1
Хэмжээг тааруулах
Хэрвээ та зуухандаа ямар нэг зүйл чанах гэтэл лист тань томдвол хэмжээг нь тугалган цаас ашиглан тохируулж болно.
2
Удирдлагаа хамгаалах
Хэрвээ танд удирдлаганы зориулалтын гэр олдохгүй бол энгийн уутаар хамгаалаарай.
3
Тайлагдахгүй зангилаа
Зарим уяануудыг тайлагдахааргүй чанга зангидсан байдаг. Тийм зангилааг тайлахыг хүсвэл үсний хавчаарыг шургуулаад татахад болно.
4
Жаазны өлгүүр
Хэрвээ та жаазандаа өлгүүр хийх хэрэг гарвал лаазтай ундааны онгойлгогч төмрөөр орлуулаарай.
5
Лонхны бөглөө
Хэрвээ танд лонхны бөглөө хэрэгтэй болвол резинэн бээлийний хурууг хайчлан бөглөө болгож болно.
6
Эм ангилах
Төрөл бүрийн эмийг хэрэглээгээрээ ангилах шаардлагатай бол жижиг уутанд хийж хувиарлаарай.
7
Тоглоомны ертөнц
Хэрвээ та бага насны хүүхэдтэй бол өнгөтэй наалддаг туузаар хана болон таазан дээрээ төрөл бүрийн дүрс гаргаж тоглоомны ертөнц бий болгоорой.
8
Тавилганы байрлалаа өөрчлөх
Тавилганы байрлалаа өөрчлөх гэж байгаа бол цаасан дээр жижиг загвар гаргаж төлөвлөж болно.
9
Хивс цэвэрлэх
Та хивсний жижиг ширхэгтэй хог цэвэрлэхийг хүсвэл цонх цэвэрлэгчийн ар талыг ашиглаарай.
10
Гутал хадгалах
Хөөсөнцөр гутландаа хийж хэвээ алдахаас сэргийлээрэй.
11
Шаварнаас гарах
Хэовээ таны машин шаварт суусан бол дугуйндаа том мод бэхлээд үзээрэй. Ингэснээр дугуй тань шаварт орохгүй харин тусгай тавцан дээр гарсан мэт түвэггүй гарч чадна
12
Кетчуп
Кетчуп удах тусмаа хатдаг учраас соруул ашиглан саванд нь хольж хатахаас сэргийлээрэй.
13
Цүнх цэвэрлэх
Эмэгтэй хүний цүнх аажимдаа хогийн сав гэмээр их хэрэггүй зүйлтэй болдог. Цүнхээ цэвэрлэхийг хүсвэл хувцасны хог авагч ашиглаж болно.
14
Цонх цэвэрлэх
Хэрвээ та цонхоо үр дүнтэй цэвэрлэхийг хүсвэл дээрээс нь доошоо биш баруунаас зүүн тийшээ арчиж угаагаарай.