэвийн явуулахад тусалдаг нь тодорхой. Гэхдээ яг яаж гэдгийг бүрэн үндэслэлтэйгээр тогтоогоогүй л байна. Мөн нойр нь тархийг сэргээдэг үү, хорт бодисыг арилгадаг уу аль эсвэл тархины эд, эсүүдийн суларсан холбоог сайжруулдаг уу гэдгийг хэн ч мэдэхгүй юм.

Бид яагаад унтдаг вэ?

4 Бидний бие хэдэн булчингаас тогтдог вэ?

Насанд хүрсэн эрүүл хүний бие 206 яс, 78 эрхтэн болон маш олон тооны булчингуудаас тогтдог. Тэгвэл чухам хэдэн булчинтай вэ гэдгийг хэн ч баттай мэддэггүй юм.

Бид хэдийгээр хүний биед 700 араг ясны булчин байдаг гэж үздэг ч бодит тоо нь 640-850-ын хооронд байдаг.

Түүнчлэн хүний бие организм маш нарийн төвөгтэй бүтэцтэй ба зарим тохиолдолд нэг булчингийн ард 2 өөр төрлийн булчин байж болдог гэнэ. Үүнээс гадна зарим хүмүүс бусдаасаа илүү булчинтай байдаг аж.

Бидний бие хэдэн булчингаас тогтдог вэ?

5 Эм орлох бодис хэрхэн үйлчилдэг вэ?

Дайны үед эм ховор байхад зарим эмч нар өвчтөндөө эм өгсөн хэмээн итгүүлж өвдөлтийг нь намдаадаг байжээ. Энэ бол хүний оюун ухааны тайлагдашгүй нэгэн оньсого юм. Тиймдээ ч эм орлох бодис нь заримдаа эм шиг үйлчилдэг болох нь тогтоогдсон байдаг. Гэхдээ яаж?

Судалгаагаар улаан өнгийн хуванцар гэртэй бодисууд цагаанаасаа илүү үйлчилдэг болох нь батлагджээ. Мөн бусад хүмүүсээс бус цагаан өмсгөлтэй эмч нараас авсан бодис илүү хүчтэй үйлчилж байсан аж. Гэхдээ үүгээр ч зогсохгүй, туйлын сонин тохиолдол нь эм орлох бодис өвдөлт намдаах морфинтой адилхан үйлчилгээг үзүүлж чадсан  байна.

Түүнчлэн судалгаанд оролцсон хүн өөрийгөө эм орлох бодис хэрэглэж байгаагаа мэдэж байсан ч, тэр нь яг л эм шиг үйлчилж байжээ. Тодруулбал, эмч тэдэнд ямар ч үйлчилгээгүй чихрэн үрлүүд өгч байгаагаа хэлсэн ч түүнийг нь хэрэглэсний дараа хүмүүсийн биед өөрчлөлт илэрч байсан гэнэ.

Эм орлох бодис хэрхэн үйлчилдэг вэ?

6 Бид нүдээ аньсан үедээ яагаад шулуун алхаж чаддаггүй вэ?

Хүн яаж ч хичээгээд нүдээ аньсан, боосон үедээ шулуун шугамаар алхаж чаддаггүй. Эрдэмтэд үүний учрыг олохын тулд олон туршилт явуулж, хүмүүсийг хэрхэн алхаж, яаж байршлаа мэдэрч, орчноо дотроо зураглаж байгааг ажиглажээ. Улмаар тэд хэд хэдэн зүйлийг олж мэдсэн байна. Нүдээ боосон, аньсан эсвэл шөнийн харанхуйд явахдаа хүмүүс ихэвчлэн тойрог үүсгэн нэг л газраа эргэлддэг аж. Гэхдээ яагаад гэдэг нь бас л тодорхойгүй юм.

Түүнчлэн энэ талаарх цөөн хэдэн онолууд байдаг. Жишээ нь, зарим эрдэмтэд уг үйл явцыг хүний тархины давамгайллаас болдог гэж үздэг бол, зарим нь хөлийн хүч ялгаатай болсноос үүддэг гэж тодорхойлдог. Гэхдээ эдгээр онолыг буруу болохыг олон туршилтууд баталж байжээ.

Бид нүдээ аньсан үедээ яагаад шулуун алхаж чаддаггүй вэ?

7 Мэдээ алдуулагч хэрхэн нөлөөлдөг вэ?

