XX зууны хамгийн сайхан эр Ален Делоны амьдралын түүх

1960-аад онд охид бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг эзэмдэж байсан 83 настай Францын нэрт жүжигчин Ален Делон нь саяхан Каннын кино наадмаас хүндтэй шагнал хүртсэн билээ. Тэрбээр шагналаа гардаж авах үедээ нулимсаа барьж дийлээгүй бөгөөд тэрхүү хором мөчөө карьерынхаа хамгийн дээд өндөрлөг байсныг ч өгүүлсэн юм. Ингээд танд Ален Делоны амьдралын талаарх сонирхолтой мэдээллийг хүргэж байна.

XX зууны хамгийн сайхан эр Ален Делоны амьдралын түүх

1 Жирийн нэг махны худалдаачнаас шинэ Жэймс Дин болсон залуу

Ален Делон нь 1935 оны арван нэгдүгээр сарын 8-нд Парист төржээ. Түүний аав кино театр ажиллуулж, ээж нь эмийн санч хийдэг байсан юм. Гэхдээ Аленыг 3 настай байхад эцэг, эх нь салсан бөгөөд төд удалгүй ээж нь гахайн мах зардаг хүнтэй дахин гэрлэжээ. Ийнхүү түүний амьдрал орвонгоороо эргэж, нисгэгч болох мөрөөдөл нь замхарсан хэдий ч тэрбээр армид алба хааж усан цэрэг болсон юм.

Жирийн нэг махны худалдаачнаас шинэ Жэймс Дин болсон залуу

Аленыг найзууд нь кино студиүд рүү зургаа явуулахыг зөвлөдөг байсны дагуу тэрбээр өөрийн зургаа явуулсан ч, продюсерууд түүнийг дуудаж, кинонд жүжиглэх санал тавих гэж яараагүй юм. Мөн олон продюсер “Чи хэтэрхий царайлаг юм” гэж хэлээд Аленыг жүжиглэх авьяасгүй хэмээн дүгнэж байжээ. Гэхдээ түүний чадварыг Харри Уилсон гэх Америкийн найруулагч олж харснаар бүх зүйл өөрчлөгдсөн юм. Тэрбээр яг л Жеймс Дин шиг хосгүй сэтгэл татам залуу хайж байсан гэдэг.

Ийнхүү Ален 1957 онд анх “Send a Woman When the Devil Fails” кинонд тоглосон юм. Тэрбээр тус киноны зураглаач Ива Аллегрегийн өгсөн “Битгий жүжиглэ, байгаагаараа бай. Жирийн үед хүн рүү яаж хардаг, хэрхэн ярьдаг, сонсдог, яг түүгээрээ л бай” гэж хэлсэн зөвлөгөөг одоог хүртэл марталгүй санадаг аж.

Үнэхээр л түүнд жинхэнэ од болоход өөрийнхөөрөө байх л хангалттай байсан юм шүү. 

2 Алдар нэр болон хайр дурлал

Ален ичих нүүргүйгээр нэгэн удаа “Бүсгүйчүүд надад хөл алдан дурладаг” гэж хэлж байжээ. Гэвч үнэхээр л жирийн нэгэн үзэгчээс авахуулаад алдартай эмэгтэй одууд хүртэл түүнд ухаангүй дурладаг байсан юм.

XX-р зууны хамгийн алдартай одуудын нэг болох Австри жүжигчин Роми Шнайдер түүнтэй хамт “Кристина” кинонд тоглож байхдаа хайр дурлалын харьцаа үүсгэжээ. Ален Ромийг онгоцны буудал дээр улаан сарнайн баглаа гартаа барьсаар угтаж байсан гэдэг. Хэдийгээр тэд анхны харцаар бие биедээ дурласан ч эхэндээ нэг нэгэнтэйгээ таарч тохирдоггүй байв. Гэхдээ хэсэг хугацааны дараа хосуудыг хайр дурлал нь нөмрөн авсан юм. Улмаар киноны зураг авалт дууссаны дараа Ален Ромд Парист хамт амьдрах саналыг тавихад бүсгүй дуртай нь аргагүй зөвшөөрч байжээ.

Алдар нэр болон хайр дурлал

Гэхдээ тэдний хайр дурлал хол зай болон араар тавилтыг тэсэж гарч чадаагүй юм. Гэхдээ Ален Ромийг өөрийнх нь амьдралын хамгийн чухал 2 эмэгтэйн нэг гэж үздэг билээ. Хоёр дахь нь загвар өмсөгч, найруулагч Мирей Дарк байсан ба тэр хоёр “Жеф” киноны зураг авалтын үеэр танилцаж хамтдаа 13 жил амьдарсан юм.

3 Итгэлт анд

Одоо Ален хүмүүстэй харьцахаа больж, 8 нохойныхоо хамтаар амьдардаг. Жүжигчин маань багаасаа л амьтанд тун их хайртай байсан ба залуудаа том хэмжээтэй жакет өмсөөд гудамжны муурнуудыг дулаацуулах дуртай байжээ. Түүнд муур, нохдод яг л хүүхэд шиг асаргаа хэрэгтэй мэт санагддаг гэнэ.

Мөн хайртай амьтад нь түүнийг хэн нэгэн алдартай од биш жирийн хүнээр хардагт Ален их дуртай байдаг бөгөөд тэднийгээ яг л хүн шиг, зүгээр л дутагдалтай тал багатай хэмээн дүгнэдэг байна. Тэрбээр амьтдаа харж хандахын тулд их хэмжээний мөнгө зарцуулахад бэлэн байдаг ба нэг удаа өвчтэй муурыг Парис дахь гэртээ аваачиж асрахын тулд нисдэг тэрэг хүртэл дуудаж, захиалж байжээ. Сонирхуулахад, Ален 2009 онд нохой тамласан хэсэг бүлэг хүүхдүүдийн эсрэг шүүх хурал хүртэл явуулж байв. Түүний үзэж байгаагаар амьтдад ч гэсэн өмгөөлөгч хэрэгтэй ажээ.

Итгэлт анд

Одоогийн байдлаар Ален орон гэргүй нохой, мууранд зориулсан 5 асрах газартай. Харин эдлэн газарт нь түүнд үнэнчээр зүтгэсэн 35 амьтны оршуулга байдаг гэнэ. Мөн Ален өөрийг нь ч гэсэн тэдэнтэй хамт оршуулахыг хүссэн байдаг юм.

Түүнээс нэг удаа дараагийн төрөлдөө та хэн болж төрөхийг хүсэж байна гэхэд тэрбээр “Ален Делоны нохой” хэмээн хариулж байжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()