10
Хөвөн
700 жилийн өмнөөс хүн төрөлхтний хэрэглэж эхэлсэн энэхүү бүтээгдэхүүн эрт үед тансаг хэрэглээнд тооцогдож байжээ. Харин орчин үед хөвөнгөөр цаас, даавуу, утас гээд хийхгүй зүйл байхгүй болсон учраас дэлхий даяар эрэлт өндөртэй болжээ.
9
"Lipitor" эм
"Lipitor" нь цусан дахь холестерин буюу өөх тосны хэмжээг бууруулдаг үйлчилгээтэй эм юм. Жилд дунджаар 96 сая хайрцаг борлогддог энэхүү эм нь үйлчлэл сайн, хямд үнэтэй гэдгээрээ ийнхүү эрэлт өндөртэй болсон байна.
8
Элсэн чихэр
Амттан бүрийн гол найрлага болсон элсэн чихэр дэлхийд хамгийн их зарагддаг бүтээгдэхүүнүүдийн нэг болсонд гайхах зүйлгүй.
7
"iPad"
2010 онд анх худалдаанд гарсан "iPad" нь өдгөө 70 сая хувь борлуулагдаад байгаа хэдий ч эрэлт өндөртэй хэвээр байна.
6
Playstation
Сүүлийн 20 жилийн хугацаанд "Sony" компани 300 сая ширхэг "Playstation" тоглоомын консол борлуулсан бөгөөд энэхүү рекордыг эвдэх компани одоохондоо гарч ирээгүй байна. Мөн 2020 онд "Sony" компани шинэ консолоо зарлахаар бэлдэж байгаа учраас тэд ноёрхлоо хадгалж үлдэнэ гэдэгт эргэлзэх юмгүй.
5
"Toyota Corolla" маркийн автомашин
"Corolla" нь хамгийн энгийн загвартай, найдвартай автомашинд тооцогддог учраас худалдаанд гарснаасаа хойш 40 сая ширхэг зарагдсан байна.
4
"Coca Cola"
Өдөрт л дэлхий даяар 1.8 тэрбум ширхэг зарагддаг ундаа нь дэлхий дээрх хамгийн алдартай брэнд мөн гэдэгтэй хэн ч маргахгүй.
3
"Harry Potter" цуврал
Дэлхий даяар 450 сая ширхэг борлуулагдсан "Harry Potter" цуврал номыг одоог хүртэл хүүхдүүд амтархан уншсаар байна.
2
Кофе
Дэлхий дээрх хүн бүр нэмэлт эрч хүч авахын тулд уудаг болсон кофе хэмээх ундааны шошыг өдгөө 70 гаруй оронд тариалж тив бүр рүү экспортолдог болжээ.
1
Түүхий нефть
Өнөөгийн дэлхийн бүхий л техникийг хөдөлгөгч хүч болсон түлшний түүхий эд нефть нь манай гаригийн хамгийн эрэлттэй бараа гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.