1. Хэт таатай үнэнд итгэх
Бизнес дээр жишээ авцгаая. Зарим хүмүүс танд гайхалтай их мөнгө амлаж болох ч та анхаарал, болгоомжтой байж, сайтар бодохгүй бол бусдын үгэнд хууртах магадлалтай. Мөн хэдийгээр хамтрагч чинь бодит байдал дээр маш ашигтай ажиллах саналыг тавьж байж болох ч, та сайтар дүн шинжилгээ хийж, бүх эрсдлийг судалж үзэх хэрэгтэй юм.
2. Өөр үр дүнг хүсдэг хэрнээ нэг л аргаа ашиглах
Альберт Эйнштейн “Мунхаг хүмүүс өөр үр дүнг хүсдэг хэрнээ нэг л аргаа ашигладаг” хэмээн хэлж байжээ. Гэвч харамсалтай нь, 2х2=5 гэдэгт итгэдэг хүмүүс маш олон байдаг бөгөөд тэд өөрийн алдааг буруу гэдгийг огт хүлээн зөвшөөрдөггүй. Харин ухаалаг хүн өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрч нэг гаргасан алдаагаа ахин давтахгүй байхыг хичээдэг юм. Үүнээс үзвэл, хэрвээ та бодлого бодож буй аргаа өөрчлөхгүй л бол хариу нь хэзээ ч зөв гарахгүй гэдгийг ойлгох ёстой юм.
3. Шагнал авахыг хүсэх
Хүний амьдралд аз жаргал, амжилт, шагнал урамшуулал тийм ч амархан ирдэггүй. Учир нь энэ бүх зүйлийг асар их хүч хөдөлмөр, тэвчээрээр олж авдаг юм. Түүнчлэн дэлхийн хамгийн үнэтэй зүйлс маш урт удаан хугацааны туршид үүсэж бий болсон байдаг шүү дээ. Харин хялбархан аргаар олдсон зүйлс тийм ч үнэ цэнэтэй биш байх нь бий.
4.Ерөнхий зураглалыг харахгүй байх
Үр дүнг нь тооцоолохгүйгээр жижиг зүйлсийг анхаарахад хялбархан байдаг. Харин ухаалаг хүн бүх зүйлийг нарийн нягталж, эцсийн үр дүн, эрсдлийг ч хүртэл тооцолдог юм. Тиймээс ирээдүйн зорилгоо тодорхойлж чадаагүй нөхцөлд та хөл алдах магадлалтай байдгийг санаарай.
5. Өөрийнхөөрөө биш байх
Эргэн тойрныхоо хүмүүст таатай сэтгэгдэл төрүүлэхийн тулд хүмүүс заримдаа хуурамч нэгэн болж хувирах нь бий. Харамсалтай нь таны хуурамч төрх бусдад маш амархан илчлэгддэг бөгөөд эцэстээ бүх зүйл буруугаар эргэдэг аж. Харин ухаалаг хүн хуурамч зан чанарыг таашаадаггүй бөгөөд тэд хаана ч, хэзээд үнэн байхыг эрмэлздэг юм. Тиймээс аз жаргалтай, амжилттай байхын тулд та өөрийнхөөрөө л байх хэрэгтэй шүү.
6. Хүн бүхний сэтгэлд нийцэхийг хичээх
Бодит амьдрал дээр хүн бүрийн хувьд сайн хүн байна гэдэг боломжгүй зүйл юм. Тиймээс хэрвээ та үргэлж дээгүүр байхыг хүсэж байвал бусдад таалагдахгүй байсан хэдий ч өөрийн үзэл бодолдоо үнэнч байж, түүндээ бат зогсох хэрэгтэй. Учир нь хэн нэгэнд таалагдахгүй байна гээд өөрийгөө өөрчлөх нь тийм ч таатай зүйл биш аж.
7. Хохирогч мэт жүжиглэх
Олон хүмүүс амжилтад хүрэхийн тулд хохирогч мэт жүжиглэдэг. Гэхдээ бусад хүмүүс таны тэрхүү жүжгийг мэдсэн цагаас эхлэн бүх зүйл орвонгоороо эргэх болно. Тиймд хэрвээ та хүссэнээ авахын тулд хохирогч болж жүжиглэхээр шийдсэн бол үргэлж бусдын удирдлаган дор байх болно гэдгээ санаарай.
8. Хэн нэгнийг өөрчлөхийг хичээх
Хувь хүний хувьд өөрчлөгдөх хамгийн шилдэг арга бол тухайн хүн өөрөө өөрчлөгдөх хүсэлтэй байх явдал юм. Гэтэл дэлхий дээр хэн нэгнийг өөрчлөх хүсэлтэй хүмүүс маш их байдаг нь харамсалтай. Харин ухаалаг хүн бусдыг өөрчлөх гэж нэг удаа оролдоод л үр дүн гараагүй бол хүч чадлаа зөвхөн өөрөө өөртөө зориулах ёстой гэдгийг хүлээн зөвшөөрдөг юм.