1
Дараагийн цалингаа хэрхэн зарцуулах тухай бодох
Ихэнх хүмүүс цалингаа хэрэгцээнд нь хүрдэггүй гэж ярьдаг. Гэхдээ угтаа бол энэ нь таныг зардлаа хянадаггүй, санхүүгийн хувьд хариуцлагагүй нэгэн гэдгийг чинь л илтгэж байгаа юм шүү дээ. Тиймээс ухаалаг хүмүүс хэмнэх арга замыг олж, бага цалинтай байсан ч хуримтлал үүсгэж чаддаг гэдгийг санаарай.
Харин мунхаг хүмүүс олсон мөнгөө хэрхэн зарцуулах тухай бодож, дараа нь мөнгөө яагаад тийм хурдан дууссаныг гайхдаг. Улмаар өөрийнхөө асуудалд буруутныг хайж, бага цалинтай хэмээн гомдоллох нь бий. Мөн тэд маркетингийн ажилтнуудын залинд орж, хэрэггүй зүйлс худалдаж авдаг гэдгээ огтхон ч анзаардаггүй нь харамсалтай.
2
Эхнэр, нөхрөө үргэлж хардах
Хардалт хайраас үүсдэггүй гэдгийг бүгд ойлгох хэрэгтэй бөгөөд эхнэр эсвэл нөхөртөө өөрийн үзэл бодол, хүслээ тулгах нь маш утгагүй хэрэг юм.
Хэдийгээр хүн бүрд хардалт байдаг боловч ухаантай хүмүүс өөрийн тэрхүү сэтгэл хөдлөлөө хянаж чаддаг билээ. Харин мунхгууд юуг ч хүлээн зөвшөөрөхгүй өөрийнхөөрөө аашилсаар л байдаг аж.
3
Киноны баатруудын төлөө чин сэтгэлээсээ санаа зовох
Ухаалаг хүн ямар ч тохиолдолд өөрт хэрэгтэй зүйлээ л хийдэг бол тэнэгүүд ээлжит цуврал киногоо үзсээр л суудаг. Улмаар тэдэнд нөгөө зөгнөлт киноных нь үйл явц маш ихээр таалагдаж, сүүлдээ түүнийгээ бодит амьдрал мэтээр хүлээж авах нь бий.
Түүнчлэн энэ төрлийн хүмүүс үзэж буй зүйлээ найруулагчийн төсөөлөл, зохиол гэдгийг мартаж, үргэлж цахим хуудсаа шалгаж, цаг заваа хий дэмий бардаг юм.
4
Бусдын талаар хов базах
Ухаалаг хүмүүсээс ялгаатай нь тэнэгүүд өөрийнхөөсөө гадна найз нөхөд, хөршүүдийнхээ амьдралаар амьдарч байдаг. Мөн эмэгтэй хүмүүс гэлтгүй эрчүүд ч хов базах дуртай байдгийг мартаж болохгүй шүү.
5
Бусдын цалин
Ер нь бусдын цалингийн хэмжээг мэдлээ гээд танд ямар ашигтай юм бэ? Учир нь ухаалаг хүмүүс хэн нэгний цалинд огтхон ч анхаарал хандуулдаггүй юм. Харин IQ-ийн төвшин багатай хүмүүс л энэ асуудлыг өөрт хамааралтайгаар эргүүлж чаддаг байх.
6
Өөрийн бодлыг тулгах
Ухаалаг хүмүүс бусдын амьдралд оролцдоггүй ба өөрийн бодлыг хэнд ч тулгадаггүй. Харин мунхаг хүмүүс үргэлж хэн нэгний өмнөөс шийдвэр гаргаж, элдэв янзын зөвлөгөөг өгч байдаг. Түүнчлэн энэ төрлийн хүмүүс ямагт өөрийнх нь зөв байдаг гэдэгт итгэдэг аж.
7
Алдартнууд болон блогеруудын цахим хуудсыг тогтмол хянах
Зарим хүмүүс оддын амьдралыг маш их сонирхдогоосоо болж өөрийнхөө амьдралыг мартаж орхидог. Улмаар тэд үргэлж алдартнуудын цахим хуудас руу орж, шинэ зүйл юу байгааг ажиглаж, интернетийн донтой болж, тог тасрахад уйтгар гунигт автаж эхэлдэг байна. Харин ухаалаг хүмүүс хэрхэн өөрийгөө амжилтад хүргэх талаар судалж, цахим орчноос зөвхөн хэрэгтэй мэдээллээ л олж авдаг юм шүү.