Ази тивийн уугуул арслангийн харамсалтай хувь заяа

Азийн арслан өмнө нь Сирийн нутгаас Бангладеш, Балбаас Грек хүртэл өргөн уудам газар эрх чөлөөтэй нутагладаг амьтан байжээ. Харамсалтай нь орчин үед ази арслан бараг устахад хүрээд байгаа бөгөөд ганцхан Энэтхэгийн Гирийн ойд цөөн тоогоор үлджээ. Ийм байдалд хүргэсэн зүйл нь хүний хайхрамжгүй үйлдэл юм.

Ази тивийн уугуул арслангийн харамсалтай хувь заяа

Энэтхэгийн Гирийн ой нь нийт 1153 км2 талбай бүхий асар том үндэсний цэцэрлэгт хүрээлэн юм. Энэхүү хүрээлэнгийн ихэнх газар нь элсэрхэг хөрстэй аж. Гирийн ойн уур амьсгал, байгаль орчин нь Африкийн ой хээрийн нөхцөлтэй тун адилхан байдаг учраас арслан амьдрахад тун тааламжтай аж.

Азийн арсланг Энэтхэгт хамгийн ихээр хядсан юм. Ялангуяа Энэтхэгийг колоничлож байсан британичууд арсланг хайр найргүй устгасан бөгөөд энэтхэгчүүд ч бас өөрсдийн мал сүргийг хамгаалахын тулд тэднээс дутахааргүй арсланг агнажээ. Мөн тухайн үед галт зэвсгийг олноор нь тарааснаас болж хядах ажиллагаа улам эрчимжсэн байна.

Үүнээс болж Өмнөд Евразийн нутагт тархсан байсан арслан устах аюулд орсон юм.

Азийн сүүлчийн арслангууд өдгөө Энэтхэгийн Жунагадхын бүс нутагт үлдсэн бөгөөд нутгийн удирдагч нар тэднийг анчдаас олон зуун жилийн турш хамгаалсаар ирсэн байна. Арслангууд тэндхийн иргэд болон мал сүрэг рүү дайрч хохирол учруулах үед хохирлыг Жунагадхагийн удирдагч нар барагдуулдаг байв.

Гэхдээ тэд арсланд үнэхээр санаа зовсондоо ийм арга хэмжээ авсангүй, харин зөвхөн өөрсдөө агнаж байхын тулд бусдаас хамгаалдаг байв.

1950 онд анх удаа арслангийн тоо толгойг гаргах үед 240 байжээ. Тэр цаг үеэс хойг Гирийн ойг төрийн хамгаалалтад авч цэцэрлэгт хүрээлэн болгосон бөгөөд өдгөө арслангийн тоо өсөн нэмэгдэж 500-д хүрээд байна.

Африкийн төрөл нэгтнүүдтэй нь харьцуулвал Азийн арслангууд илүү бараавтар зүстэй, биеэр яльгүй жижиг, эрэгчингийн зогдор нь шингэхэн, чих нь ямагт ил харагдаж байдаг. 

Энэтхэгийн "самбар" буга, одос үхэр, зэрлэг гахайг голчлон ангуучлах бөгөөд есдүгээр сараас нэгдүгээр сарын хооронд нийллэгт ордог байна. Эрслэн 110 хоногийн турш зулзагаа тээж, ихэвчлэн нэгээс дөрвөн гүег гаргадаг.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()