Зовлонгүйгээр жолоо барихад тань туслах зааврууд

2019-06-10, 16:27
14,427

Жолооны курст явахдаа сурсан зүйлс амьдрал дээрхээс тэс өөр байдаг гэдгийг бид бүгд сайн мэднэ. Гэхдээ та санаа зовох хэрэггүй. Анхаарал болгоомжтой байж, алхам бүрдээ туршлагажсанаар та сайн жолооч болж чадах юм. Ингээд төрөл бүрийн зогсоолд машинаа хэрхэн байрлуулах, толио яаж зөв тохируулах гэх мэт энгийн хэрнээ маш чухал мэдээллийг хамтдаа сонирхоцгооё.

Зовлонгүйгээр жолоо барихад тань туслах зааврууд

1 Параллель зогсоолд байрлуулах

Юуны өмнө машинаа зогсоолд оруулахад хангалттай зай байгаа эсэхийг шалгаарай. Тодруулбал, машины уртаас багадаа 1.5 дахин их зай байх ёстой юм.

  • Аль хэдийн зогсоолд байрлуулсан байгаа 2 машины эхнийхийг #1 гэж нэрлэе. Та эхлээд #1 машины яг харалдаа очиж зогсох хэрэгтэй.
  • Дараа нь баруун мөрөн дээгүүрээ арын цонхны доод булан дахь жижиг гурвалжин цонх руу харж (зөв талдаа рультэй машины хувьд), чигээрээ хойш ухарна.
  • Ингээд баруун хойд талын гурвалжин цонхонд #1 машины бөгс харагдаж эхлэхэд жолоогоо баруун гар тийш тултал эргүүлээд ухарна.
  • Үүний дараа жолооч талын толинд арын буюу #2 дахь машин бүтнээрээ харагдах үед жолооны хүрдээ тэгшилж, чигээрээ ухарна.
  • Дараа нь, баруун гар талын толинд #1 машины хойд гэрэл харагдаж эхлэх үед жолоогоо зүүн тийш эргүүлэн ухрахад машин зогсоолд орох болно.

Параллель зогсоолд байрлуулах

2 45° зогсоолд байрлуулах

Хэрэв та замын баруун талд машинаа байрлуулах бол энэ зөвлөгөөг дагаарай.

  • Зүүн гар тал руугаа боломжтой хэмжээгээрээ шах.
  • Баруун гар талын машины арын гэрэл баруун тольтой зэрэгцэх хүртэл явна.
  • Дараа нь жолоогоо баруун гар тийш эргүүлж, зогсоол руу орно.
  • Орсны дараа жолоогоо зүүн тийш эргүүлж, тэгшилнэ.

Хэрэв таны машин стандарт урттай биш бол 2 дахь үе шатыг бага зэрэг өөрчилж тохируулах хэрэгтэй шүү.

45° зогсоолд байрлуулах

3 Жолооч талын толийг тохируулах

Жолоочийн талын суудалд сууж байгаа тохиолдолд хажуу талын цонх руугаа тулан налаад, тэр өнцгөөс машины арын хэсэг зурган дээрх шиг харагдаж байхаар тохируулаарай.

Жолооч талын толийг тохируулах

4 Зорчигчийн талын толь тохируулах

Жолоочийн суудалд сууж байхдаа (зөв талдаа рультэй тохиолдолд) салоны төв хэсгээс зорчигч талын толь руу харахад арын хэсэг зурган дээрх шиг харагдаж байхаар тааруулаарай.

Зорчигчийн талын толь тохируулах

5 Голын толийг тохируулах

Арын цонх толинд яг голлож харагдаж байхаар тохируулах хэрэгтэй.

Голын толийг тохируулах

6 90° зогсоолд байрлуулах

Хэрэв та замын баруун талд байрлуулах бол энэ зөвлөгөөг дагаарай.

  • Эсрэг урсгалаас машин ирж байгаа эсэхийг сайтар ажигласны дараа аль болох зүүн тийшээ дарах хэрэгтэй. Холдох тусам байрлуулахад илүү амар байх болно.
  • Энэ үед баруун талын толь зогсоолын цагаан шугамтай зэрэгцэх хүртэл явна.
  • Дараа нь жолоогоо баруун тийш эргүүлээд аль болох удаанаар зогсоол руу орно.
  • Машин бараг тэгширсний дараа жолооны хүрдээ тэгшилнэ.

90° зогсоолд байрлуулах

7 Жолоочийн суудал тохируулах

Аюулгүй, биеэ ядраахгүйгээр жолоо барихын тулд та юун түрүүнд суудлаа зөв тохируулах хэрэгтэй байдаг. 

  • Суудлын өндөр: Зам болон замын зураас чөлөөтэй харагдахаар өндрийг нь тохируулаарай. Хэрэв та намхан бөгөөд суудлаа хамгийн өндөр дээр нь тааруулаад ч зам хангалттай харагдахгүй байвал нэмэлтээр олбог, суудлын дэр зэргийг ашиглаж болно.
  • Суудлын байрлал: Суудлаа урагш түлхэж, хөлөө гүйцэд жийлгүйгээр дөрөөнд хүрэхээр тааруулна. Мөн нуруу сандлын түшлэг дээр байх ёстойг анхаараарай. Харин өвдөг бага зэрэг нугалагдаж, нуруу болон суудлын  хооронд ялимгүй зай гарах ёстой.
  • Суудлын налуу: Суудлын налуу нь ойролцоогоор 100 °-110 ° байна.
  • Нурууны зөөлөвч: Хэрэв таны машин нурууны зөөлөвчтэй бол өндөр болон зузааныг нь тохируулах хэрэгтэй. Доод ирмэг нь таны бүсэлхийн төвшинд байх бол зузаан нь нурууны хотгор хэсгийг тулж өгөхөөр байх хэрэгтэй шүү.
  • Суудлын дэр: Суудлын дэрийг толгойн яг голд байхаар тохируулна. Энэ нь толгойг амраах зориулалттайгаас гадна, аюул, ослын үед таны хүзүүг гэмтэхээс сэргийлдэг юм. Тиймээс таны толгой суудлын дэртэй ойр буюу атгасан гар орох хэмжээний зайтай байх ёстой юм.

Жолоочийн суудал тохируулах

8 Жолоон дээрх гарын байрлал

  • Жолооны хүрдний байрлалыг тохируулахын тулд юун түрүүнд таны бие жолооны хүрднээс багадаа 30 см зайтай байх ёстой.
  • Таны гар мөрний төвшнөөс ялимгүй дор байх нь зүйтэй.
  • Жолооны хүрдийг цаг гэж төсөөлбөл ихэнх хүмүүс 9 болон 3 цагийн байрлалыг хамгийн эвтэйхэнд тооцдог. Харин зарим нь 8 болон 4 цагийн байрлалыг илүүд үздэг аж. Гэхдээ энэ хоёрын аль аль нь зөв байрлал болохоор та өөрт аль тухтайг нь сонгоорой.
  • Харин мэргэжилтнүүд 10 болон 2 цагийн байрлалыг хүлээн зөвшөөрдөггүй. Учир нь тус хэсэгт аваарын уут байрладаг тул ослын үед жолоочид гэмтэл учруулдаг байна.

Жолоон дээрх гарын байрлал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()