‘’Эко констракшн’’ ХХК-ийн хамт олон Өнөр бүл хүүхдийн асрамжийн төвд 10 сая төгрөг хандивлалаа

Үндэсний томоохон бүтээн байгуулагч ‘’Эко констракшн’’ ХХК-ийн 1000 гаруй ажилтнууд, хамт олон нэгдэж, Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн МУ-ын хүүхэд гэр бүл хөгжлийн ‘’Өнөр бүл’’ төвийн хүүхдүүдэд 10 сая төгрөгийг хандивлаж, тус төвийн захирал М.Өлзийчимэгт гардуулан өглөө.

‘’Эко констракшн’’ ХХК-ийн хамт олон Өнөр бүл хүүхдийн асрамжийн төвд 10 сая төгрөг хандивлалаа

Өнгөрсөн 06 сарын 8-ын өдөр Баянзүрх дүүргийн XVI хороонд байрлах “Өнөр бүл” хүүхдийн асрамжийн газарт гал гарсан билээ. “Өнөр бүл” асрамжийн газар 2-18 насны 190 гаруй хүүхэд амьдардаг бөгөөд гал гарсан хэсэгт 78 нь байрлаж байсны 17 хүүхдийг утаажилтын бүсээс гаргаж, есийг нь яаралтай түргэн тусламжаар эмнэлэгт хүргэн,  нийт 78 хүүхдэд эмнэлгийн анхан шатны иж бүрэн тусламж үзүүлэн, хүүхдүүдийг нүүлгэн шилжүүлээд байгаа юм.

“Эко констракшн” ХХК-ийн хувьд 17 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Үндэсний бүтээн байгуулалтын тэргүүлэгч компани бөгөөд жил бүр уламжлал болгон хүүхэд багачуудад чиглэсэн цэцэрлэг, сургуулийн анги танхим засварлан иж бүрэн тохижуулах, оюун ухаан хөгжүүлэх ном, тоглоом, хөгжмийн зэмсэг бэлэглэх, эмнэлэг, асрамжийн газарт засвар тохижилтыг хийж өгөх, тусламж хандив үзүүлэх, амжиргааны түвшин доогуур бүлгийн хүүхдүүдэд хичээлийн иж бүрэн хэрэглэл бэлэглэж, 10,000 хүүхдийн витаминжуулалтын аян өрнүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулж, Монгол Улсын бүтээн байгуулалт, эдийн засгийн тогтвортой хөгжилд бодитой хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Эх орны хойч ирээдүй болсон бяцхан үрсийг хүмүүжүүлж, хөгжүүлж, хамгаалж байдаг МУ-ын Хүүхэд, гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төвийн хамт олонд сэтгэлийн дэмжлэг үзүүлэн хандив өргөхийг Монголын нийт компаниуддаа “Эко констракшн” ХХК-аас уриалж байна.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.