12
"Lincoln Navigator"
300 мянган км яваад тэсэж үлдсэн нийт машинуудын 2.2 хувийг энэхүү хүлэг эзэлжээ. Харамсалтай Америкаас өөр орны зах зээлээс олоход тун хэцүү юм.
11
"Honda Odyssey"
Энэ жагсаалтад багтсан цорын ганц гэр бүлийн машин бол "Honda Odyssey" юм. Энэхүү хүлэг нь эдэлгээ, хурд хүч, аюулгүй байдал зэргээрээ гэр бүлийн машинууд дунд үргэлж нэгдүгээрт бичигдэж иржээ.
10
"Toyota Avalon"
Мөн энэхүү жагсаалтад ганц седан машин багтсан нь "Toyota Avalon" юм. Хэдийгээр жийп шиг бат бөх биш ч бусад седанууд дундаас ганцаараа 300 мянган км-ын эдэлгээ даадаг гэдэг нь түүний хир сайн машин болохыг нь илтгэнэ.
9
Toyota Tundra
Хэдийгээр "Toyota Tundra" пик-ап нь АНУ-ын зах зээл дээр ижил төрлийн "Ford F-150"-г бодвол бага борлуулалттай байсан ч эдэлгээ даах тал дээр хувьд хамаагүй илүү байжээ.
8
Toyota Tacoma
"Toyota Tundra"-аас илүүтэйгээр "Toyota Tacoma" нь хоёрдогч зах зээл дээр үргэлж эрэлттэй байдаг машин юм. "Toyota Tacoma" нь эдэлгээ сайн даадаг бөгөөд унахад эвтэйхэн учраас худалдаанд гараад 20 гаруй жил болсон ч үнэ нь буураагүй байна.
7
Honda Ridgeline
"Honda Ridgeline" нь зөвхөн АНУ-д худалдаанд гарсан боловч бусад орнуудын зам дээр мэр сэр харагдах нь бий. Тун бат бөх учраас худалдаанд гараад 10 жил өнгөрсөн ч ихэнх нь загварууд нь ашиглагдсаар байгаа юм.
6
Toyota Highlander
Энэ жагсаалтанд орсон "Toyota"-ийн 4 дэх машин болох "Highlander"-ын 3 дахь үеийн загвар нь АНУ төдийгүй дэлхий даяар эрэлт өндөртэй хэвээр байна.
5
Chevrolet Tahoe
"Chevrolet Tahoe" нь 20 жил дараалан АНУ-д борлуултаараа тэргүүлж байгаа бөгөөд том овортой жийп сонирхож буй хүмүүст маш тохиромжтой.
4
Toyota 4Runner
Дунд зэргийн хэмжээтэй жийпэнд ордог "Toyota 4Runner" нь хот болон хөдөөгийн замд аль алинд нь унахад асуудалгүй, бат бөх, зай сайтай, чиргүүл чирэхэд тохиромжтой учраас дэлхий даяар өндөр эрэлттэй байдаг аж.
3
Сhevrolet Suburban
"Сhevrolet Suburban" нь огт эвдрэлгүйгээр хэдэн мянган км замыг нэг дор туулж чаддаг, мөн зай хангалттай учраас гэр бүлээрээ хол замд гарахад хамгийн тохиромжтой машинуудын нэг юм.
2
Ford Expedition
"Ford Expedition" нь АНУ-ын зах дээрх хамгийн амжилттай яваа жийпний загвар бөгөөд сайн эдэлгээтэй гэдгээрээ алдартай учраас 2-т жагсчээ.
1
Toyota Sequoia
"ISeeCars" сэтгүүл 300 мянган км явсан машинууд дундаас хамгийн сайн эдэлгээтэйгээр "Toyota Sequoia"-г сонгожээ. АНУ-ын чинээлэг иргэдийн дунд эрэлт өндөртэй байдаг энэхүү загвар нь үнэхээр эдэлгээ сайтайн дээр тансаг зэрэглэлийн гэж хэлж болохоор тухлаг салонтай аж.