Жуулчдын урмыг хамгийн ихээр хугалдаг 7 хот

2019-07-01, 18:01
12,787

Даяаршлын эрин зуунд хүмүүс нэг тивээс нөгөө тив рүү ямар ч асуудалгүй аялж, зугаалж, шинэ газар үзэх боломжтой болсон билээ. Үүнтэй ч холбоотойгоор бүхий л улс оронд аялал жуулчлалын салбар маш хурдацтай хөгжиж, хүн бүрийн заавал очиж үзэх ёстой газрууд гэх мэт олон төрлийн жагсаалтууд гарч эхэлсэн юм. Гэхдээ зарим хотууд таны төсөөлж байсан шиг тийм ч таатай, сайхан байдаггүй гэдгийг та мэдэх үү?

Жуулчдын урмыг хамгийн ихээр хугалдаг 7 хот

1 Парис

Олон зуун жилийн түүхтэй Францын Парис хотод хүн бүр л очиж үзэхийг хүсдэг. Гэхдээ Парист хэзээ ч очиж байгаагүй хүмүүс л тус хотыг хайр дурлал, амтат нарийн боов зэргээр нь төсөөлдөг байх. Учир нь Парист аялж байсан хүмүүс хотын төвийн 2-3 гудамжаар нь зугаалж үзээд л дандаа сэтгэл дундуур хоцорч байсан талаараа дурсдаг юм. Мөн энэ нь гудамжинд таарах хөмсгөө зангидсан өөр өөр улс орны хүмүүстэй холбоотой аж.

Парис хотын иргэд жил бүр, улирал хамаарахгүй ирэх жуулчдын хөл хөдөлгөөнд маш их дарагддагаасаа болж ихээхэн бухимддаг бөгөөд хэл мэдэхгүй хүмүүс цаг ямагт юм асууж лавлах нь үйлчилгээний салбарын ажилчдад ихээхэн төвөг учруулдаг байна. Түүнчлэн Парисын гудамж хог шороотой, заваанаас гадна гуйлгачид ихтэй байдаг билээ.

Парис

2 Ром

Барилга, байгууламжуудынх нь архитектураас харахад Ром бол их эртний, үнэлж баршгүй, үнэ цэнэтэй хот юм. Гэхдээ яг одоогийн байдлаар хотын өнгө үзэмж бага зэрэг муудсанаас гадна дэд бүтцийн хөгжил муутай байдаг аж.

Түүнчлэн энэ газрыг зорих жуулчдын ачаар хотын төсөв бүрддэг ч  та Ром хотод очвол унаа тэрэгнээс эхлээд наад захын олон асуудалтай тулгарах болно. Учир нь жуулчдын тав тухыг хангаж ажиллах ёстой хотын удирдлагууд болон салбарын хүмүүс нь ажлаа маш хариуцлагагүй хийдэг ба сүүлийн үед тус хот жуулчдын дахиж очихыг хүсдэггүй Европын хотуудын жагсаалтад дээгүүр бичигдэх болжээ.

Ром

3 Сидней

Олон хүмүүс Сидней хотыг Даун Андерын дуурийн театраар нь төсөөлж, үүнтэй адил олон үзэх зүйлс тэнд байдаг гэж эндүүрдэг. Гэхдээ бараг бүгд л сэтгэл дундуур хоцордог нь харамсалтай.

Сонирхуулахад Архитекторч Дании Йорн Утцоны 1956 онд уралдаанд түрүүлж зураг төслийг нь гаргаж байсан дуурийн театрын барилгын ажил 4 жилийн дотор дуусахаар төлөвлөгдөж байсан ч 14 жилийн турш үргэлжилж байжээ. Түүнчлэн уг барилга нь маш том танхим, зарим техникийн дутагдлаасаа болоод театрын акустик дуугаралт их муутай байдаг юм. Тэр бүү хэл, энэ нь дэлхийн хамгийн муу акустиктай 20 театрын 18-д ордог аж.

Сидней

4 Лондон

Лондон хот нь Биг Бэн буюу том цагтай цамхаг, улаан утасны бүхээг, хоёр давхар автобусаараа маш алдартай билээ. Гэхдээ агаар нь утаатай, хог ихтэй энэ хотын дундуур урсах Темза гол нь арай хэтэрхий бохирдолтой байдаг.

Түүнчлэн хөл хөдөлгөөн, замын түгжрэл нь дээд цэгтээ тулсан Лондонгийн иргэд жуулчдад дургүй, хүйтэн харцтай, найрсаг бус зантай байдаг аж. Дашрамд дуулгахад Лондон нь хамгийн ханилгаагүй хотын жагсаалтын хоёрт бичигддэг байна.

Лондон

5 Нью-Йорк

Америкчуудын хувьд Нью-Йорк бол домогт хот юм. Тэд чухам энд л амьдрахын тулд бүх зүйлээ хаяхад ч бэлэн байдаг ба жил бүр олон мянган хүн ийшээ нүүж ирдэг учир орон сууцны эрэлт хэрэгцээ өндөртэй байдаг юм. Гэвч жижиг байрууд нь чанарын шаардлага хангадаггүй гэнэ.

Түүнчлэн жуулчид Нью-Йоркод очоод Эрх чөлөөний хөшөө, Эмпайр Стейт Бюлдинг зэргийг үзэхийн тулд маш хөл хөдөлгөөнтэй гудамж, замаар явж, ихээхэн ядардаг байна.

Нью-Йорк

6 Шанхай

Шанхай бол Хятадын эдийн засаг, түүх уламжлалын гол төвүүдийн нэг билээ. Энд өнө эртний түүхт дурсгалууд технологийн дэвшилтэй гайхалтайгаар зэрэгцэн цогцолсон байдаг. Мөн Шанхайн алдартай тэнгэр баганадсан байшин болон орчин үеийн архитектурын сор болсон барилгуудыг нь дурдахгүй өнгөрч болохгүй юм. Гэхдээ тэнд амттай гамбургер идэхийнхээ хажуугаар Хятадын өв уламжлалыг сонирхоно гэдэг маш хэцүү. Учир нь хэдэн мянган жуулчдын хажуугаар тайван алхах ямар ч боломж олддоггүй юм.

Шанхай

7 Рио-де-Жанейро

Рио нь Христийн аварга том хөшөө, үзэсгэлэнт байгалиараа маш алдартай ч тэндэхийн шөнийн амьдрал, машины уралдаан, хотын аялал нь тийм ч үзүүштэй биш. Түүнчлэн барилгууд нь чанаргүй, авто зам нь зорчиход төвөгтэй байдаг юм.

Ялангуяа жуулчид хотын зарим гудамжаар явахад хэтэрхий аюултай байдаг бөгөөд хажуугаар зөрж өнгөрөх хүүхдүүд хулгай дээрэм хийгээд зугтах нь тэнд энгийн л үзэгдэл ажээ. Тэд бүр жуулчдын автобус руу цонхоор нь орж хулгай, дээрмээ хийдэг байна.

Рио-де-Жанейро

Хэдийгээр дээрх хотууд руу аялахад бага зэрэг бэрхшээлтэй боловч энэ нь таныг огт битгий яв гэж хэлж байгаа юм биш шүү. Зүгээр л бүх зүйлд бэлтгэлтэй байх хэрэгтэй ажээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()