Эрэгтэй, эмэгтэй хүмүүс яагаад хоорондоо нөхөрлөх боломжгүй вэ?

“Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд нөхөрлөл байх боломжтой юу?” гэсэн асуулт хүн бүрийн толгойд эргэлддэг. Гэхдээ харилцааны явцад нэг нэгэндээ татагдаж, хайртай болсон хүмүүс цаашдаа нөхөрлөж чадна гэж үү? Мөн дотно харилцаанд орохгүйгээр эсрэг хүйстэнтэйгээ найзлах боломжтой юу? Бид яг одоо энэ асуултуудын хариуг хэлж өгье. Та анхаарлаа нааш нь хандуулаарай.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс яагаад хоорондоо нөхөрлөх боломжгүй вэ?

1 Нөхөрлөлийн зай устаж хайр бий болно

Хэдийгээр эсрэг хүйстний хүмүүс хоорондоо эхлээд найз нөхөд мэт харьцдаг ч эрт орой хэзээ нэгэн цагт аль нэг нь нөгөөдөө дурлах л болно. Эрэгтэй нь дурласан тохиолдолд эмэгтэй нь харилцаагаа дуусгаж, түүнээс холбоогоо таслах болов уу. Харин бие биедээ  дурлах юм бол энэ нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд нөхөрлөл байх боломжгүй гэдгийг баталсан баталгаа болох юм.

Нөхөрлөлийн зай устаж хайр бий болно

2 Хэрвээ та хэн нэгэнтэй хосын харилцаатай бол нөхөрлөл байх боломжгүй

Найз бүсгүй чинь дотны эрэгтэй найздаа бүх юмаа ярьдаг бол танд ямар санагдах вэ? Тэр ижил хүйстэн биш учир та түүнийг өөрийн өрсөлдөгч мэтээр харахгүй гэж үү? Энэ мэтчилэн олон мэдрэмж дургүйг чинь хүргэх болохоор та хэзээ нэгэн цагт найз эмэгтэйгээ түүнтэй уулзахыг хориглох л болно. Эмэгтэйн хувьд ч адилхан. Таны эмэгтэй сайн найз үзэсгэлэнтэй биш байсан ч хос чинь та хоёрын харилцааг нэг их таашаахгүй л болов уу?

Хэрвээ та хэн нэгэнтэй хосын харилцаатай бол нөхөрлөл байх боломжгүй

3 Эрчүүд эмэгтэйчүүдтэй харилцаж болох ч найзлах нь юу л бол

Охид, залуучууд нөхөрлөлийн харилцаанд ч нэг нэгнийхээ анхаарлыг татахыг хичээдэг. Жишээлбэл, сайн найз эмэгтэйдээ таалагдахын тулд эрчүүд бүхий л аргыг ашигладаг юм. Учир нь тэр таны дотны найз гэдэгт л бүх зүйл оршиж байгаа хэрэг. Харин эмэгтэйчүүдийн хувьд мөн л адил эсрэг хүйстнийхээ анхаарлыг татахыг үргэлж хүсдэг. Энэ бол байгалийн бичигдээгүй хууль юм.

Бүсгүйчүүдэд эрэгтэй найзаасаа өөрийн гадаад төрхийн талаар магтаал сонсох нь таатай санагддаг бол эрчүүд эмэгтэй найзаараа магтуулахдаа аз жаргалыг мэдэрдэг аж. Харвардын Их Сургуульд эрэгтэй, эмэгтэй найзуудын талаарх судалгааг явуулахад эмэгтэйчүүдийн 88% нь эрэгтэй найзтайгаа хосууд болж чадна гэж бодсоны үндсэн дээр магтаал хэлдэг байсан гэнэ.

Эрчүүд эмэгтэйчүүдтэй харилцаж болох ч найзлах нь юу л бол

4 Найз байхад бид хэт өөр

Сайн найз гэдэг өөрийн амьдралын бүхий л зүйлээ ярьж, зөвлөгөө авч болох маш чухал хүн байдаг.

Харин та өөрийн ариун цэврийн өрөөнд орсон талаараа эмэгтэй найздаа хэлж байна гээд төсөөлөөд үз дээ. Хэдийгээр тэр яриаг чинь тоглоом мэтээр хүлээж авах ч түүнд таалагдах нь юу л бол. Та ч гэсэн түүний оройжин өөрийн шинэ хумсны будаг, уруулын будгийнхаа талаар ярихыг сонсохыг хүсэхгүй үл байгаа биз дээ. Тиймээс нөхөрлөл гэдэг хамтын сонирхол дээр тулгуурладаг гэдгийг санаарай. Учир нь та хоёрын үзэл бодол, аливаад хандах хандлага өөр шүү дээ.

Найз байхад бид хэт өөр

5 Эсрэг хүйстэй найзууд ирээдүйд хос болох магадлалтай байдаг

Тэд нэг нэгнийгээ яг л нөөц мэтээр хардаг. Яагаад гэж үү? Учир нь  тэд хэрвээ өөр хэн нэгэнтэй хосын харилцаа үүсгэх боломжгүй болбол найзыгаа сонгоно гэж боддог аж. Энэ тохиолдолд нөхөрлөл байх боломжгүй шүү дээ. Эцсийн боломж мэтээр харж байгаа хүнтэйгээ та хүндэтгэлтэй харьцаж чадна гэж үү?

Эсрэг хүйстэй найзууд ирээдүйд хос болох магадлалтай байдаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()