Нас тогтсон хойноо ухаардаг 10 зүйл

Цаг хугацааг хүн төрөлхтний хамгийн чухал зүйл гэдгийг ихэнх хүмүүс нас тогтсон хойноо ойлгох нь бий. Учир нь тэд өнгөрсөн рүүгээ эргэн харж, хайртай дотны хүмүүсээ яагаад үнэлдэггүй байсан юм бол хэмээн гэмшиж, бусдын сэтгэл рүү ус цацаж байсандаа харамсан мэгшдэг юм. Тиймээс та ирээдүйд та сэтгэл амар өтлөхийг хүсэж байвал дараах нийтлэлийг уншаарай.

Нас тогтсон хойноо ухаардаг 10 зүйл

1.Сайхан сэтгэл

Сайхан сэтгэл нь хүчтэй байхтай яг ижил зүйл юм. Гэхдээ орчин үед сэтгэл сайтай, цайлган хүмүүсийг ихээхэн шоолж заримдаа тэнэг, амиа хичээсэн мэтээр бодох болсон нь харамсалтай.

Учир нь бид заримдаа зүгээр л түр зогсоод тусалж болох зүйл дээр ч төвөгшөөж бусдад сайхан сэтгэлээ илэрхийлж чаддаггүй шүү дээ. Танд ч мөн адил “Өөр хэн нэгэн туслах биз”, “Энэ хүн надтай ямар ч хамааралгүй” хэмээн бодож өөрийгөө тайвшруулан хэн нэгэнд туслахаасаа зайлсхийсэн тохиолдол байдаг л байх...

Түүнчлэн өнөөгийн нийгэмд сайхан сэтгэл маш их дутагдаж байгаа бөгөөд хүн төрөлхтөн дэлхий ертөнцийг маш харгис болгосоор д байна. Тиймээс энэ нийтлэлийг уншиж байгаа та ч болов сайхан сэтгэл нь хэн бүхний аз жаргалын түлхүүр байдаг гэдгийг санаж яваарай.

2. Талархал илэрхийлэх

“Баярлалаа” гэдэг үгийг бид өдөр тутамдаа, дадал зуршил болтлоо хэрэглэдэг боловч үнэн хэрэгтээ яг зөвөөр нь ашиглаж чаддаггүй юм.  Угтаа бол энэ нь өөртөө болон амьдралдаа болж буй бүхий л зүйлсэд талархахыг хэлж байгаа юм шүү дээ.

Түүнчлэн та бусдад баярлаж талархсанаа илэрхийлж сурснаар амьдралыг илүү өөдрөгөөр харж, аз жаргалтай байх болно гэдгийг ойлгох хэрэгтэй ажээ.

 3. Гэр бүл, найз нөхдөдөө зарцуулж буй цаг хугацаа

Ажлын өдөр, ажлын цаг дууссан л бол та бүх асуудлаа орхиж, ойр дотны хүмүүстэйгээ цагаа хамт өнгөрүүлж байгаарай. Учир нь ихэнх нас тогтсон хүмүүс хайртай хүмүүстээ маш бага цаг зарцуулсандаа харамсдаг юм. Мөн тэд найз нөхдийнхөө төрсөн өдрийг алгасаж, үр хүүхдээ хэрхэн өсөж байгааг ч харж чадаагүйдээ гэмших нь бий.

Тиймээс та ажил, албан тушаал амьдралын сайхан дурсамжийг үлдээдэггүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Учир нь таны хайртай хүмүүс л түүнийг бий болгож чаддаг ажээ.

4. Хуримтлал үүсгэх гэж хичээх

Сургалтын төлбөр, байрны мөнгө, машины мөнгө гээд л та насан туршдаа хуримтлал үүсгэхийн төлөө амьдарч байна уу? Гэтэл үнэн хэрэгтээ хүн залуу насан дээрээ дэлхий ертөнцтэй танилцаж, найзуудтайгаа зугаацаж, амттай хоол идэж, тоглолт үзэж цагийг аз жаргалтай өнгөрүүлэх ёстой байдаг юм шүү дээ. Тиймээс үргэлж өөртөө хэмнэлт хийж бэлэн гоймон идэж, гэрээсээ ч гарахгүй суух нь маш утгагүй зүйл юм.

