Хамгийн этгээд оршуулгын газар

Ираны зүүн хойд хэсэгт орших Голестан мужийг уулархаг нутагт байрлах нэгэн оршуулгын газар олны анхаарлыг татах болсон байна. Халид Наби хэмээх энэхүү газар нь Ираны хамгийн нууцлагдмал газруудын нэг бөгөөд нутгийн иргэд "Бэлэг эрхтний хөндий" хэмээн хочлодог аж.

Хамгийн этгээд оршуулгын газар

Учир нь энэхүү оршуулгын газрын булшны чулуунуудыг эр болон эмэгтэй хүний бэлэг эрхтэнг дуурайлган бүтээжээ. Эр бэлэг эрхтэнтэй адил чулуунууд нь 1-5 м өндөр байдаг бол эм бэлэг эрхтэнтэй адил нь арай нам, тэгш өнцөгт хэлбэртэй байдаг.

Энэхүү оршуулгын газрын үүсэл гарлын тухай ямар нэг баримт байдаггүйн дээр чулуунууд дээр ямар ч бичээс байдаггүй.

Судлаачид тэдгээрийг зүүн хойд Ираны нутгаар нүүдэллэн амьдардаг байсан Туркменчүүдийн шарил байх гэж таамагладаг бол зарим нь 1000-аад жилийн өмнөх Төв Ази, Энэтхэгийн "бэлэг эрхтэн шүтэгчдийн" хийсэн бүтээл мөн гэж үздэг байна.

530 онд буюу Исламын зөнч Мухаммедээс ч өмнө төрсөн эрт үеийн Христийн шашны их гэгээн Халид ибн Синаны сүм тус газартай ойр байрладаг учраас түүний нэрээр Халид Наби хэмээн уг газрыг нэрлэжээ.

Халид Наби нь мөргөлчдийн гол зам бөгөөд хил залгаа Туркменистанаас сүсэгтнүүд тус сүмд ирж, тууз өлгөн залбирч тулгарсан асуудлыг нь шийдэж өгөхийг хүсдэг гэнэ.

Халид ибн Синаны сүмийг 1981 онд  Шотландын археологич Дэвид Стронах (David Stronach) алдаршуулжээ. Британийн Перс судлалын хүрээлэнгийн захирал байсан тэрээр нэгэн сонинд Халид ибн Синаны сүмээс км-ийн зайтай 600 гаруй бэлэг эрхтний хэлбэртэй чулуу байгаа тухай бичсэн  байдаг.

Хүрэхэд тун хэцүү, бөглүү газарт байрладаг оршуулгын газар түүнээс болоод жуулчдын очих дуртай байршил болжээ. Ираны засгийн газар энэ газрыг "үндэсний баялаг" хэмээн зарласан ч хадгалж хамгаалах тал дээр ямар нэг дорвитой алхам хийдэггүй гэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()