Гэмтэл, бэртэл авсан үедээ бидний гаргадаг түгээмэл 10 алдаа

Аливаа гэмтэл бэртлийн үед авсан анхны арга хэмжээ тухайн хүний эдгэрэх явц, цаашдын эрүүл мэндийн байдалд маш чухал нөлөөг үзүүлдэг. Тиймдээ ч та бүхэнд хүмүүсийн анхны тусламжийн үед гаргадаг түгээмэл 10 алдааг хүргэж байна.

Гэмтэл, бэртэл авсан үедээ бидний гаргадаг түгээмэл 10 алдаа

1 Ноцтой гэмтсэн хүнийг байрнаас нь хөдөлгөх

Авто осол эсвэл спортын уралдаан тэмцээний үеэр бэртэл авсан хүнийг хамаагүй хөдөлгөж болохгүй. Учир нь тэд ямар нэг байдлаар нурууны ноцтой гэмтэл авсан байж болох бөгөөд энэ тохиолдолд хөдөлгөх нь эдгэшгүй мэдрэлийн саажилт, гэмтэлд хүргэх аюултай байдаг. 

Ноцтой гэмтсэн хүнийг байрнаас нь хөдөлгөх

2 Зүсэж, гэмтээсэн арьсан дээрээ шүлсээ түрхэх

Шүлсээ түрхэх нь шархыг хурдан эдгэхэд тусалдаг гэж хүмүүс ярьдаг. Гэвч энэ нь худлаа юм. Учир нь хүний аманд маш олон аюултай бактериуд байдаг бөгөөд тэдгээр нь халдвар үүсгэх эрсдэлтэй байдаг аж. Мөн шархаа гол мөрөнд угаах нь халдвар авах эрсдлийг нэмэгдүүлдэг учир ариутгасан ус болон цоргоны усыг хэрэглэж байгаарай.

Зүсэж, гэмтээсэн арьсан дээрээ шүлсээ түрхэх

3 Хамраас цус гарсан үед гэдийх

Миссури мужийн анагаах ухааны их сургуулийн профессор Кристофер Сампсон хамраас цус гарах үед гэдийж хэрхэвч болохгүйг сануулжээ. Учир нь гэдийх үед цус хоолойн араар урсдаг байна. Тиймээс хамраас цус гарах үед гэдийх нь цус тогтоход өчүүхэн ч тус болохгүй бөгөөд таныг цусаар бөөлжихөд ч хүргэж болдог аж.

Үүний оронд урагшаа бөхийж, хамраа чимхэх хэрэгтэй. Учир нь хамраас цус гарах нь ихэнхдээ харшил эсвэл хуурай цаг агаараас үүддэг тул ийм арга хэмжээ авснаар та 10 минутын дотор л зогсоож чадна. Хэрэв 10 минутын дотор намдахгүй бол хөвөнгөөр бөглөж, эмчид хандах хэрэгтэй хэмээн мэргэжилтнүүд зөвлөдөг.

Хамраас цус гарсан үед гэдийх

4 Биеийн түлэгдсэн хэсэгт тос түрхэх, мөс тавих

Түлэгдсэн даруйдаа гэрийн нөхцөлд оо эсвэл тос түрхэх зэрэг нь түлэгдэлтийг улам эрчимжүүлдэг байна. Мөс ч мөн адилхан тохиромжгүй юм. Хэдийгээр та түлэгдсэн хэсгээ хэвийн температурт оруулах гэж мөсөөр жин тавьж байгаа ч, тэр нь эргээд арьсны эд эсийг хөлдөөх эрсдэлтэй байдаг аж. 

Харин үүний оронд хэт хүйтэн биш усаар хэдэн минут л норгоход хангалттай юм. Дараа нь цэвэрхэн, хуурай марль тавьж, эмнэлгийн тусламж авах хэрэгтэй.