5. Зөвхөн одоо цагтаа л амьдар

Хүмүүс маргааш, ирээдүйн талаар хэт их бодсоноор яг одоо тохиолдож буй зүйлсдээ сэтгэл хангалуун бус болж эхэлдэг. Гэхдээ та энэ хорвоо дэлхий дээр хэд наслахаа мэдэхгүй шүү дээ. Тиймээс одоо цагтаа амьдарч, ирээдүйд тулгарах асуудлуудыг түр хойш нь тавиарай.

6. Өөрийнхөө төлөө амьдар

Энэ бол амиа хичээсэн зүйл огтхон ч биш. Учир нь та өөрөө өөрийнхөө төлөө амьдрах хэрэгтэй байдаг. Тиймээс хүсэж мөрөөдөж байгаа зүйлээ бодит амьдрал дээр хэрэгжүүлж, дуртай ажлаа хийж, харилцахад таатай байгаа хүмүүстэйгээ л харьцаарай. Хэрвээ та дээр дурдсан дүрмийг баримтлахгүй бол хэзээ нэгэн цагт өөр хэн нэгний төлөө амьдарч ирсэндээ харамсах болно шүү.

Тэгэхээр явах замаа өөрөө сонгох зоригтой бай. Доторх хүнээсээ юу хүсэж байгаагаа асуу. Бусдын бодлоор битгий амьдар. 

7.Таны хийж буй алхмууд

Та “Үгнээс илүү үйлдэл үнэ цэнэтэй байдаг” гэдэг үгийг мэдэх биз ээ. Гэхдээ үүнийг бодит амьдрал дээр хэрэгжүүлэх нь өөр зүйл юм.

Учир нь бид үргэлж өөртөө амьдралаа өөрчилнө, эрүүл мэндийнхээ асуудлыг шийдвэрлэнэ, их сургуулиа төгсөнө, өндөр цалинтай ажилд орно гэж хэлдэг ч тэдгээр амлалтуудаа төдийлөн биелүүлж чаддаггүй. Тиймээс үгээр өөрийгөө хэсэгхэн хугацаанд тайвшруулалгүй одооноос зорилгодоо хүрэхийн төлөө ямар нэг алхам хийж эхлээрэй. Үгүй бол мөрөөдлөө биелнэ гэж бодоод ч хэрэггүй юм.

8. Дараа гэж хойшлуулах

Цаг хугацаа бол маш үнэтэй зүйл учир бид түүнийг хий дэмий үрж болохгүй бөгөөд өөрийн хүсэл мөрөөдлийг "Дараа больё" гэж хойшлуулах нь бүхнийг үнэ цэнэгүй болгож байдаг билээ.

Мөн та хугацаанд нь хийгээгүй зүйлээ гүйцээхийн тулд дараа нь 2 дахин их цаг, хүч хөдөлмөрийг зарцуулах магадлалтай байдаг. Тэгэхээр өөрийн залхуугаа дарж, илүү бүтээлч байж зорилгоо биелүүлэхийн төлөө хичээж эхлэх хэрэгтэй ба "Дараа" гэж хойшлуулах талаар бодохоо зогсоогоорой.

9. Азгүйдэл

Азгүйдэл нь өөрийн чадварыг сайжруулж, шинэ мэдлэг хуримтлуулж алдаанаасаа суралцан ирээдүйд түүнийгээ давтахгүй байхад тусалдаг. Тиймээс хэрвээ танд азгүй явдал тохиолдсон бол өөрийгөө бүтэлгүй нэгэн гэж бүү бодоорой. Учир нь азгүйдлийг өөрт ашигтайгаар ашиглаж, алдаанаасаа суралцаж, хайрцгаасаа гарч сэтгэж чадсан хүмүүс л амжилтад хүрдэг юм шүү.

10. “Үгүй” гэж хэлж сур

Сэтгэл зүйчид хүмүүст бүх зүйлд нээлттэй байж шинэ зүйлсийг сурахын тулд заавал “За” гэж хэлэх хэрэгтэй хэмээн зөвлөдөг. Гэхдээ энэ нь “Үгүй” гэсэн үгийг ор тас март гэсэн үг биш юм. Тэгэхээр хэрвээ та одоог хүртэл хэн нэгэнд “Үгүй” гэж хэлж чаддаггүй бол одооноос өөрийн дургүй, хийхийг хүсэхгүй байгаа зүйлдээ “Үгүй” гэж хэлж сураарай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()