1. Бууцай
Фолийн хүчлээр хамгийн баялаг хүнс бол бууцай юм. Энэхүү хүчил нь хүний бие организмыг хурдан ядрахаас сэргийлдэг ба тамхи татах хүслийг бууруулдаг байна. Мөн бие организмаас никотиныг хурдан хугацаанд гадагшлуулахад тусалдаг юм.
2. Сармис
Сармисанд хорт бодисыг зайлуулдаг аллицин хэмээх зүйл агуулагдсан байдаг. Энэ нь амьсгалын систем болон цусыг цэвэршүүлдэг аж. Түүнчлэн богино хугацаанд тамхинаас гарахад нэмэр болдог гэнэ шүү.
3. Алим
Тогтмол тамхи татах үед хүний бие организм усны дутагдалд орж, гадаад төрх нь онцгүй харагдаж эхэлдэг. Тиймээс та тамхинаас гарсныхаа дараа өөрийн арьсны толигор байдлыг сэргээхийн тулд алим идэж байгаарай. Учир нь алимд агуулагдах ислэг нь арьсны өнгийг сэргээхээс гадна хүнд металлыг биеэс ялгаруулдаг юм.
4. Шанцай
Цус цэвэрлэх болон хорт бодисыг гадагшлуулах тал дээр хамгийн шилдэг бүтээгдэхүүний нэг бол шанцай билээ. Мөн илчлэгийн хэмжээ багатай учир жин хасаж буй хүмүүс хэрэглэж болох юм.
5. Байцаа
Байцаа нь бие махбодиос хорт бодисыг гадагшлуулаад зогсохгүй ходоодны шарх үүсэхээс сэргийлдэг. Тиймээс та үүнийг аль болох тогтмол хэрэглэж байгаарай.
6. Цагаан гаа
Тамхи татах нь зүрхний шигдээс, цус харвалт үүсгэх магадлалтай. байдаг. Тэгвэл цагаан гаа нь никотиныг түргэн хугацаанд биеэс зайлуулдгаас гадна зүрх судасны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг аж. Тиймээс та тамхинаас гарахаар шийдсэн бол цагаан гааг хэрэглэх хэрэгтэй юм.
7.Цангис
Цангис жимсэнд никотины хүчил агуулагдсан байдаг бөгөөд энэ нь тамхинаас гарахад тусалдаг аж. Мөн олон төрлийн амин дэм нь биеийн дархлааг сайжруулдаг байна.
8. Анар
Үүнд байгалийн антиоксидант агуулагдсан байдаг учир цусыг цэвэрлэхээс гадна цусны эргэлтийг сайжруулж, зүрх судасны системийг хамгаалж, биеэс элдэв бохирдлыг зайлуулдаг юм.
9. Жүрж
Тамхи нь бие организм дахь Ц амин дэмийг багасгадаг учраас та тамхинаас гарахаар шийдсэн үедээ аль болох Ц амин дэмээр баялаг хүнсийг хэрэглэх ёстой юм. Тиймээс хамгийн зөв сонголт чинь жүрж байх болно шүү.
10. Брокколи
Хэдийгээр брокколи нь байцааны нэг төрөл боловч тусад нь авч үзэх хэрэгтэй. Учир нь брокколи нь Б амин дэмээр баялаг болохоор бодисын солилцоог түргэсгэдэг юм. Мөн Ц амин дэмийг ч ихээр агуулсан байдаг.