Биеийн түлэгдсэн хэсэгт тос түрхэх, мөс тавих

5 Харшлын үед "Benadryl" эм уух (Шингэн эм)

“Энэ бол үхэлд хүргэж болох алдаа юм” хэмээн "PM Pediatrics" эмнэлгийн ахлах зөвлөх Кристина Жонс хэлжээ. Учир нь анафилак хэлбэрийн шоконд орсон хүнд "Benadryl" нь 30-60 минутын дараа үйлчилж эхэлдэг бөгөөд энэ нь тухайн хүнийг үхэлд ч хүргэж болдог аж.

Тиймээс амьсгал давчдах, боогдох, уруул эсвэл нүдний эргэн тойронд хавагнах зэрэг шинж тэмдэг илрэх үед шууд түргэн тусламж дуудах хэрэгтэй. Мөн хэрэв та хоол хүнсний, амьтны ч юм уу ямар нэг зүйлийн харшилтай бол биедээ байнга харшлын эм авч явж байгаарай.

Харшлын үед "Benadryl" эм уух (Шингэн эм)

6 Шөрмөсний бэртэнгэ дээр халуун жин тавих

Энэ нь үрэвслийг улам нэмэгдүүлдэг аюултай арга юм. Учир нь дулаан нь цусны урсгалыг нэмэгдүүлж, хавдар үүсгэх ч аюултай байдаг аж. Тиймээс оронд нь та хүйтэн жин тавих хэрэгтэй юм.

Шөрмөсний бэртэнгэ дээр халуун жин тавих

7 Нүдэнд орсон шороог гаргах гэж оролдох

Нүд рүүгээ орсон зүйлийг гаргах гэж нүдээ нухах нь харааны эрхтэнг улам ч илүү гэмтээдэг. Гэхдээ химийн бодис орсон тохиолдолд зайлшгүй гаргах ёстой бөгөөд гадна талаас нь 15 минут угаах хэрэгтэй шүү.

Нүдэнд орсон шороог гаргах гэж оролдох

8 Цус гарч байгаа шархнаас марлыг нь авах

Хэрэв шарх боосон боолтын цус нэвтэрвэл түүнийг авах гэж яарах хэрэггүй. Учир нь цусны нөж нь цус тогтоход тусалдаг юм. Харин боолтыг нь авах үед нөж арилж, шархнаас дахин цус гарч эхэлдэг аж.

Тиймээс та хуучин маарал дээр нь дахин цэвэр маарал тавиарай. Хэрэв маарал ховхорвол цус гарахыг нь зогстол дээр нь дараад, антибиотикийн тос түрхэж дахин боогоорой.

Цус гарч байгаа шархнаас марлыг нь авах

9 Машины ослын дараа эмнэлэгт үзүүлэхгүй байх

Аюул, ослын үед адреналин хэт их ялгарснаас болж эхэн үед өвдөлт мэдрэгдэхгүй байх нь бий. Энэ нь ерөнхийдөө 10 минутаас 2 цаг үргэлжилдэг бөгөөд үүний дараагаас өвдөлт мэдрэгдэж эхэлдэг аж. Тиймээс та авто машины осолд орсон бол заавал эмнэлэгт хандаарай.

Машины ослын дараа эмнэлэгт үзүүлэхгүй байх

10 Түргэн тусламж олоход хэцүү газар байх

Хэрэв та хашаандаа зөгийд хатгуулж, эсвэл харшил тань хөдөлсөн бол тэндээ хэвтээд тусламж ирэхийг хүлээх хэрэггүй. Мөн ресторанд хахсан бол бусад үйлчлүүлэгчдэд саад болохгүй гэсэндээ угаалгын өрөө рүү битгий ганцаараа гүйгээрэй. Учир нь үүнээс болж олон хүмүүс угаалгын өрөөнд нас барсан байдалтайгаар олддог юм. Тэгэхээр ямар нэгэн гэмтлийн үед хэн нэгнээс түргэн тусламж дуудаж өгөхийг хүсэх хэрэгтэй юм шүү.

Түргэн тусламж олоход хэцүү газар байх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()