Турахын тулд 382 хоногийн турш юу ч идээгүй эрийн түүх

Хамгийн удаан хоол идэхгүйгээр амьд явсан гэх Дэлхийн Геннисийн рекордыг Шотландын иргэн Ангус Барбиер эзэмшдэг билээ. Тэрбээр нийт 382 хоногийн турш мацаг барьсан бөгөөд энгийн хүн 40 хоног л хоол идэлгүй явах юм бол эрүүл мэнд, бие физиологид нь засах боломжгүй эмгэг үүсдэг аж. Ингээд уншигч та бүхэнд энэ залуугийн хачин жигтэй түүхийг хүргэж байна.

Турахын тулд 382 хоногийн турш юу ч идээгүй эрийн түүх

1 Нэг жилийн турш зөвхөн эрдэст ус, витамин хэрэглэсэн

1965 онд 27 настай, илүүдэл жинтэй Ангус Барбиер Шотландын Данди хотын Марифиелд эмнэлэгт очоод жин хасахын тулд хоол идэхээ зогсоох гэж буйгаа эмч нарт хэлжээ.

Эхэндээ Ангус нэг их удалгүй мацаг барихаа болино гэж бодож байсан ч тэрбээр хоол идэхгүй байх нь үнэхээр биед амар зүйл болохыг олж мэджээ. Тийм ч учраас Ангус туршилтын 40 хоног дууссаны дараа ч үргэлжлүүлэн юм идэхгүй байхаар шийдсэн юм.

Нэг жилийн турш зөвхөн эрдэст ус, витамин хэрэглэсэн

Тэрбээр нэг жилээс илүү хугацаанд нэмэлт витамин болон овьёосоор хооллосон бөгөөд С витаминыг түлхүү хэрэглэдэг байжээ. Харин 90 дахь өдрөө Ангус калитай үрэл идэж эхэлсэн бөгөөд 345 дахь өдрөөс давсыг дангаар нь хэрэглэх болжээ. Дээрээс нь Ангус цай, кофе, цэвэр ус гэх мэт илчлэггүй шингэнийг дураараа уудаг байв. Гэхдээ тэрбээр мацгаа дуусгахын өмнөхөн сүү, элсэн чихэр зэргийг бага багаар хэрэглэх болсон аж.

Мөн Ангус дэндүү бага иддэг байсан учраас 37-38 хоногт ганц л удаа гэдэс нь гүрвэлздэг байжээ.

2 Хоолны газар дахь ажлаасаа гарсан нь

Хэдийгээр Ангус эмч нараар хүрээлүүлж байсан ч огт эмчилгээ хийлгээгүй байна. Тэрбээр мацаг барихдаа маш тэвчээртэй байсан учраас удалгүй эмнэлгээс гарч гэртээ амьдрах болсон бөгөөд хааяа л шинжилгээ өгөхийн тулд буцаж очдог байжээ.

Эмч нар түүний цусыг шалгаж үзээд сахарын хэмжээ нь маш бага байгааг хараад тун гайхсан байдаг. Хэдийгээр цусандаа бага сахартай байсан ч тэрбээр өдөр тутмын амьдралаа хэвийн үргэлжлүүлж байсан юм. Харамсалтай нь Ангус аавынхаа хоолны газарт шарсан загас болон шарсан төмс хийдэг ажилтай байсан учраас тэндээсээ гарахаас өөр аргагүйд хүрчээ. Учир нь байнга идэх юмны дунд байх нь түүнд хэцүү байсан ажээ.

Хоолны газар дахь ажлаасаа гарсан нь

3 Түүний хувьд чанасан өндөг бол тансаг идээ байв

Ангус 1966 оны 7-р сарын 11-ээс эхлэн 276 хоног мацаг барьсны эцэст 125 кг жин хасаж 81 кг жинтэй болжээ. Улмаар мацаг барьж дууссаныхаа дараа тэрбээр өглөөний цайндаа чанасан өндөг, маслотай талх, кофе уудаг болсон юм. Түүнчлэн Ангус удаан мацаг барьсан учир бусад хоол ямар амттайг мартсан байсан болохоор энгийн хоол түүнд гайхамшигтай амттай санагдах болсон гэнэ.

Тэрбээр түргэн хугацаанд их жин хассан ч дараагийн 5 жилдээ 7-хон кг жин нэмсэн бөгөөд хожим нь Их Британийн Варвик хэмээх хот руу нүүгээд 24 жил амьдрахдаа 2 хүүтэй  болжээ.

Түүний хувьд чанасан өндөг бол тансаг идээ байв

4 Юу ч идэхгүйгээр жин хасах нь аюулгүй юу?

Өлсөж турах нь хүний биед маш хортой байдаг. Дандигийн Анагаахын их сургуулийн оюутнууд хэт их өлсөж турсан 5 хүнийг судлахад тэд бүгд үхсэн байна. Тэднээс хамгийн удаан амьд байсан нэг бүсгүй 210 өдөр өлссөнийхөө дараа юм идээд шууд амиа алдсан аж. (Удаан ажиллаагүй ходоодыг гэнэт юм идэж цочоох юм бол хүний бодисын солилцоо доголдож үхэлд хүргэдэг) Харин үлдсэн хүмүүс нь мацаг барьж байхдаа 3-8 долоо хоногийн дотор нас баржээ.Тэдний ихэнх нь нэмэлт тэжээл авч байсан ч цайрын дутагдалд орсон байсан юм.

Зарим илүүдэл жинтэй хүмүүс өөхөн дэх тэжээлээ авч илүү удаан амьдрах тохиолдол бий. Гэхдээ бага зэрэг юм идээд мацаг барьж байсан хүмүүс хүртэл үхлийн аюулд өртдөг. Учир нь хүний булчин хангалттай тэжээл авахгүй байснаасаа болж хатангиршиж устдаг ажээ. Түүнчлэн ихэнх хүмүүс 6-8 долоо хоног (Хэрвээ тухайн хүн нэмэлт өөхгүй эсвэл хууч өвчтэй бол түүнээс ч хурдан) өлсөөд зүрхний доголдолтой болж эхэлдэг.

Гэхдээ зарим судалгаагаар бага зэрэг тэжээл авч мацаг барьснаар хорт хавдар болон илүүдэл жинтэй тэмцэж болдгийг баталсан байдаг. Амьтад хүртэл мацаг барьж хөгшрөлтөө удаашруулах нь ч бий. Гэхдээ огт юм идэхгүй байхад давуу тал бараг л байхгүй бөгөөд хүний биед маш аюултайгаар нөлөөлөх нь бий.

Юу ч идэхгүйгээр жин хасах нь аюулгүй юу?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()