10
Лада Гранта
2011 оноос хойш "ВАЗ"-ын үйлдвэрлэж эхэлсэн энэхүү суудлын тэрэг нь энэ оны эхний хагаст 8000 ширхэг борлогджээ. 4 цилиндртэй, 82 морины хүчтэй
9
"Газель"
Энэхүү бага оврын ачааны машин нь оросын тосгодод маш их эрэлттэй. Даац сайтай, муу замд асуудалгүй явдаг тул фермерүүдийн маш сайн туслах болдог аж.
8
"Ока"
Бензин бага иддэг, хөнгөн жинтэй энэхүү машин үндэсний үйлдвэрлэлээ дэмжигч оросуудын хувьд тэргүүн сонголтуудын нэг хэвээр аж.
7
Chevrolet Niva
Хэдий сэлбэг, засвар нь үнэтэй ч "General Motors", "ВАЗ" компаниудын хамтран бүтээсэн энэхүү жийп хойд хөршид нэлээд нэр хүндтэй.
6
УАЗ-469
Бидний сайн мэдэх 69 маань Оросын хөдөө нутагт хамгийн алдартай машин хэвээр байна. Зам муутай, шавар, балчиг ихтэй газар энэхүү жийпээс илүү сонголт үгүй билээ.
5
Лада 4x4
Оригиналь Нивагийн хувьд энэ онд 21 мянган ширхэг борлуулагдсанаараа 5-рт оржээ. 1977 оноос өдийг хүртэл үйлдвэрлэгдэж байгаа энэхүү хүлэг нь хойд хөршийн хамгийн шилдэг бага оврын жийп яах аргагүй мөн юм.
4
Лада 2170
Яг одоо оросуудын үйлдвэрлэж буй хамгийн шилдэг загварт тооцогдож байгаа энэхүү хүлэг нь энэ он гарснаар 23 мянган ширхэг борлуулагджээ. 2170 нь 16 хавхлагт хөдөлгүүртэй, 1.6 литрийн түлшний багтаамжтай, 98 морины хүчтэй.
3
ВАЗ-2110
2009 онд үйлдвэрлэгдэхээ больсон, одоо сэлбэг нь бараг олдохоо больсон ч энэхүү машин Оросод үндэсний үйлдвэрлэлийн гол сонголт болсон хэвээр байна. ВАЗ-2110 машин энэ онд 22 мянган ширхэг зарагджээ.
2
ВАЗ-2107
Энэ оны эхний хагаст 24 мянган ширхэг борлуулагдсанаараа энэхүү машин 2-рт бичигдэж байна. Анхны загвар ЗХУ-д 1983 онд үйлдвэрлэгдэж байсан бөгөөд 2012 онд сүүлчийн ВАЗ-2107 үйлдвэрээс гарсан байдаг.
1
"ВАЗ-2114"
Зөвхөн энэ онд Оросын зах зээлд 30 мянган ширхэг "14-р Лада" борлуулагджээ. Худалдан авагчдын ихэнхийг хуучны өвөрмөц дизайнтай машин сонирхдог залуус бүрдүүлсэн байна.