1
Амели Эрхарт (Amelia Earhart)
Амели Эрхарт нь ганцаараа Атлантын далай дээгүүр туулсан эмэгтэй нисгэгч юм.
2
Мартина Войцеховская (Martyna Wojciechowska)
Мартина Войцеховская нь Польшийн сэтгүүлч бөгөөд тэрбээр "7 өндөрлөг" буюу дэлхийн хамгийн өндөр 7 оргил дээр гарч чадсан цөөн хэдэн хүний нэг аж.
3
Пэтти Женкинс (Patty Jenkins)
Кино найруулагч Пэтти Женкинс нь "Monster", "Wonder Woman" зэрэг кинонуудыг найруулсанаараа нэрд гарчээ.
4
Фрида Кало (Frida Kahlo)
Фрида Кало нь Мексикийн зураач юм. Фрида Мексикийн баялаг өв соёлыг хурц тод өнгөөр реализм, символизм, сюрреализм зэргийн аль алиныг ашиглан зурдаг байжээ. Тэрбээр Латин Америкаас анх удаа алдарт Луврын музейд үзэсгэлэнгээ гаргасан уран бүтээлч юм.
5
Катерин Жонсон (Katherine Johnson)
Катерин Жонсон нь математикч байсан бөгөөд тэрбээр НАСА-ийн анхны амжилттай болсон сансрын нислэгийн тооцооллыг гаргасан юм.
6
Ава ДеВернай (Ava DuVernay)
Ава ДеВернай нь Алтан Бөмбөрцөг, Оскарт нэр дэвшсэн анхны эмэгтэй кино найруулагч аж.
7
Хелена Дарроз (Helene Darroze)
Лондон, Парис, Москва зэрэг хотуудад томоохон ресторан ажиллуулдаг ахлах тогооч Хелена Дарроз нь хоёр ч удаа хоолны ертөнцийн хамгийн том шагнал болох Мечилины одыг хүртсэн байна.
8
Эшли Грэхам (Ashley Graham)
Эшли Грэхам нь дэлхийн томоохон сэтгүүлүүдийн нүүрийг чимсэн анхны "Плас" хэмжээтэй загвар өмсөгч юм
9
Юан Юан Тан (Yuan Yuan Tan)
Юан Юан Тан нь Хятадын №1 балетчин гэж тооцогддог.
10
Сара Гама (Sara Gama)
Сара Гама нь Италийн шилдэг эмэгтэй хөлбөмбөгийн тамирчин юм.
11
Лэйла Пидэяаш (Leyla Piedayesh)
Иран гаралтай Германы загвар зохион бүтээгч Лэйла Пидэяаш нь Европын загварын ертөнцөд хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг аж.
12
Ибтихаж Мухаммад (Ibtihaj Muhammad)
Ибтихаж Мухаммад нь Олимпийн медал хүртсэн анхны лалын шашинтай Америк тамирчин.
13
Шиаотун Гуан (Xiaotong Guan)
Шиаотун Гуан нь хятадын хамгийн алдартай кино жүжигчдийн нэг юм.
14
Клой Ким (Chloe Kim)
Клой Ким нь Олимпийн снөүбордын төрлөөр алтан медал авсан хамгийн залуу тамирчин аж.
15
Гэбби Дуглас (Gabby Douglas)
АНУ-ын гимнастикийн тамирчин Гэбби Дуглас нь төрөлдөө хамгийн олон алтан медал хүртсэн тамирчинд тооцогддог.
16
Хуй Руочи (Hui Ruoqi)
Хятадын волейболын үндэсний шигшээ багийн тоглогч асан Хуй Руочи нь дэлхийн шилдэгт тооцогддог байжээ.
17
Никола Адамс (Nicola Adams)
Никола Абамс Обе нь анхны Олимпийн боксын аварга болсон эмэгтэй юм.