Сансар огторгуйн хамгийн үзэсгэлэнтэй 10 биет

2019-06-16, 11:11
8,952

Хэдхэн жилийн өмнө бид сансарт дэлхийтэй нийлээд ердөө 9 гариг, нар гэх том од байдаг гэж үздэг байв. Харин арав гаруй жилийн дотор ертөнцийн уудамд тоолшгүй олон гариг эрхэс байдгийг тогтоосон юм. Эрдэмтэд одоо болтол сар бүр шинэ од гаригийг нээн илрүүлсээр байна. Тэгвэл бид та бүхэндээ өдгөө нээгдсэн байгаа гариг эрхэсүүдээс хамгийн үзэсгэлэнтэй, содон гэснийг нь түүвэрлэн хүргэхээр бэлтгэлээ.

Сансар огторгуйн хамгийн үзэсгэлэнтэй 10 биет

1 Проксима Б (Proxima B)

Дэлхийгээс 40 их наяд км-ын зайд нарны аймгийн хамгийн ойрын хөрш Центаврын Проксима хэмээх од байрладаг юм. Энэ нь харьцангуй жижиг од бөгөөд эзэлхүүн нь нарныхаас 14 хувь бага байдаг. Түүнчлэн өөрийг нь тойроод дэлхийгээс үл ялиг том, мөн гадаргуу нь хад чулуугаар бүрхэгдсэн гаригуудтай ажээ. Проксима Б-гээс харагдах байдал нь яах аргагүй өөр ертөнцийг санагдуулна. Учир нь Центаврын Проксима од нь Центаврын Альфа хэмээх ихэр одны нэг юм. Тиймээс Проксима Б-гийн гаригуудын нэг дээр очвол та бие биеэсээ хол орших 3 нарыг олж харна.

Проксима Б (Proxima B)

2 Дэлхий ван гариг

Дэлхий, нар хоорондын зайнаас 30-50 дахин их зайд алслагдан орших, манай сарнаас ч жижигхэн хэмжээтэй ганцаардмал нэгэн гариг бол бидний мэдэх Дэлхий ван билээ. Нарнаас маш их алслагдсан энэ гаригийг та түнэр харанхуй гэж бодож байвал эндүүрчээ. Бодит байдал дээр Дэлхий вангаас нар яг л од шиг жижигхэн харагдах хэдий ч манай сарнаас илүү тод туяа цацруулдаг байна. Бас нэгэн сонирхолтой зүйл нь Дэлхий вангийн агаар мандал дахь манан тоосонцрын ширхэг нь нарны туяаг халхалснаар тэнгэрт хар хөх туяа бий болгодог юм. 

Дэлхий ван гариг

3 Фобетор (PSR B1257+12 C)

Энэ гариг нь дэлхийгээс 4 дахин илүү хүнд бөгөөд хэдэн сая жилийн өмнө дэлбэрсэн PSR B1257+12 гэх сөнөсөн одны тойрог замд оршдог. Манай тэнгэрт нар гэрэлтдэг бол Фобеторын тэнгэрийг маш хурдан эргэлдэх үзэсгэлэнт цацраг болон туйлын туяа гэрэлтүүлдэг аж. Энэ нь сөнөсөн одны үлдэгдэл бөгөөд нейтроноор дүүрсэн бөмбөрцгийг өөртөө агуулдаг байна. Харин тус бөмбөрцөг нь манай нарнаас 40 хувиар илүү хүнд юм.

Фобетор (PSR B1257+12 C)

4 Сар

Маргаангүй сар бол манай галактикийн хамгийн үзэсгэлэнтэй биетүүдийн нэг. "Дэлхий мандаж байна" нэртэй зургийг 1968 оны Зул сарын баяраар авсан бөгөөд хүн төрөлхтөнд маш том өөрчлөлт авчирсан юм. Саран дээр агаар мандал болон гэрлийн бохирдол байхгүй тул дэлхий маш тод, яг л очир эрдэнийн бөмбөлөг шиг харагддаг нь гайхалтай.

