Ичмээр явдлаа хэрхэн дурсахгүй байх вэ?

Бид амьдралдаа маш олон удаа ичгэвтэр, харамсмаар байдалд ордог. Гэхдээ эргээд харахад инээдтэй ч юм шиг хэрнээ огт мартагддаггүй үйл явдлууд байх нь бий. Харин бид танд тэдгээр таагүй дурсамжуудыг хэрхэн эргэн санахгүй байх аргыг зааж өгье.

Ичмээр явдлаа хэрхэн дурсахгүй байх вэ?

Дурсамж болон мэдрэмж

Хүн ямар нэг таагүй, муухай эсвэл ичмээр дурсамжаа дурсахад тухайн үед мэдэрч байсан мэдрэмжүүд нь эргэн сэдэрдэг ажээ. Энэ нь хүний санах ой хэрхэн ажигладагтай холбоотой бөгөөд бид ичих, айх, санаа зовох гэх мэт мэдрэмжүүдийг мэдрэхдээ өмнө болж байсан үйл явдлуудаа буцаан санадаг болох нь судалгаагаар батлагдсан байна.

Дурсамж болон мэдрэмж

Дээр дурдсан судалгааны багийн ахлагч Флорин Долкос (Florin Dolcos) "Эдгээр мэдрэмжийг алга болгохын тулд бид өмнө болсон үйл явдалдаа илүү төвлөрч, түүнийгээ сэтгэл хөдлөлгүйгээр бодох нь хамгийн чухал байдаг" гэж судалгаандаа бичжээ. Ингэж аливаа үйл явдалд сэтгэл хөдлөлгүйгээр анхаарах нь өөр зүйлд төвлөрч, бодлоо удирдаж сурахад тусалдаг гэнэ.

Мөн тэдгээр дурсамжуудыг эргэн санах нь сэтгэл санаа, сэтгэцийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг ба онцгүй дурсамжаа нууж, мартахыг оролдох нь айдас түгшүүр болон сэтгэл гутралыг ихэсгэдэг байна. Мөн судалгааны багийн гишүүн Санда Долкос (Sanda Dolcos) "Дурсамжаа сэтгэл хөдлөлгүйгээр санаж сурах нь нэг зоосны нөгөө талаас харахтай адил" гэж хэлж байснаас гадна энэ нь өмнө болсон үйл явдлыг илүү бодитоор харахад тусалж, ирээдүйд гаргах шийдвэрүүдэд сайнаар нөлөөлдөг хэмээн тодотгосон байна.

Хэрвээ та энэхүү судалгааг уншихыг хүсвэл ЭНД дарна уу. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()