Эхийн эрхт ёсоор аж төрдөг дэлхийн сүүлчийн үндэстэн

Хятад орны талаар яригдаж эхлэхэд бидэнд хамгийн түрүүнд маш их хүн ам, тэнгэр баганадсан барилга, технологийн хурдацтай хөгжил бодогддог. Гэтэл үнэн хэрэгтээ тус оронд эртний ёс заншил, дүрэм, журмаа баримталж амьдардаг хүмүүс олон байдаг юм. Жишээлбэл, Сычуань болон Юннань мужуудад, Төвдийн ойролцоо амьдардаг хүмүүсийг Мосо хэмээн нэрлэдэг бөгөөд тэнд эрчүүд нь ямар ч эрх мэдэлгүй байдаг гэнэ.

Эхийн эрхт ёсоор аж төрдөг дэлхийн сүүлчийн үндэстэн

1 Эмэгтэйчүүдийн вант улс

Мосочуудын амьдралын хэв маяг олон мянган жилийн өмнөхтэй нь ижилхэн хэвээр байсаар л байна. Учир нь тэд өвөг дээдсийнхээ уламжлалыг хадгалж үлдэхийг хичээдэг юм.

Хятадад ойролцоогоор 40 мянган мосо үндэстэн байдаг бөгөөд тэнд эрчүүд нь ямар ч эрх мэдэлгүй, бүх зүйлийг эмэгтэйчүүд шийддэг. Жишээлбэл, ээж болон эмээ нар нь санхүүгээ хянаж, хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлдэг аж.

Эмэгтэйчүүдийн вант улс

69 настай Аса Нужа нь "ahmi" буюу («гэрийн эзэгтэй») юм. Тэрбээр өөрийн үйл хэргээ цааш үргэлжлүүлэх боломжгүй болбол өв залгамжлагчаа сонгож, түлхүүрээ өгөх аж. Мэдээж, өв залгамжлагч нь эмэгтэй хүн байх болно.

Мосочуудын хувьд уламжлалт гэрлэлт гэж байдаггүй бөгөөд эрчүүд "гийчин" маягаар амьдардаг. Эрчүүд насанд хүрсэн ч ээжийндээ амьдрах бөгөөд зөвхөн шөнийн цагаар өөрийг нь сонгосон бүсгүйндээ очиж хононо. Харин хүүхдүүд нь ээжтэйгээ үлдэж, ээжээрээ овоглодог бөгөөд аав нар нь заримдаа хүүхэдтэй гэдгээ мэдэхгүй байх ч тохиолдол гардаг.

Түүнчлэн Мосо үндэстний үгийн санд “Аав” гэсэн үг байдаггүй бөгөөд “Аав”-ын үүргийг ээжийн талын ах, дүү нар нь хариуцдаг байна.

Мосо үндэстний бүсгүйчүүд гэртээ хэдэн ч эрэгтэй хүнийг авчрах эрхтэй бөгөөд сонгогдсон эрчүүд татгалзана гэсэн асуудал гарахгүй.

Охидод багаас нь эхлэн гэрийн ажил зааж, тулгарсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар сургадаг. Учир нь тэд насанд хүрснийхээ дараа ээж, эмээгийнхээ адилаар гэр бүлээ авч явна шүү дээ.

2 Хотын амьдралаас хол

Хүүхэд 13 хүрэх үе Мосочуудын хамгийн ач холбогдолдолтой баяр бөгөөд учир нь тэр үеэс эхлэн тухайн хүүхдийг насанд хүрсэн хэмээн үздэг аж. Мөн хүүхдүүд 13 нас хүрээд шашны үйл ажиллагаанд оролцох эрхтэй болдог.

Тэд "Дарь эх"-ийг бүхний бүтээгч гэж үздэг өөрсдийн уламжлалт "Бон" хэмээх шашныг шүтдэг байна.

Хотын амьдралаас хол

Мосочууд хөдөө аж ахуд түшиглэн амьдардаг бөгөөд төмс, шош тариалж, ямаа, хонь, сарлаг, үхэр малладаг. Түүнчлэн эдийн засаг нь бартерийн тогтолцоон дээр оршин тогтдог ба ихэнх айлуудад нь цахилгаан байдаггүй аж.

3 Орчин үеийн соёл

Гэхдээ Мосочууд хотын соёлд бага багаар суралцаж байгаагаас гадна тэдний амьдрал жуулчдын сонирхлыг маш ихээр татаж байна. Сонирхуулахад, Мосочуудын төв тосгоны үүдэнд “Охидын вант улсад тавтай морил” гэсэн самбар байдаг аж.

Орчин үеийн соёл

Өдгөө Мосочууд гар утас болон сансрын тавган антеннатай болсон бөгөөд залуу үеийнхэн нь нутгаа орхиж, томоохон хотууд руу нүүж шилжих болжээ. Харин тосгондоо үлдсэн хүмүүс нь жуулчдад зориулсан сонирхолтой арга хэмжээг зохион байгуулж, уламжлалаа хадгалж авч үлдэхийг хичээж байна.

73 настай Нажа Дорма болон 66 настай Лакуо Дорма нар уламжлалт, үндэсний хувцсаа бараг л өмсдөггүй. Гэхдээ жуулчдын аяллаар илүү их хэмжээний мөнгө олохын тулд тэд ийнхүү хувцаслах болжээ.

Тэд орчин үеийн амьдралд бага багаар дасаж эхэлж байгаа бөгөөд 77 настай Гейку Дорма нь жуулчдад зориулсан рестораныг хүртэл нээсэн байна.

72 настай Даши Ламу 2 охин 3 хүүтэй. Гэхдээ охид нь ээжтэйгээ хамт байдаг бол хүү нь хот руу нүүж, ажил хийж, хувийн амьдралаа зохиосон аж. Тэрбээр “Сүүлийн жилүүдэд Мосо үндэстнийг сонирхож ирэх жуулчдын тоо маш ихээр нэмэгдсэн. Заримдаа энэ нь надад хэцүү санагддаг учир би тайван байхын тулд уул руу явдаг” хэмээн хэлж байжээ.

Мосочуудын амьдрал  XXI  зууны иргэдийн амьдралтай тун ойролцоо болсоор л байна. Азаар орчин үед хүн бүр өөрийн хүссэнээрээ амьдрах эрхтэй болсон нь тэдэнд маш их боломжийг олгож өгч байгаа билээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()