Сар

5 Кеплер-186Ф

Дэлхийгээс 550 гэрлийн жилийн зайд амьдрал байх магадлал хамгийн өндөртэй Кеплер-186Ф гариг оршдог юм. Дэлхийгээс хэмжээгээрээ үл ялиг том энэ чулуулаг гариг дээр амьд амьтан байх асар өндөр боломжтой аж. Гэхдээ удахгүй супернова болж сөнөх гэж буй хөгшин улаан одыг тойрч эргэлддэг тул энэ гаригийн тэнгэр нь маш онцгой өөр. Тэнгэр нь манайхаас илүү улаан юм. Бидний ирээдүйн үр хойч маань энэ гаригийг өөрсдийнхөө гэр гэж нэрлэж ч магадгүй юм шүү.

Кеплер-186Ф

6 Европа

Бархасбадь гаригийн дагуулуудын нэг Европа нь газар доороо асар уудам далайтай тул ирээдүйд амьдрал бий болох өндөр магадлалтай газруудын нэг болоод байна. Хэдий гадаргуу нь -171 градусын хүйтэн мөн тэр чигтээ мөсөөр хучигдсан ч маш үзэсгэлэн төгөлдөр харагддаг юм. Европа дээрээс Бархасбадь гариг бидний хардаг сарнаас 25 дахин том харагдана гээд та төсөөл дөө. Мөн үүнээс гадна газрын гүнээс усны уур энд тэндгүй савсана. Төсөөлөхөд ч гайхалтай биш гэж үү?

Европа

7 Магелланы жижиг үүлс

Эрдэмтэд маш эртнээс Магелланы жижиг үүлс нь манай сүүн замтай хамгийн ойр галактикуудын нэг гэдгийг тогтоожээ. Хэдий бид энэ бяцхан галактикт ямар нэгэн гариг байгаа эсэхийг мэдэхгүй байгаа ч онолын хувьд олон сая байх ёстой гэнэ. Харин эдгээр гаригуудаас огторгуй маш сайхан харагдах байсан. Тухайлбал, тэдгээр гариг дээрээс манай сүүн зам болоод Магелланы том үүлс харагдана. Харин Магелланы том үүлс нь бидэнтэй хамгийн ойр орших галактик юм.

Магелланы жижиг үүлс

8 Титан

Титан бол Санчир гаригийн хамгийн том дагуул бөгөөд нарны аймгийн хамгийн өвөрмөц сонирхолтой биетүүдийн нэг юм. Энэ бол хамгийн чийглэг агаар мандалтай дагуул гэж тооцогддог. Бас нэг гайхалтай зүйл нь энд нуур, далай, гол бий. Гэхдээ дэлхийгээс ялгаатай хамгийн том зүйл нь гэвэл Титаны гадаргуу дээр температур -179 градус хүрдэг. Тиймээс тэндхийн гол, нуурууд нь шингэн метан хийнээс бүрдсэн байдаг аж. Энэ бүхнийг улбар шар тэнгэрийн хаяатай хослуулбал хосгүй үзэсгэлэнтэй ертөнц бий болж байгаа юм.

Титан

9 Орхигдсон гаригууд

Та ямар ч нар сар одгүй ертөнцийг төсөөл дөө. Тэдгээрийн оронд хааяа нэг зөрж өнгөрөх солирын хэлтэрхий чулуулаг зэргийг эс тооцвол тэр чигтээ түнэр харанхуй оршино. Эдгээрийг та нарны аймаг, галактикаасаа тасарч орхигдсон гаригууд дээрээс олж харах болно. Ердөө сүүн замд л гэхэд ийм олон тэрбум гариг бий. 

Орхигдсон гаригууд

10 Сугар гариг

Сугар гаригийн гадаргуу яг л там шиг халуун,  аймшигтай өндөр даралттай ч агаар мандал дахь буюу үүлэн дээрх цаг уур нь маш сайхан тогтуун юм. Газрын гадаргуунаас 55км-ын өндөрт байнга орших үүлэн давхаргын дээрх температур, агаарын давхарга нь манай дэлхийгээс төдийлөн ялгардаггүй аж. Хэрвээ Сугар гариг дээр хүчил төрөгч үүсэх нөхцөл бий болбол ирээдүйд хүн төрөлхтөн тэндхийн үүлэн дээр хөвдөг хот сүндэрлүүлэхийг үгүйсгэхгүй ээ.

Сугар гариг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()