Их Британи оюутны дэлхийг шуугиулж буй гайхалтай бүтээл

Хүн төрөлхтний төсөөлөл, бүтээлч байдал, шинэ зүйлсийг туршиж үзэх хүсэл тэмүүлэлд хязгаар байдаггүй билээ. Түүнийг ч баталж Их Британийн нэгэн оюутан дэлхийн хамгийн хурдан "Jetpack" хөдөлгүүрийг зохион бүтээж цахим сүлжээнд шуугиан тарьж чадсан юм. Ингээд түүний хамгийн хүчирхэгт тооцогдоод буй шинэхэн бүтээлтэй хамтдаа танилцацгаая. 

Их Британи оюутны дэлхийг шуугиулж буй гайхалтай бүтээл

Одоогоор бүтээгдсэн хамгийн хурдан энэхүү тийрэлтэт хөдөлгүүр нь 80 км/цагийн хурдтайгаас гадна 3000 метрийн өндөрт хөөрч чаддаг аж. 340$-ийн үнэтэй уг тийрэлтэт хөдөлгүүрийг 3D принтер ашиглан зохион бүтээсэн 23 настай Сам Рожерс нь Лафборогийн Загварын Их Сургуулийн оюутан юм.

Нийт 5 тийрэлтэт хөдөлгүүр, 2 керосин хөдөлгүүр болон тусгай өмсгөлөөс бүрдсэн энэхүү төхөөрөмж нь 22 кг-ын жинтэй ба 1000 морины хүчин чадалтай билээ.

Зохион бүтээгч Сам Рожерс "Хөнгөн жинтэй хэрнээ нисэхэд хангалттай хүчин чадал гаргах боломжтой хувцас бүтээхийн тулд олон төрлийн загварыг туршиж үзсэн" гэж хэлсэн бөгөөд тэрбээр төхөөрөмжөө илүү хөнгөн, хүчирхэг болгох тал дээр анхаарч ажиллаж байгаа гэнэ.

Мөн тэрбээр "Нисэх үед үнэхээр эрх чөлөөтэй мэдрэмж төрдөг хэдий ч тийрэлтэт хөдөлгүүрийг удирдах хүчийг тааруулах маш хэцүү байдаг учир олон удаагийн оролдлого, туршилт хийх шаардлагатай байна" хэмээн нэмж ярилцлагадаа нэмж дурдсан юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()