Мексикийн халуун бүсийн хотод цаг агаарын хачирхалтай үзэгдэл болжээ

 5 сая оршин суугчтай уг хотод 7-р сарын 1-нд шөнийн турш ширүүн мөндөр орж, 2 метр зузаан мөсөн давхарга тогтсон байна. Азаар хүн гэмтэж бэртээгүй ба хотын удирдлагууд гудамж талбайг цэвэрлэх том машин техникийг ажиллуулж, цэргүүдээ дайчилж эхэлжээ.

Мексикийн халуун бүсийн хотод цаг агаарын хачирхалтай үзэгдэл болжээ

Цаг агаарын онц содон үзэгдлийн улмаас Гвадалахара хотын 200 айлын байшин нурж, олон арван тээврийн хэрэгсэл эвдэрч сүйджээ. Хотын захирагч Энрике Альфаро “Энэ бол цаг уурын өөрчлөлт бодитоор илэрч буйн илрэл юм. Урьд өмнө байгалийн ийм үзэгдэл огт тохиож байгаагүй” гэж хэлжээ.

Үүссэн мөсөн давхарга хүүхдүүдэд тоглох сайхан талбайг бий болгож өгсөн хэдий ч мөсийг арилгах тал дээр орон нутгийн захиргаа хүч хүрэхгүй байгаа учир цэргүүдийг дайчилж эхэлсэн байна.

Одоогийн байдлаар хүн амиа алдсан, бэртэж гэмтсэн талаарх мэдээлэл байхгүй байгаа ч 2 хүн бага зэрэг осголт авсан нь бүртгэгджээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()