Бид мэдээ алдуулагч, нойрсуулагчийг хүнийг ухаангүй болгодог гэдгийг мэддэг ч чухам юу гэдгийг нь мэддэггүй шүү дээ. Харамсалтай нь уг бэлдмэл хүнийг хэрхэн ухаангүй болгодог вэ гэдгийг мэдэхийн тулд хүн төрөлхтөн эхлээд ухаангүй болно гэдэг нь яг юу вэ гэдгийг бүрэн ойлгож мэдэх шаардлагатай юм. 

Үүнийг тайлбарласан зарим нэг онолууд дээр мэдээ алдуулагч нь тархины гадаргууны хоорондох синхроныг саатуулдаг гэж үздэг. Мөн өөрөөр микротулиудын квант чичиргээнээс болдог гэх нь ч бий.

Мэдээ алдуулагч хэрхэн нөлөөлдөг вэ?

8 Хүмүүс зарим нь яагаад солгой байдаг вэ?

Хүмүүсийн 10 орчим хувь нь солгой байдаг бөгөөд яагаад тэдгээр хүмүүс бусдаасаа ялгардаг болохыг хэн ч мэддэггүй. Түүнчлэн ихэнх амьтдын дөрвөн мөч нь адил тэгш үүрэгтэй байхад биднийх яагаад ийм өөр юм бол?

Энэ талаарх эхний онол нь хэлний ур чадвартай холбоотой байдаг. Учир нь тархи, хэл, хөдөлгөөний ур чадвар нь эрчим хүчний хамгийн их энерги зарцуулдаг үйл ажиллагаа ажээ. Гэхдээ солгой хүмүүсийн хэл яриаг баруун гар нь давамгайлдаг хүмүүстэй л адил зүүн тархи нь хариуцдаг шүү дээ. Тэгэхээр магадгүй хүн төрөлхтөн хувьслынхаа явцад аль нэг гараа илүү давамгай ашиглаж ирснээс болж энэ бүхэн үүдсэн байж болох юм.

Хүмүүс зарим нь яагаад солгой байдаг вэ?

9 Унадаг дугуй хэрхэн ажилладаг вэ?

Та өмнө нь энэ талаар бодож байсан уу? Хоёрхон дугуйтай хэрнээ явдаг, хоёр дугуй нь хөдөлгөөнгүй байвал унадаг гээд л. Энэхүү энгийн хэрнээ хачирхалтай бүтээл нь 1818 оноос хойш шинэлэг зүйл байсан боловч эрдэмтэд одоо хүртэл үүнийг хэрхэн ажилладгийг баттай хэлж чадахгүй л байна.

Тэгвэл хэсэг эрдэмтэд унадаг дугуйг хэрхэн ажилладаг болохыг онгоцтой адилтган тайлбарлахыг оролджээ. Гэхдээ энэ бол маш оновчгүй тайлбар юм. Учир нь маш хүнд биет агаар дээр хэдэн мянган метрт яаж хөөрч байна вэ гэдэг асуудал бага насны хүүхэд хэрхэн унадаг дугуйг унаж чадаж байна вэ гэдгээс тэс өөр ойлголт шүү дээ.

Мөн уг асуултын хариуг олохоор зарим эрдэмтэд ажилладаггүй унадаг дугуйг бүтээхээр оролджээ. Гэхдээ яаж ч хийсэн, бүгдээрээ л ажилласан гэдэг. Үүнээс улбаалж тэдэнд унадаг дугуй яаж ажилладаг вэ гэдгээс гадна түүнийг яаж ажиллуулахаа болих вэ гэдэг асуудал тулгарсан байна.

Унадаг дугуй хэрхэн ажилладаг вэ?

10 Бид яагаад эвшээдэг вэ?

Хүн төрөлхтөн МЭӨ IV зуунаас л хүн яагаад эвшээдэг болохыг мэдэхээр оролдож байжээ. Жишээлбэл, Гипократ үүнийг муу агаар гадагшилж, цэвэр агаар хүний биед орсноос болдог хэмээн тайлбарлаж байсан. Өнөөдөр ч мөн адил ихэнх хүмүүс энэ үйл явцыг нүүрс төрөгч багасаж, цусан дахь хүчил төрөгчийн төвшин нэмэгдсэнтэй холбоотой гэж үздэг. Гэхдээ үнэхээр л ийм шалтгаантай юм бол яагаад бид ядрахдаа эвшээдэг юм бэ? Логикоор бодвол тархитай холбоотой байх ёстой шүү дээ. Түүнчлэн эвшээх нь тархины хүчил төрөгчийн төвшинг өөрчилдөггүйд гол асуудал байгаа юм.

Үүнээс гадна бид яагаад хүчил төрөгч дутагдсан үед, дасгал хийж байхдаа эвшээдэггүй вэ гэдэг нь тодорхойгүй л байгаа билээ.

Бид яагаад эвшээдэг вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()