Амжилтанд хүрэхээсээ өмнө санаанд оромгүй ажил хийдэг байсан одод

Их Британийн гүнж Меган Маркл өмнө нь бичээч хийж, алдарт жүжигчин Том Круз ачаа зөөж амиа аргацаадаг байсныг та мэдэх үү? Олон алдартнууд хувь заяандаа ид шидийн гэмээр эргэлт хийж, өнөөдрийн амжилтанд хүрч чадсан байдаг. Ингээд олны танил одод нэрд гарахаасаа өмнө ямар ажил хийдэг байсан талаар уншигчдадаа сонирхуулж байна.

Амжилтанд хүрэхээсээ өмнө санаанд оромгүй ажил хийдэг байсан одод

1 Жонни Депп (Johnny Depp)

Жонни Депп жүжигчин болохоосоо өмнө хүмүүстэй утсаар холбогдон үзэг борлуулдаг байжээ.

Жонни Депп (Johnny Depp)

2 Дуучин Гвен Стефани (Gwen Stefani)

Дуучин Стефанигийн хийсэн анхны ажил нь зайрмагны худалдагч байв.

Дуучин Гвен Стефани (Gwen Stefani)

3 Меган Маркл (Meghan Markle)

Британийн хатан хааны гэр бүлийн гишүүн болохоосоо өмнө тэмдэглэлт явдлуудад зориулан уран бичээч хийдэг байжээ.

Меган Маркл (Meghan Markle)

4 Жүжигчин Том Круз (Tom Cruise)

Холливудад анх ирээд буудалд үйлчлүүлэгчдийн ачааг зөөдөг байсан гэдэг.

Жүжигчин Том Круз (Tom Cruise)

5 Жүжигчин Рэйчл Макадамс (Rachel McAdams)

Рэйчл Макадамс аав ээждээ туслахын тулд 16 настайдаа "Mcdonalds"-д үйлчлэгч хийж эхэлсэн байна.

Жүжигчин Рэйчл Макадамс (Rachel McAdams)

6 Жүжигчин Женнифер Анистон (Jennifer Aniston)

Женнифер Анистон 19 настайдаа Нью-Йорк хотод дугуйгаар шуудан зөөдөг байв.

Жүжигчин Женнифер Анистон (Jennifer Aniston)

7 Дуучин Тэйлор Свифт (Taylor Swift)

Тэйлор Свифт гэр бүлийнхээ гацуур модны дэлгүүрт ажилладаг байжээ. Тэрбээр мод тайрахад арай бага байсан болохоор аав нь түүнийг гацууран дээрх хорхойны өндгийг түүх ажил даалгасан байна.

Дуучин Тэйлор Свифт (Taylor Swift)

8 Жүжигчин Мэттью Макконахи (Matthew McConaughey)

Мэттью Макконахи Техас муж дахь гольфийн талбайд зүлэг сүйтгэдэг армадилло хэмээх амьтдыг устгах ажил хийж байсан бөгөөд тэрээр энэ ажилдаа их дуртай байснаа дурсчээ.

Жүжигчин Мэттью Макконахи (Matthew McConaughey)

9 Жүжигчин Эштон Катчер (Ashton Kutcher)

Коллежийн төлбөрөө олохын тулд хүнсний үйлдвэрт цэвэрлэгчээр ажилладаг байсан.

Жүжигчин Эштон Катчер (Ashton Kutcher)

10 Реппер Канье Уэст (Kanye West)

Тэрээр бэлэн хувцасны "GAP" сүлжээ дэлгүүрийн худалдагч байснаа нэгэн ярилцлагынхаа үеэр дурссан байдаг.

Реппер Канье Уэст (Kanye West)

11 Жүжигчин Меган Фокс (Megan Fox)

Меган Фокс гадил жимс шиг хувцаслаад смүти ундаа сурталчилдаг байжээ.

Жүжигчин Меган Фокс (Megan Fox)

12 Загвар өмсөгч Синди Крауфорд (Cindy Crawford)

Синди Крауфорд төрөлх хотдоо цагийн 4 ам.долларын хөлсөөр эрдэнэ шишийн фермд ажиллаж амьдралын гараагаа эхлэж байсан гэдэг.

Загвар өмсөгч Синди Крауфорд (Cindy Crawford)

13 Жүжигчин Брэд Питт (Bard Pitt)

Брэд Питт тахиа шиг хувцаслаад "El Pollo Loco" нэртэй тахианы махаар хоол хийдэг рестораныг сурталчилдаг байжээ.

Жүжигчин Брэд Питт (Bard Pitt)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()