5
Холле Берри
Өдгөө 52 настай алдартай жүжигчин бүсгүй Холле Берри баруун хөлдөө 6 хуруутай гэдгийг тэр болгон хүмүүс мэддэггүй. Илүү хуруу нь тийм ч анзаарагдахуйц биш бөгөөд жүжигчин ч нуугаад байдаггүй байна.
4
Рассел Харвард
"There Will Be Blood" кинонд тоглосноор нь бидний мэдэх жүжигчин Рассел Харвард нь төрөлхийн дүлий аж. Түүний эцэг эх нь хоёулаа сонсголын бэрхшээлтэй байсан нь үүний шалтгаан болсон байх.
Эерэг хандлагатай, үргэлж инээмсэглэж явдаг тэрээр тусгай сургалттай Галладегийн их сургуулийг театрын мэргэжлээр төгсөөд жүжигчний карьераа эхлүүлжээ.
3
Меган Фокс
Холливудын хамгийн халуухан бүсгүйчүүдийн нэг Меган Фоксийг биеийн төрөлхийн гажигтай гэдгийг тун цөөхөн хүн мэддэг. Тэрээр "хурууны брахидактил"-тай буюу маш өргөн бөгөөд богинохон эрхий хуруутай төрсөн аж.
Гэхдээ Меган энэхүү сул талаа тэр болгон нуугаад байдаггүй, харин ч бусдад харуулж, сул талаасаа ичиж бусдын өмнө гарахыг хүсдэггүй залууст урам өгөхийг зорьдог аж.
2
Жамел Дебүз
Францын нэрт жүжигчин Жамел Дебүз нь 14 настай байхдаа автобусанд суух гэж яаран гүйхдээ ирж буй галт тэргийг анзааралгүй дайруулж, улмаар баруун гарандаа маш хүнд бэртэл авчээ. Хэдийгээр гарыг нь тайралгүйгээр эдгээж чадсан ч мэдрэлийн тогтолцоо нь сэргээгүй тул тэрээр гараа дахиж хэзээ ч ашиглаж чадахааргүй болсон байна.
Физиологийн маш том сул талтай болсон ч тэрээр 90-ээд оны үеэс эхлэн богино хэмжээний кинонуудад чадварлаг тоглож, алдар нэрт хүрэх замаа засчээ.
1
Петер Динклэйж
"Хаан ширээний тоглоом"-ыг гайхалтай жүжиглэлтээрээ чимж чадсан энэхүү бяцхан эрийн тухай ихийг дурдаад илүүц биз. 132 см өндөртэй Динклэйж нь театрын найруулагч мэргэжилтэй сайхан гэргийтэй, хоёр хүүхэдтэй бөгөөд GOT цувралд тоглосноороо сая сая долларыг халаасласан билээ.